Дэлхийн хүн амын 1 хувийг хэт баячууд эзэлж байгааг, "Oxform" хэмээх сайн дурын байгууллагын судалгаанд дурджээ. Тэдгээр баячуудын эзэмшиж буй хувьцаа зургаан жилийн дотор 44-48 хувь болж өссөн байна. Энэ байдал үргэлжилсэн хэвээр байвал 2016 он гэхэд дэлхийн нийт баялгийн 50 хувь тэдгээр цөөнхийн гарт орох юм. Уг судалгааг Давосын эдийн засгийн чуулгантай зэрэгцүүлэн танилцуулсан нь онцлогтой. Дэлхийн удирдагчид, бизнесийн магнатууд баян, хоосны ялгааг арилгахад анхаарах ёстойг судалгаа харуулав. "Бизнесийг элитүүд эзэмшсэн хэвээр байвал хэдэн арван жилийн өмнөх шиг ядууралтай дахин тэмцэж, тэгш бус байдлыг арилгах шаардлагатай тулгарна" гэж судлаач Винни Бияанима онцолжээ.

Эх сурвалж: "Хөдөлмөр"