Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын Ерөнхий найруулагчаар ажиллаж байсан Д.Тэнгисмаа харамсалтайгаар амиа алдсан хэрэг шинэ жилийн өмнөхөн гарсан. Ар гэрийнхэн нь бүсгүйн үхлийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа аж. Бид талийгаачийн үеэл Э.Дэлгэртуяатай уулзаж ярилцлаа.
-Талийгаач шинэ жилээ тэмдэглэж байх үед золгүй явдал болсон гэсэн. Та бүхэнтэй эмнэлгээс холбоо барьсан уу, анх яаж мэдсэн бэ?
-Талийгаач ээжийн минь төрсөн дүү. Арванхоёрдугаар сарын 18-ны орой театрынхаа шинэ жилд орно гээд өдөржин надтай хамт явж хувцсаа бэлтгэж, үсээ янзлуулсан. Гэтэл үүрээр 76 настай эмээ маань над руу залгаж хэлсэн. Өндөр настай хүн болохоор сандарч тэвдэхдээ миний утасны дугаарыг буруу залгаад нэлээд удсан юм билээ.
Тэгээд өглөө 05:00 цагт эмнэлэг дээр очиход эгч сэхээний тасагт, эмээ, дүү хоёр гадна сууж байсан. Юу болсныг асуухад “Хүнд зодуулсан юм шиг байна” гэхээс өөр зүйл хэлээгүй. Эмээ рүү театрын найруулагч н.Гонгорсүрэн гэдэг хүн анх холбогдсон байдаг. Би өөрөө эмнэлгийн мэргэжилтэй хүн учраас эмнэлэг дээр очсон даруйдаа дотогш ороход ухаангүй, ил харагдах хоолой нь боомилчихсон юм шиг гарын мөр гарсан байсан. Томографикын зургаар тархины суурь дагз бяцарсан, их хэмжээний цууралттай, харвалттай гэж гарсан. Маргааш өглөө нь эмээ бид хоёр 09:00 цаг өнгөрч байхад өрөөнд нь ороход нэг удаа нүдээ нээж харсан. Хэл нь амандаа багтахгүй хавдаад ам нь ангайчихсан. Юм хэлэх гээд чадаагүй. Тэгээд удалгүй огилт өгөөд дахиад томографикын зураг авахуулах гэж байтал амьсгал хураасан.
-Түргэн тусламж хэр хугацаанд очсон юм бол. Ажлынхан нь дуудлага өгсөн байх?
-Түргэн тусламж очиход ажлаас нь хэн ч ирээгүй зөвхөн эмч, жолооч нь л эгчийг авчирсан. Эмч нарыг очиход цус нь бүлэгнээд, захаасаа хатчихсан байсан гэсэн. Гэтэл түргэний машин дуудлага аваад хоёр минутын дараа гарч, гурван минутын дотор очсон. Энэ хооронд их хэмжээгээр гоожсон цус бүлэгнэж хатахгүй шүү дээ. Эмнэлгийн машиныг очиход театрын гадна хүмүүс энд тэндгүй бөөлжиж байсан гэсэн. Хамгийн сонин нь анх жижүүр нь дуудлага өгөхдөө “Хүн цусаар бөөлжөөд байна” гэсэн байгаа юм. Эмч нь очингуутаа театрын гадна талд бөөлжиж байгаа хүн дээр хайж очиход харанхуйд нэг хүн дотор байгаа гэж хэлсэн байна лээ. Тэгэхээр хүмүүс мэдэж байсан болж таарч байна.
Шинэ жил нь 00:00 цагт тараад ажил дээрээ очицгоосон юм шиг байна лээ. Хамгийн сүүлд бүжгийн багш Тулгаа эгчийн өрөөнд их согтсон гэж хэлэхээргүй орж ирсэн гэсэн. Өрөөнд нь сууцгааж байтал театрын дарга н.Сэржмятавын нөхөр Далхаа гэдэг хүн орж ирээд жаахан маргалдсан юм шиг байна лээ. Тэгээд эгчийг Далхаа бөөлжүүлье гээд аваад гарсан гэсэн. Дараахан нь Тулгаа эгчийг гарах гээд коридороор явж байхад эгчийн толгой, хоёр гар нь сул унжчихсан, хүзүүн дээгүүрээ гарыг нь тохчихсон авч явсан гэсэн. Тэгэхээр нь тасарчихжээ гэж бодоод л гараад явсан байгаа юм. Түүнээс хойш эгчийг хэн ч хараагүй.
-Далхаа гэдэг хүнтэй маргалдсан гэсэн үг үү. Хамт ажилладаг хүн нь юм уу?
-Театрын даргын нөхөр. Өмнө нь цагдаагийн газар ажиллаж байгаад театрын ерөнхий найруулагчаар ирсэн. Театр талаас мэргэжлийн хүн биш юм билээ. Манай эгч театрын ерөнхий найруулагчаар ажиллаж байтал Далхаа гэдэг хүн ирээд эгч маань ажлаасаа халагдчихаад оёдлын ажилд нь тусалдаг ч юм уу тодорхой ажилгүй байсан юм шиг байгаа юм. Бидэнд нарийн ширийн юмаа ярьдаггүй, дотогшоо хүн байсан. Гэхдээ их нийтэч. Сүүлд “Би зээлээ дуусгаад ажлаасаа гарна” гэж ярьж байсан. Угаасаа жил гаруй театрын даргатайгаа маргаантай байсан. Бидний бодож байгаагаар театрын дарга нөхрөө эгчийн маань оронд ерөнхий найруулагчаар оруулснаас болж жил гаруй хугацаанд маргаантай, манай эгч тодорхой ажилгүй байсан юм шиг байна лээ.Эгч надад нэг удаа “Урлагийн хүн гэдэг урлаг руу л тэмүүлдэг. Мэргэжлийн бус хүн эвгүй санагддаг учраас үнэнийг нь хэлчихдэг” гэж хэлж байсан. Ийм л шалтгаанаар маргаан эхэлсэн байх. Их шударга л даа. Хэлэх гэсэн үгээ хэлчихдэг. Эгч маань хоёр хүүхдийнхээ аав нь ээж нь байсан болохоор манай гэр бүлд үнэхээр харамсалтай байна.
-Дуудлага өгсөн хүн, театрын дарга, хамт олонтой нь уулзсан уу?
-Театрын дарга шинэ жил болох үеэр Солонгост байсан. Банзрагч гэдэг хүн орлож байсан. Саяхан Өнөржаргал гээд эгч маань эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаар Сэржмятавтай таараад “Эмээтэй минь ядаж очоод уулзаач” гэж хэлсэн гэсэн. Одоо болтол ирээгүй. Жаахан төвөгшөөсөн шинжтэй байдаг юм билээ.
-Та бүхний зүгээс шүүхийн шинжилгээний дүгнэлтэд эргэлзэж, гадны нөлөөтэй амиа алдсан гэж үзэж байгаагийн шалтгаан юу вэ?
-Талийгаач маань архи дарс уугаад, хүнтэй маргаад байдаггүй төлөв даруу хүн л дээ. Тэр тусмаа хоёр хүүхдээ үлдээгээд амиа хорлох хүн яавч биш. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр бие дээрх шархыг юунаас болж үүсэв, ямар магадлалтайг нарийвчлан гаргах байх гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл хоёр метр гаруйн өндрөөс унахад тархинд гэмтэл авч үхэлд хүрч болно л гэсэн ерөнхий дүгнэлт гаргасан.
Талийгаачийн найман хавирга нь хугарч, тархиндаа тоолж барамгүй их бяцралттай, хоолойг нь боосон мэт цус хурсан, цээж хэсэгт нь цохисон мэт улаан оромууд, хоёр өвдөг нь хөхөрсөн, баруун гарын чигчий хурууг хурц юмаар зүсч урсан уу гэмээр гүн шархтай байсан. Мөн өмсч байсан гадуур хувцас нь чирсэн гэмээр шороо болсон. Талийгаачийн хувцсыг тайлах үед ухаан орохдоо “Намайг битгий зодооч” гэж байсныг эмч нар хэлж байсан. Хажуу талаараа унасан хүн ганц удаагийн уналтаар ийм их гэмтэл, шарх сорви авна гэж байх уу. Хар ухаанаар бодоход 90 см шатны хашлага дээгүүр согтуу хүн давж унах уу. Шатны хашлаганы доор дахиад нэг тусгаарласан хашлага бий. Энэ хашлаганы дундуур гулгаад уналаа гэхэд хашлаганы дээд талын тоосны мөр арилсан байгаа нь сонин. Гэтэл эгч маань метр 50 см өндөртэй. Хашлаган дээгүүр хөлөө ч юм уу давуулж байж унана биз дээ. Гэтэл тоосны арилсан байдлыг харахад зөвхөн хүн зогссон гэмээр л байгаа юм. Согтуу хүн авирсан гэхээр гарын мөрөөр тоос арилах ёстой.
Биеэс нь олдоогүй эд зүйлс ч бий. Хүзүүний зүүлт, өрөөсөн ээмэг нь огт олдоогүй. Хүзүүгээ боомилуулсан гэмээр гарын ортой хөх эрээн болсон. Ил шархууд ихтэй. Хүзүү, гуя, өвдөг хөх няц болсон. Хоёр метрээс уналаа гэхэд найман хавирга, эгэм нь хугарч, хөл, гар, хүзүү нь хөх няц болох уу гээд эргэлзээтэй зүйлс их байгаа учраас үнэхээр гомдолтой байна.
Бидний бодлоор ямар нэг байдлаар гадны хүчний үйлдэл, нөлөө байсан. Түүнийгээ нуун дарагдуулахаар өндрөөс унагасан болгож харагдуулсан юм биш байгаа гэж хардаж байна. Мөн нэг туслах охин, жижүүр хоёр л олж харж дуудлага өгсөн гэж байгаа ч олуулаа байж байгаад маргаан үүсч цаг алдсанаас цус бүлэгнэж, хатсан байх магадлалтай. 103 руу анх залгахдаа цусаар бөөлжөөд гэж залгасан байдаг. Тэгээд эмч очоод гадна нь бөөлжиж байсан хүнээс асуухад дотор байгаа гэж хэлснээс харвал гадаа байсан хүн хүртэл мэдсэн байж. Анх дуудлага өгсөн жижүүрээс их зүйл гарна гэж боддог. Уулзах болгонд зөрүүтэй зүйл ярьдаг. Эсвэл олон хүн байсан гээд, нөгөө бол бүжгийн анги руу орох чигтэй нэг давхар руу бууж явсан гэдэг. Алдсан хүн арван тамтай учраас олон төрлийн таамаглал дэвшүүлж байна даа.
-Шүүхийн шинжилгээний дүгнэлттэй нарийвчлан танилцсан уу. Яг ямар дүгнэлт гарсан юм бэ?
– Шүүхийн шинжилгээний дүгнэлт 3-4 сарын дараа үнэхээр хангалтгүй гарсан. Хоёр удаагийн дүгнэлт гарахдаа эхнийх нь үхлийн шалтгаан өндрөөс унасан гэмтлээс болсон. Хоёр дахь нь өндрөөс унахад хавирга хугарна, тархи бяцарч яс цуурна гэдэг зүйл л бичсэн байсан. Шарх ингэж үүсэх магадлалтай гэсэн нарийвчилсан дүгнэлт байгаагүй. Анх 103-ын эмч очиход үс нь ноолорсон, шифилкнүүд нь сугарч алга болсон, толгой нь цусандаа хутгалдсан байсан учраас хайчлахаас өөр арга байгаагүй гэсэн. Уг нь сэхээнд байхад нь шүүх шинжилгээний эмч орж хоолой, өвдөг, бие нь энд тэндгүй хөхөрсөн зургийг авсан. Тэгсэн ч юу ч хэлээгүй, нарийвчилсан дүгнэлт гаргаагүй.
Эгчийн маань цүнх нь нэг давхарт, хувцас нь хоёр давхарт гээд эд зүйлс театрын энд тэндээс олдсон. Бид өөрсдөө очиж хайж олсон. Үснийх нь шифилк хаа сайгүй тарчихсан, цусных нь толбо хана, пааранд үлдсэн байсныг эгчийн цус гэдгийг шинжилгээгээр тогтоосон.
Унаад босч ирж чадаагүй юм бол яагаад цусных нь толбо хана, пааран дээр үлдсэн юм бол. Гар нь хурц ирмэгтэй зүйлд зүсэгдсэн байсан. Бодвол тэр гараараа л хана, паар түшээд явсан юм шиг байна лээ. Гэтэл төмөр шатаар дээшээ өгсөхдөө цус, гарын мөр үлдээгээгүй. Гараараа түшилгүй өгссөн юм уу гэмээр. Хананы тоос ер арилаагүй.
Нэг, хоёр давхарт үлдсэн цусны толбыг эгчийнх мөн эсэхийг тодруулуулахаар бид өөрсдөө хөөцөлдөж шүүхийн шинжилгээний газарт хандсан. Эд зүйлийг ч мөн адил өөрсдөө хайж олоод цагдаагийн мөрдөн байцаагчийг дуудаж зургийг нь авахуулсан. Тухайн үед хэргийн газрыг битүүмжлээгүй. Ул мөр нь арилчихвий гэдэг үүднээс битүүмжлүүлэх хүсэлт тавьсан. Маргааш өглөө нь очиход цусыг угаачихсан байсан. Эгч театрын хөшиг янзалдаг шатнаас тайзан дээр унасан. Тайз бол гурван давхар хулдаатай мод. Гишгээд явахад намалзаж байдаг зөөлөн шал шүү дээ. Цемент биш. Ингээд бодохоор эргэлзэх зүйл маш их бий. Тиймээс гэмтэл, шарх болгон дээр нь дүгнэлт хүсч байна.
-Уучлаарай. Гэхдээ задлан шинжилгээ хийлгэсэн үү?
-Хэргийг шуурхай шийдэх арга нь өмгөөлөгч юм байна гээд долоо хоногийн дараа өмгөөлөгч авсан. Босоод ирэхгүйгээс хойш биеийг нь сэглүүлээд яахав гээд задлан хийлгэхгүй гэж байснаа амиа хорлосон болж хувирах шинжтэй байхаар үнэн мөнийг олохын тулд задлан хийлгэсэн. Хариу нь бас л тодорхойгүй, бүрхэг болоод өнгөрсөн. Миний эгч хоёрын хоёр хүүхдээ хаяад амиа хорлохгүй.
-Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа хэр үр дүнтэй явагдаж байна вэ. Хэргийн явцын мэдээллийг авч байгаа юу?
-Тухайн үед ах дүү нараараа эрчимтэй хөөцөлдсөн ч ганц хүн нь төлөөлж харьц гэсэн учраас эхлээд нагац маань бие төлөөлөгчөөр нь байж байгаад сум руугаа явсан. Дуудах бүрт нь ирж амжихгүй байсан болохоор 76 настай эмээ маань төлөөлөх болсон. Эмээгээр дамжуулаад хүмүүсээс мэдүүлэг авсан эсэх хэргийн явц, нотлох баримт ямар байгааг асуулгахаар шүүх хурлаар орохоор мэд гэдэг. Гэтэл хэрэг гараад долоон сар гаруй болж байхад одоо болтол шүүх хурал товлогдох нь битгий хэл хэрэг нь прокурорт шилжсэн эсэх нь ч тодорхойгүй байгаа. Яагаад таг болчихов гээд асуухаар прокурор нь солигдсон гэдэг. Ямар шалтгаанаар солигдсоныг хэлээгүй.
Уг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэдэг утгаараа эмээд мэдээлэл өгөх ёстой. Одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Шүүх, цагдаа дээр гүйгээд очихоор нэг янзын л тайлбар хэлнэ. Өөрөөр хөөцөлдөж, өмгөөлөгчтэйгээ сайн ажиллаж чадахгүй л байна.
Одоо бол бидний эцсийн найдвар хууль хяналтын байгууллагынхан л болж байна даа. Үнэн зөв нь тогтоогдоосой, хүүхдүүд нь ээжийгээ амиа хорлосон гэсэн шархыг насан туршдаа битгий тээж, шаналаасай гэж хүсч байна. Хорвоог орхисон ч нэрийг нь цэвэр байлгахсан.
-Төрийн албан хаагчид ажлын байран дээрээ архидаж, хүний амь эрсэдсэн гэж хэн нэгэн хариуцлага хүлээсэн үү?
-Тухайн үед түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Банзрагч гэдэг хүнд хариуцлага тооцсон гэсэн. Театрын ажилтнууд шинэ жилээ ойрхон тэмдэглээд хувцсаа солих гэж л орж ирсэн гэж хариулсан учраас ажлын байран дээр архидсан шалтгаанаар хариуцлага тооцох боломжгүй болсон юм шиг байна лээ.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ter Sermyutaviin nuhur l alsan bn sh de ter shuuhed hahuuli igson bm uund yind n uur um bodoj tolgoigoo gashilgadagii medeejiin imiig
МАН-ын 60 тэрбумынхан алсан нь тодорхой.
МОНГОЛЫН ТӨР, ЦАГДАА ДАМПУУРЧ ДУУСЧЭЭ!!!
Гөвсгөл аймгийн театарын дарга сэржмятав гэгч авгай байдаг юм байна. Тэгээд цагдаа байсан эрийгээ Гөвсөглийн театрын ерөнхий найруулагчаар томилжээ. тэр цагдаа ах юу хийчхэвээ?
Хаанахаар бичээд байгаа юум бэ?
Mangasuudiin dund. Mangasdaad... mangasduulaad l.... duussan baina.
Ter alsan hun ni todorhoi yum bna sh dee
Театарын дарга авгайн нөхөр Цагдааг шалгаач!тэр хүчиндэхгээд даырсан бишүү
Хүчин хийчээд, хэргээ нуух гэж алсан байх нь
цагдаа цагдаагаа шалгахгүй хамгаалаад л дараад л өнгөрөөнө монголд ийм л байдаг
yamar utgagui yum be.yahaaraa darga ni nuhruu yoronhii nairuulaghcaar ajilluuldag yum be,Huviin company bish Turiin ajil biz dee.Ter tomilon ajilluulsan bas hyanalt tavih yostoi humuust ni hariutslaga tootsooch e .
thhhh zver tsagdaa nairuulagch bolno gdg chin yu gsn ch vgiin odoo tgd tsagdaa ni tsagdaagaa nuun darah blgvi dee 3han sayulahnaa bj hdn terbumuulaa bdag uls ornoos ch dor yum daaaaa tgd oorsdiigoo Chingisiin vr udam gj heleed bdag
Далхаа тодорхой байна шүү дэа
Aluurchin ni todorhoi l bn shde odoo boltol shiidehgvi bn geheer ene hergiig ali heden haagaad hergsehgvi bolgtson l bgaa
aimshigtai yumaa ter avaad yavj bsn ged bga zaluug n shalguulaachee 2huuhed onchirson bn shde tsagdaa hun teatrt ajilna ch gj yu bhav bur neg zavharchihsan tomiloltiin togtoltsoo ve! ter hun oodlohgyi bho uiliin uree edelj l taaraa.
Arhi baga uu....
Энэ хэрэг ил Цагаан л хэрэг байна, цаана нь Ногоо эрх мэдэлтжнгууд зориуд будлиулаад байгаа л гэж харагдаж байна даа, дарга Сэржмятав нь аймгийн дарга асан, Мон УИХ ын гишуун асан нохортэй явалдаж, театрын дарга болсон, эхнэртэй нь явалддаг тэр том дарга нь Цагдаа Далхааг оод нь татдаг гээд Ховсголийнхон толгойтой болгон нь хоорондоо шивнэлддэг шуу Дээ, тэр ноход ард нь байгаа болохоор энэ хэргийг хоорхий эмэгтэйг амиа хорлосон болгох гэж байгаа биз
Энэ хэрэг ил Цагаан л хэрэг байна, цаана нь Ногоо эрх мэдэлтжнгууд зориуд будлиулаад байгаа л гэж харагдаж байна даа, дарга Сэржмятав нь аймгийн дарга асан, Мон УИХ ын гишуун асан нохортэй явалдаж, театрын дарга болсон, эхнэртэй нь явалддаг тэр том дарга нь Цагдаа Далхааг оод нь татдаг гээд Ховсголийнхон толгойтой болгон нь хоорондоо шивнэлддэг шуу Дээ, тэр ноход ард нь байгаа болохоор энэ хэргийг хоорхий эмэгтэйг амиа хорлосон болгох гэж байгаа биз
Araichdee dawartsan ymnuud be ymr aimr tamlaa be? Orowdltei ym tsagdaa shvvher ni sain ywhal heregtei shuu
Medeejiin l yum bolson bn. Serjmyataw ichdeggui shulam. Mergejliin bus nohoroo alban tushaald tomilj hunii amind hursen. Anhnaasa serjmyataw nohoroo ter ajild oroltsuulaagui bol tiim yum bolohgui l bsn bnshde. Serjmyataw nohorteigo 2uula buruutai. Er ni tegeed nugel nudeeree gardag yum.
Hergee nuun daldalsan ch nugel ni nudeeree garna da!
Яг үнэн нүгэл нүдээрээ гардаг гарахдаа дахин нугарч гардаг нь ертөнцийн хууль.
Teatriin dargiin nohor tsagdaagiin novsh l alsan bn shuu dee, odoo hergee nuuh geed tsagdaa naizuudtaigaa ali hediin tohiroo biz muu novsh
dalhaa nairuulahch yum u, manai surguuliin hamgiin muu surdag noiliin nogoon teg bsan, duu huur urlagiiin yamar ch aviyaas chadbar baihgui. hir shivree unertuuleed yavj baidag bsan Dalhaa uu, jaahan sags l toglodog bsan gudamjind
Dalhaa yamr ch urlagiin medleg aviayasgui buur solgoi hooloitoi negen dee
АВГАЙ НЬ УИХ-ЫН ГИШҮҮҮНТЭЙ ЯВАЛДСААР БАЙЖ ТЕАТРЫН ДАРГА БОЛООД ДАРАА НЬ ТЕАТРЫН НАЙРУУЛАГЧИЙГ АЖЛААС НЬ БУУЛГАЖ БАЙГААД НӨХРӨӨ ОРОНД НЬ ТАВЬСАН.ТЭР НАЙРУУЛАГЧ БАЙСАН ЭМЭГТЭЙ ГОМДОЛТОЙ БАЙСАН ТУЛ ХАЯА ХАЯА ДУРГУЙЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭД ЯВДАГ БАЙСАН.ДАЛХАА ТЭГЭЭД ТҮҮНИЙГ ЗОДОЖ АЛСАН ГЭЖ Л ОЙЛГОГДЛОО.ЦАГДААД БАЙСАН НОВШНУУД ЭНД ТЭНД АЖИЛД ОРООД ХҮН ЗОДОЖ АЛААД БАЙДАГ БОЛЛОО.
ЦАГДАА ЭХНЭРИЙНХЭЭ АЛБАН ГАЗАРТ ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧ БОЛЧИХСОН ЦОХИЖ ЯВДАГ ЯМАР СОНИН ГАЗАР ВЭ, ТАНАЙ ХӨВСГӨЛ
Нөхрөө ажилд оруулж хүнийг ажилгүй болгодог хэн бэ Тёатрйн дарга өөрийн явалддаг хүнээ өрөөндөө байлгаж байгаад харвуулаа биздээ ичих нүүр бна уу
Архи бага ууцгаа. Монголчууд архинаасаа болж эрүүл мэндгүй, нэр төргүй /гадна, дотныхонд/,хийморь лундаа нь буурсан, есөн шинж нь бүрдсэн муу зам руу гулссан улс болж байгааг сэхээрч, дор бүрнээ нэг юм бодоцгоох хэрэгтэй.
МАН-ын улаан махны хэрэгтэн дархлагдсан дарга нарыг дууриаж хүн яргалж алдаг улс олширлоо.МАН ч бузрын үлгэр дууриалтай нам юмаа.
Жинхэнэ хүчирхийлэгч завхруулагчид чинь Манай Ардчилсан намынхан шүү дээ чи мэдэж чадаагүй л байна даа
хөвсгөлийн театрын дарга Сэржмятав хүүхэн уих гишүүн л.энх-амгалангийн хамгаалалтад байдаг шүү болгоомжтой байгаарай наадах чинь бол цэвэр аллага шүү эргэлзээ байхгүй
Ter ih hurliin gishuun nertei L.Enkhamgalang ni bas shorond hiih heregtei um bna daa. Aimag damnaj zavhairch yavdag, yamar sejgiin, boovon tolgoitoi nuhur ve!!!!! Ter sejgiin hormoind donton, buzar amitang toriin ordnoos hooj bh gazar ni bailgamaar um.
