Япон дахь ЮНЕСКО-гийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөгчид Монгол Улсын ЭСЯ-нд энэ сарын 14-нд ирж, Монголын соёл, уламжлал, монгол бичгийг хамгаалах, сурталчлах үйл ажиллагаанд зориулж цуглуулсан хандив 830.000 иенийг гардуулан өгсөн байна.
 
Тэдний хандивыг удахгүй Японд гаргах монгол бичгийн уран татлагын үзэсгэлэнд зарцуулахаа мэдэгдээд талархаж байгаагаа манай элчин сайд хэлжээ
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин