МАХН-ын II Их чуулганы үр дүнгийн талаар МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-МАХН-ын II Их чуулган итгэл төрүүлсэн хурал боллоо. МАХН-ын гишүүд дэмжигчид Монгол Улсыг өнөөгийн хямралт нөхцөл байдлаас гаргах бололцоог олж харж гарцын талаар ярилцлаа. Өөрсдөө ч тэр гарцандаа итгэж, ард түмэнд итгэл төрүүлсэн хурал боллоо. Байгалийн баялгийг ард түмэнд өгч, хараат бус хууль шүүхийн байгууллагыг ард түмнээс сонгодог болох саналыг дэвшүүлсэн. Парламент амлалтаасаа бултдаг, УИХ-ын гишүүний суудлыг мөнгөөр худалдаж авдгийг хоёр танхимтай парламенттай болж зогсооно. Нэг нь намын жагсаалтаар гарч ирэх Бага хуралдайг бүрдүүлнэ. Хоёр дахь нь нам бус хүмүүсийн дундаас нэр дэвшиж сонгогдож бүрдсэн Үндэсний их хуралдай юм. Улсын Бага хуралдайн гишүүд муу ажиллаж, эрүүгийн хариуцлагад татахаар алдаа дутагдал гаргавал Үндэсний их хуралдай нь эгүүлэн татдаг тогтолцоо руу орох нь зүйтэй.
Дээр нь дээд боловсролыг заавал эзэмших ёстой гэж үзсэн. Ирээдүй хойч өнөөдрийн байдлаар үргэлжилнэ гэдэг харамсалтай.Улс орон тусгаар тогтнолоо авч үлдэж чадах уу. Ер нь Монгол Улс оршин тогтнох уу, хөгжиж чадах уу гэдэг асуултын тэмдэгтэй байгаа энэ үед ирээдүйдээ зэвсэг өгөх ёстой.Тэр нь заавал буу биш залуучуудынхаа гарт боловсрол гэдэг зэвсгийг атгуулах ёстой. Ингэж байж Монголын ард түмэн сайхан амьдарч, хөршүүдтэйгээ эрүүлээр өрсөлдөнө. Үүний түлхүүр нь мэдлэг, боловсрол юм. Тиймээс хүн болгоныг дээд боловсролтой болгоё. Төлбөрийг нь улсаас даадаг больё гэсэн зарчмыг ярилцсан. Мөн амьжиргааны түвшин доогуур амьдралтай хүмүүсийг баталгаатай орлоготой болгоё. Залуу гэр бүлүүдээ дэмжиж орон сууц үнэгүй өгье. Энэ мэтээр ирээдүйн гарцыг олж харсан Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг их чуулганы 1000 гаруй төлөөлөгч хэлэлцэж, сайшаан дэмжиж ард түмэндээ өргөн барьж байна. Өнөөгийн энэ бэрхшээлтэй асуудлыг шийдэх гарцыг МАХН-ынхан олж харж оновчтой саналыг дэвшүүлсэн.
Миний бие намын даргаар дахин сонгогдсон. Энэ бол надад өгсөн хамгийн том даалгавар, хариуцлага гэж харж байна. Хэрэв өмнө туулж ирсэн шигээ хүнд хэцүү сорилтыг давах шаардлагатай бол давна. Дахин туулахад бэлэн. Гэхдээ заавал тэгж зовж зүдрэхгүйгээр улс орноо өөд нь татах бүрэн бололцоо бий. Тэр утгаараа Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг МАХН дангаараа өмчлөхгүй. Зөвхөн санаачилж боловсруулсан МАН, АН, төрийн бус байгууллага нийт ард түмэнд хандаж, нэгдэж, хамтарч үйл хэргийг өрнүүлж Шинэ Дээд Үндсэн хуулиа аль болох богино хугацаанд баталж өнгөтэй зүстэй амьдаръя.Гайхамшигтай монголчууд гайхамшигтай Монгол орныг бүтээе. Ийм боломж бий. Харин шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг ямар нэг байдлаар хэлэлцэхгүй, ард түмэнд танилцуулахгүй гэж бодох тусам Монголын ирээдүйг гэрэл гэгээтэй болгохыг эсэргүүцэж байгаа гэж үзнэ. Харин эсрэгээрээ Монголын ард түмэнд сайн сайхныг нээхийн тулд улс орон даяараа хөдлөх хэрэгтэй. Үндсэн хуулийн шинэ төслийг хэлэлцэж ард түмэндээ бэлэглэж, улс орноо хямралаас гаргах гарцыг цогцоор нь харж бичиг баримт гаргасан өөр намын их хурал, чуулган байхгүй. Тиймээс бусдаас ялгаатай, онцлог түүхэн гэж нэрлэж байгаа юм.
Намын шинэ дүрмээр Их чуулганаас Бага чуулган, Гүйцэтгэх товчооны гишүүдээ сонгосон. Энэ үеэр Ц.Оюунбаатар, С.Ганбаатар дарга нарыг дэд даргаар улираан сонгосон. Гүйцэтгэх товчооны гишүүнээр С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Б.Тулга, Э.Эрдэнэжамъян, Н.Удвал, З.Баянсэлэнгэ, Ц.Шаравдорж, Цогтбаатар, Наранцэцэг, Ж.Энхжаргал, Л.Мөнхсайхан, Ч.Өлзийсайхан, Б.Хэрлэн, Чимэдцэрэн, А.Энхболд, Б.Ганцэцэг, С.Жаргал, Дуламсүрэн, С.Ононбаяр, О.Буяннэмэх, Н.Уламбаяр нар сонгогдсон. Энэ бүрэлдэхүүнийг аваад үзвэл мэдлэг, боловсрол ажлын туршлага, хичээл зүтгэлээрээ шалгарч, танигдсан баг бүрдлээ. Харин Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулга сонгогдлоо. Боловсрол, Байгаль орчны дэд сайдаар ажиллаж байсан туршлага мэдлэгтэй залуу. МАХН ахмад, дунд залуу үеийн төлөөллийг хадгалж, хамтдаа сайхан баг болж зүтгэхээр болсон. Залуучуудын оюун ухаанд боловсрол гэдэг зэвсгийг бариулъя. Дээд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, орон сууцыг үнэгүй болгоно. Амьдралын боломж тааруу айл өрхөд баталгаатай орлого өгдөг больё гэнэ. Энэ мөнгө чинь байгаа юм уу. Яагаад монгол хүн хог түүж амьдрах ёстой юм бэ. Түүнд яагаад санаа зовохгүй байна вэ гэдгийг хэвлэлийнхэн маань сонирхоосой. Хогийн цэг дээр амьдардаг хүнгүй больё. Хууль шүүхийн байгууллагаа хараат бүс болгоё. Улс төрийн намууд үзэл баримтлалтай больё. МАХН бол социал демократ, зүүн төвийн үзэл баримтлалтай. МАН, АН-аас ямар үзэл баримтлалтайг нь асуух хэрэгтэй. Бидний тавьж байгаа гол асуудал бол бүгдээрээ сайхан Монгол орноо байгуулья л гэж байгаа юм. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд МАХН-ын Их чуулган бол асар их итгэл, гэрэл гэгээ нээсэн. Ирээдүйн бүх үүд цонхыг нээлээ.
Тулгамдсан асуудал байна. Тэрийг яаж шийдэх вэ гэдэг гарцаа эхлээд тодорхойлох ёстой. Монголчуудын хүсч байгаа тэр асуудлууд өнөөдрийн Үндсэн хуульд тусаагүй учраас хийх үүрэггүй гэж бодож байна. Ямар Үндсэн хуультай байна. Яг л тэгж амьдарна. Үндсэн хуульд орон сууц өгнө, дээд боловсрол үнэгүй олгоно гэж бичээгүй учраас хийхгүй байгаа юм. Байгалийн баялгийг ард түмэнд биш төрийн өмч гэж бичсэн учраас зальдаж төрд шургалах гээд байна. Үүнийг засахад нэг хоёр хүнийг муулаад, хараагаад нэмэргүй юм байна. Үндсэн хуулиа өөрчлөх л хамгийн зөв арга юм. Нэг, хоёр хүний хоорондын хэрүүл биш нийт тогтолцоогоо өөрчлөх нь зөв арга юм байна гэдгийг ард түмэн, эрдэмтэд зөвлөсөн.
Шинэ Дээд Үндсэн хуулийг МАН, АН-ынхан батлахгүй бол яах юм бэ. Тэр хүмүүс чинь баялгийн эзэн юм чинь гэж хэлж магадгүй. Аливаа Үндсэн хуулийг ард түмэн баталдаг. Үндсэн хуулийн эхний өгүүлбэр бол Монголын ард түмэн бид даян дэлхийд зарлан тунхаглаж байна гэсэн байгаа юм. Аль нэг нам, парламент, Засгийн газар зарлан тунхаглахгүй. Монголын ард түмэн Үндсэн хуулийг батална. Саяас доошгүй хүний гарын үсэг цуглуулах юм бол Үндсэн хууль батлагдаж, хэрэгжинэ. Тэгэхлээр байгалийн баялаг ард түмний мэдэлд шилжсэн цагт орон сууц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй болно. Хамгийн наад захын жишээ гэхэд Тавантолгойн орд таван тэрбум тонн нүүрстэй.Тонн нүүрсийг 70 ам.доллараар зарж байна. Бүр унасан ханш буюу 20 ам.доллараар тооцоход 100 тэрбум ам.долларын хөрөнгө байна. Тэгвэл залуу гэр бүл гэж явцууралгүй айл бүрийг орон сууцтай болгоё гэж үзэх юм бол 450 мянган өрхийг 50 мкв талбайтай орон сууцаар хангая гэж бодоход 20 тэрбум ам.доллар болж байна. Тавантолгойгоос босгох бололцоотой 100 тэрбум ам.долларын зөвхөн 20 тэрбум ам.доллараар нь л орон сууцгүй бүх айл өрхийнхөө асуудлыг шийдвэрлэж чадна.
Их өрийг тэглэж байсан үеийг санаж байгаа байх. Одоо МАНАН-ынхан 24 тэрбум ам.долларын өр тавьсан. Үүний талаар нь орон сууц барьж болох байж. Бүх айл өрхийг орон сууцтай болгох боломж байгаа юм. Тэгвэл яагаад хийхгүй байгаа юм бэ. Үндсэн хуульд энэ асуудал тусаагүй учраас МАН, АН-ынхан хийе гэж бодохгүй байна. Дээд боловсролын тухайд гэвэл 200 сая ам.доллараар жилд 200 мянган оюутныг сургана. 24 тэрбум ам.доллар зээлсэн бол 200 сая ам.доллараар нь 200 мянган оюутныг сургахад ямар ч асуудал байхгүй. Сурч чадахгүй монгол хүн гэж байхгүй. Монголчууд оюун ухааны чадвараар дэлхийд эхний тавд ордог биз дээ. Монгол Улсад, аливаа улс оронд ямар Үндсэн хууль байна. Түүгээр л бид амьдарна. Тиймээс Н.Энхбаяраас, Ц.Элбэгдоржоос, Х.Баттулгаас битгий шалтгаал. У.Хүрэлсүхэд битгий найд. Зүгээр л Үндсэн хуульдаа найдах хэрэгтэй. Харин найдаж болох Үндсэн хууль мөн үү, үгүй юу гэдгийг л бодох хэрэгтэй. УИХ-ыг ард түмэн бий болгодог. Тиймээс ард түмэн бүхнийг шийдвэрлэнэ. Ард түмнээ дээрээ залсан, төр засгийн бүрэн эрхийг өгсөн, ард түмэнд үйлчилнэ гэдгээ ойлгосон Үндсэн хуультай больё. Нийт монголчууддаа хандаж хэлэхэд заавал Сүхбаатарын талбай дээр мод чулуу барьж бухимдаж зогсох хэрэггүй. Яавал улс орон хөгжиж сайхан амьдрах юм гэдгийг бодож сонголтоо хийж шинэ Дээд Үндсэн хуулийг дэмжиж гарын үсэг зурцгаая.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Энхбаярын боловсрол гэдэг ойлголтонд юу хамаардаг юм бол? Банди лам гэвш гавж цорж хамба хутагт хувилгаан богд гээд яваад өгөх байлгүй.Монголд цэцэрлэгийн нээлтэн дээр нэг тоосго өргөөгүй тарган лам нар хүндэт суудалд хүүхдүүдээс өрсөн заларч амгалан дүрийг эсгэн ойлгогдохгүй юм бавтнацгаан бүгдийг адислаж ирээд цан хэнгэрэг дэлдсэн шоу тавьдаг гажиг уламжлал Энхбаярын үөд гарсан.Харанхуй бүдүүлэг соёлт ертөнцөөс тасарчихсан инээдэмтэй өрөвдөлтэй байдал төрх.
Bishdee jaahan bod l doo. Yahaaraa iim dupe bdgiimbee. Ehleed taivan unshaad bod oilgo tegeed soyolt yurtuntsiin hun shig bichihgui yu. Ulaan yum haragdval uhashiigeed bj bolohgui.
mundag uls torch shuu
Н.Энхбаяр өөрөө боловсролгүй нэгэн. Горькийн утга зохиолын дээд сургууль төгссөн гэж байгаа. Гэтэл Горький бол улаан коммунистуудын илэрхийлэл. Энхбаяр өөрөө бичсэн зохиол гэж байхгүй зохиолч. Ийм хүн бусдад боловсролыг заана гэдэг худлаа.
Одоо торд байгаа луйварчин хулгайчуудын торол, хамаатан садан, тэдний дэмжлэгээр зуйл бусаар амьдрагчид, биеийн амарыг харж ард тумний хоронго, баялагыг ухаж тонхож, олон орлогоо харьд нуучихаад цуслаад байж болно гэж бодсон ноход Энхбаярын унэн зов оновчтой хувилбар шийдвэрээс айгаад зурх нь зогсох дохоод дээрхи сэтгэгдэлээ оруулж буй бололтой, Энхбаярын ярьсан зуйл хэрэгжих естой, ард Тумэн сайхан амьдрах учиртай, Монголчууд урагшаа
Одоо торд байгаа луйварчин хулгайчуудын торол, хамаатан садан, тэдний дэмжлэгээр зуйл бусаар амьдрагчид, биеийн амарыг харж ард тумний хоронго, баялагыг ухаж тонхож, олон орлогоо харьд нуучихаад цуслаад байж болно гэж бодсон ноход Энхбаярын унэн зов оновчтой хувилбар шийдвэрээс айгаад зурх нь зогсох дохоод дээрхи сэтгэгдэлээ оруулж буй бололтой, Энхбаярын ярьсан зуйл хэрэгжих естой, ард Тумэн сайхан амьдрах учиртай, Монголчууд урагшаа
За тэр ч арай юу юм бэ Горькийн Утга зохиолын дээд сургууль бол Оросын шилдэг сэхээтнууд ,суут зохиолчид Хичээл,лекц заадаг Нэртэй том сургууль. 2- Н.Энхбаяр зохиолч биш утга зохиол судлаач,орчуулагч мэргэжилээр тогссон. Шуумжлэж болно гутгэж хийрхэж хэрэггуй. Энхбаяр бол харин хаанаас ч харсан том Сэхээтэн Орчуулагч хун шуу !
За тэр ч арай юу юм бэ Горькийн Утга зохиолын дээд сургууль бол Оросын шилдэг сэхээтнууд ,суут зохиолчид Хичээл,лекц заадаг Нэртэй том сургууль. 2- Н.Энхбаяр зохиолч биш утга зохиол судлаач,орчуулагч мэргэжилээр тогссон. Шуумжлэж болно гутгэж хийрхэж хэрэггуй. Энхбаяр бол харин хаанаас ч харсан том Сэхээтэн Орчуулагч хун шуу !
Байгалийн баялгийг ард түмний гарт өгнө гэдэг нь юу гэсэн утгатай юм бол? Боловсруулах үйлдвэрүүдийг төр дээрэмдэнэ гэсэн үг үү?
Энхбаяр Женко хоёр л ард түмний баялаг,ард түмэн гэж ирээд сонин сонин Оросын коммунизм шиг юм яриад байгаа.
Жишээлбэл зэсийн баяжмал бол зэсийн баяжуулах үйлдвэрт боловсруулж химийн урвалд оруулж гаргаж авсан бүтээгдэхүүн. Бидний өдөр тутам хэрэглэдэг үйлдвэрийн сүү, тараг, цөцгий, эсвэл гар утас, автомашин зэрэг үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй адил бүтээгдэхүүн. Байгалийн баялгийг ард түмэнд өгнө гэдэг нь зэсийн баяжмалийг, баяжмал үйлдвэрлэдэг үйлдвэрийг төр дээрэмдэнэ гэсэн үг үү?
Тор дээрэмдэх гэсэн уг биш, бодлогоор газрын баялагаа ашиглах естой, газрын баялаг бол бух ард тумний Омч, тийм учраас хувийн нэгэн компани газрын баялаг ашигласан уйлдвэр байгууллаа гэж бодоход хувьцаат компани хэлбэрээр байгуулаад ард олонд ноогдол ашгаасаа хувьцаа олгодог байх учиртай
Тор дээрэмдэх гэсэн уг биш, бодлогоор газрын баялагаа ашиглах естой, газрын баялаг бол бух ард тумний Омч, тийм учраас хувийн нэгэн компани газрын баялаг ашигласан уйлдвэр байгууллаа гэж бодоход хувьцаат компани хэлбэрээр байгуулаад ард олонд ноогдол ашгаасаа хувьцаа олгодог байх учиртай
Хэрвээ хөрөнгийн зах зээл хөгжүүлье гэж ярьж байгаа тэр тухай л ярих ёстой. Жишээлбэл РиоТинто, Оюутолгой бол нээлттэй хувьцаат компаниуд. Дэлхийн бүх томоохон биржүүдээр хувьцаа нь арилжаалагдаж байгаа. Эдгээр компаниудын хувьцааг хэн ч худалдан авч болно. Энэ эрх бол нээлттэй. Хэрвээ монголын хөрөнгө биржийг Лондон, Торонтогийн биржтэй холбох төсөл хэрэгжвэл монголчууд ч эдгээр компанийн хувьцааг худалдан авч болно. Тэр бүү хэл Роснефть, Газпромын хувьцаа ч худалдан авч болно. Энэ бол огт өөр сэдэв.
Жишээлбэл Оюутолгой үйлдвэр бол 4-5 Эрдэнэт үйлдвэртэй дүйцэх үйлдвэр. Дэлхийн уул уурхайн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг эндээс харж болно. Бараг ус хэрэглэхгүйгээр, гүний ус экологийн тэнцвэрт нөлөөлөхгүйгээр үйлдвэрлэл явуулах жишээтэй. Оросын хуучин техникийг өнөөдөр зөвхөн Эрдэнэтэд л харж болох байх. Монголчууд хөрөнгөө яаж ч нийлүүлээд 7 тэрбум доллар хүрэхгүй. Бүх монголчууд толгойгоо нийлүүлж сэтгээд ч үйлдвэр байгуулж чадахгүй. Товчхондоо гадаадын хөрөнгө оруулалт татаж, тэдний сонирхлыг төрүүлж байж л монгол улс өндийнө. Өөр гарц байхгүй. Бидэнд үйлдвэр байгуулах байтугай хотод амьдрах мэдлэг, соёл байхгүй хүмүүс. Замын хөдөлгөөнөө л зохицуулж дийлэхгүй улс шүү дээ.
Би хувьдаа монголд хөрөнгийн бирж хөгжих ёстой гэж үздэг. Компаниуд банкнаас өндөр хүүтэй мөнгө зээл гуйж авдаг биш хөрөнгийн бирж дээр хувьцаа зарж мөнгө босгодог байх ёстой гэж үздэг. Болж өгвөл монголчууд зөвхөн монголын биш дэлхийн хөрөнгийн бирж дээрээс дэлхийн томоохон компаниудын хувьцаа худалдаж авдаг, тэндээс ноогдол ашиг хүртдэг байгаасай гэж хүсдэг. Харин энэ бол өөр сэдэв. Хаана хэнд ямар хөрөнгө оруулалт хийж аз сорих нь хувь хүний асуудал.
Наад зах нь хотод байгаа арьс ширний үйлдвэрүүдийнхээ цэвэрлэх төхөөрөмжийн асуудлыг шийдэж чадахгүй, эдгээр үйлдвэрүүдээ хотоос нүүлгэх зайлуулах тухай ярьж байна. Бидний мэдлэг чадварын хэмжээ түвшин нэг иймэрхүү. Гэтэл Оюутолгой яаж байна? Ашигласан усаа дээд зэргээр цэвэршүүлж дахин дахин эргүүлж ашиглан усны ямар ч хаягдал гаргахгүй байна. Далд уурхай ашиглахад гүний ус хэрэглэхгүй гэсэн зорилт тавьж байна. Уг нь асар их ус хэрэглэх ёстой үйлдвэр. Гаднын хөрөнгө оруулалт, технологи бидэнд яагаад хэрэгтэй вэ гэдэг наад захын жишээ энэ.
Хоронгийн бирж дээр хувьцааг борлуулж нь тодорхой Харин Монголд байгалын баялаг ард тумний Омч учраас хувьцаанаасаа тодорхой хувийг эсвэл хэсгийг ард тумэнд омчлуулэх естой ард Тумэн оногдсон хувьцаагаараа ноогдол ашиг авна
ЭНХБАЯРЫН АНГЛИ ОРОС ХЭЛИЙГ ЭЛБЭГДОРЖ АРДЧИЛАЛЫНХАН МИЕ.ЭНХБОЛД НАР ХААНА НЬ Ч ХҮРЭХГҮЙ. атаархаж үхцгээдэг гарууд. боловсролтой нь хэн бэ?
МАХН бол яамрч болвсролгүй боловсон хүчин байхгүй нам засгийн эрх авна гэж сэрүүн зүүдлэх юумаа ичээчээ
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм аа!!! Энхбаяр аа, чамд үнэхээр өчнөөн боломж байсан, гэвч чи бүрэн ашиглаагүй!!! Чи адаглаад 2016 оны сонгуульд МАН-тай хамтраад засгийн газарт орох боломж чамд байж л байсан, гэвч чи бялуугаа голсон. Одоо худлаа ярихаа зогсоо, дультрай минь!!! Чи үнэхээр д шударга юм бол, айгаагүй л юм бол элбэгдорж, жанхуу баттулга, ухна хүрэлсүх, хятад миеэ, с баяр, сү батболд гээд манан болон махн-н бүх хулгай луйврыг гаргаад тавиач!!! Чи чадахгүй, яагаад чадахгүй вэ гэвэл чи зүгээр л барьцаалагдсан амьтан!!! Би чамайг дэмжээгүйдээ энэ бүгдийг хэлээгүй, учир нь махн ч гэсэн 2012-2016 онд засгийн эрхэнд байсан!!! Одоо ард түмэн манан, махн-г бус харин ч шударга, нам бус шинэ залуу үеийг дэмжих болно!!! 2020 онд МАХН ганц суудал авбал их юм, бодит нөхцөл байдлаа мэдэр, Энхбаяр аа!!!
Байгалийн баялгийг ард түмэнд өгнө гэдэг нь монголын баялгийг гаднынхан үнэгүй зөөгөөд явчихлаа, тиймээс гадныхныг хөөж явуулж баялгийнхаа эзэн болъё гэсэн санаа цухалзуулж байна. Гадныхныг явуулна, өөрсдөө эзэн болно гэдэг нь барьж босгосон үйлдвэрийг нь дээрэмдэнэ гэж ойлгогдож байна. Гаднын хөрөнгө үйлдвэрийг ард түмнээрээ нийлж дээрэмдэх дээрмийн ажиллагаанд уриалж байна гэж харагдаж байна. Оюутолгой монголд огт ашиггүй гэж л байнга ярих юм. Яг юу нь яагаад ашиггүй гэдгийг нэг ч удаа ярихгүй.
Мороодлийнтжагсаалт л яриад байна даа МАхН ыхан Эдийн засагчид угээ хэлмээр Боловсрол эмнэлгийн бух уйлчилгээг унэгуй болгох боломж байна уу энэ улсад Монголчуудын бэлэнчилэх сэтгэлгээг л гааруулаад байх шиг Ядаж л улсад хэрэгтэй нарийн мэргэжлээр сурч байгаа оюутнуудад стипенд олгочихож чадахгуй. Байж
Ooriin namd bgaa bolobsrolgui fengshuu S.Ganbaataraa zailuulchihaad bolovsroliin tuhai yariaraa .
manangiin hedhen opshor hulgaich nariig tcaazalchihbal ard tvmen saihan amidarna
Enkhbayar zuv yarışan bna! Demjij bna
Too later - Одоо Шинэ хун гарч Монголоо авч аврах цаг болсон болов уу Та угтаа бух л Торийн ондорлог дээд тушаалуудыг Хашлаа даа Намын Дарга ,Генсек ч байлаа Тэр уедээ юу бодож Юу хийж байсан юм бэ??
ENXBAYAR shildeg sxeeten demjij bgaa shuu ARD Tumen taniig demjij bgaa
Orchin tsagt bolovsrol neeh chuhal bishee. Bolovsrol gej yu ch um?
Энхбаярын л хэрэг алга.
Зүрх сэтгэлийн боловсрол юу юунаас илүү хэрэгтэй. Түүнийг Энхбаяр гуай өөрөө өөртөө эхлээд бий болго. Өөрөөс чинь өшөө хонзон үнэртэж байна.
Ta ehleed S.Ganbaatariig bolovsroloor tsenegle. Busad ni surgamj avaad uursdiiguu bolovsruulna.
bolowsroltoi xvn l bolowsrol yrina, tegexeer ene bolosroltoi xvn...
erni bol ulsaa hudaldsan mungiigni opshordson erh medelee ashiglaj huuli shvvhiig hudaldsan avch huviin bolgson olgarhudiig shalgah huuli busaar olson hurngiig huraah tcag ni bolson . zuuv demjij bn .
Энхбаяр даргад баяр хүргэе, Та шүү
Энхбаяр даргыг боловсролгүй гэж бичиж байгаа хүмүүс өөрсдөө ямар хүмүүс болж байна. Ил гаргаад мэдлэгээ сорвол гоё доо
xavar bolokhloor bosoo oroolon shig Baasan chavgants ene 2 garaad irex yum odoo boly yu ch yarysan bid tanyg tanysan
TaENE OLON JIL TUR BARIAD YAMAR MUUHAI SULJEEG TURD GUTGAJ HAYSANIIG ODOO ARD TUMEN MEDEJ L BNA.TANII UURIIN CHIN GARDAJ BAIGUULALTSSAN MAFIIHAN TURD BGAA M BISH UU
Ац чинь.Одоо чи болно доо
Энэ зууны манлай авлигалчин,луйварчин,хулгайчийн үг хэнд хэрэгтэй юм.Энхбаяр бол монголын төрийг авлигалын далайд живүүлсэн хамгийн өөдгүй хүн шүү.
Энэ зууны манлай авлигалчин,луйварчин,хулгайчийн үг хэнд хэрэгтэй юм.Энхбаяр бол монголын төрийг авлигалын далайд живүүлсэн хамгийн өөдгүй хүн шүү.
Энэ зууны манлай авлигалчин,луйварчин,хулгайчийн үг хэнд хэрэгтэй юм.Энхбаяр бол монголын төрийг авлигалын далайд живүүлсэн хамгийн өөдгүй хүн шүү.
Энэ зууны манлай авлигалчин,луйварчин,хулгайчийн үг хэнд хэрэгтэй юм.Энхбаяр бол монголын төрийг авлигалын далайд живүүлсэн хамгийн өөдгүй хүн шүү.
Энхбаяр бол монголыг аврах ганц хүн