За за бур хятадууд байж таарах нь. Дийлэхгуй бололтой.Одоо монголын торд прочайна булэглэл хучтэй байгаа зайлуулах гээд дийлэхгуй байгаа. Яг 1960-д оны бээжингийн дэмжлэгтэй лоохуузын булэглэл, москвагийн дэмжлэгтэй цэдэнбалын булэглэлийн хоорондын тэмцэл шиг л юм болж байгаа.
Миний сайн найз Тэнгээ амиа хорлох учиргүй Албан тушаалын өшөө авалт гадны нөлөө байсан Зөндөө зодуулж гэмтээд гэмтлээ даагаагүй байх Сэлэнгээ эгч сайн хөөцөлдөх хэрэгтэй Чулуун багшийг оролцуулах хэрэггүй ээж нь болохоороо сэтгэлээр унана Хууль хяналтынхан шудрага үйлчилэхээ больж дандаа гэмт хэргийг гадны нөлөөгүй гэдэг болж дээ Бид ямар нийгэмд амьдарна вэ Бидэнд амьд явах баталгаа алга Тэнгээ сайн бүсгүй шүү би хар багаас нь танина мэднэ 99001513
СЭРЖМЯТАВ НЬ УИХ-ЫН ГИШҮҮН МӨНХБААТАРТАЙ ЯВАЛДДАГ ЮМ БАЙНАШДЭЭ. УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХАМГААЛАЛТАНД ИНГЭЖ ГАЛЗУУРЧ БАЙГААН БАЙНА. НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГАРНА ДАА.
Сэрэжмятав тэр Цэрэнжавтай явалдаж байж нэг дарга болоод одоо алуурчин болж байгаа юм байна л даа улаан ногоо тэнэг хүүхэн шүү дээ мөнгөөр эр эргүүлсэн балаа хүүхэн нөхөртөөгөө шоронд явсан дээр дэ. сайхан найруулагч байсан шүү дээээээээээ харамсаж байна да
Энэ Шүүхиин шиидвэриихэн маааш НО той шүү За тэгээд цагдаа байсан хүн ч ...за за
АЛКУРЧИН ТОДОРХОЙ БНА. ДАЛХАА СЭРЖМЯТАВ ГГЭЧ бөгсөөрөө дөөөд хоолоййгоороо төатрын дарга болсон ёстой муухай шулам юмаа
shvvh shinjilgeeniiheen ajlaa aytaihan hiildee yuni tuld huulin baiguulga shvvh shibjilgeenihen bileedee
Яанаа манай энэ төр, төрийн ордон, яам тамгын газар, одоо бүр урлагийн алтан тайз театртаа хүртэл аллага үйлддэг болчихсон. Ямар юмнууд үүрлэсэн байгаа нь тодорхойшд. Тэр Сэржмятав гэх атаач жөтөөч шуналын тулам болсон банзал завхай хүүхнээс бүх юм эхлэлтэй. Тэр хүүхэн театрын даргад тэнцэх хүүхэн ч биш харж л байгаарай. Банзалтаж явсаар хичнээн айлын гал голомтыг бузарласан хүүхэн бэ. Айлын гал голомт одоо дүүрч гэхэд аймгийн театрыг аллагаар бузарласан наад эм шуламаа барьж хорьж шалгаач. Аяндаа бүх зүйл тодорхой болно.Арай одоо болтол ажлаа хийсээр яваа юм биш биздээ.
ЦАГДАА ЯАХААРАА Ч ТЕАТРЫН ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧ БОЛЧИХДОГ ЮМ. ЭХНЭР НЬ НӨХРӨӨ ТОМИЛЧИХДОГ НЬ Ч ЮУ ЮМ. АРАЙ Л ХЭТЭРХИЙ ЮМАА. ЗА ТЭГЭЭД АЛУУРЧИН ТОДОРХОЙ Л БАЙНА ШДЭЭ. ЦАГДАА ДАЛХАА. ЗҮГЭЭР МЭРГЭЖЛИЙН АЖЛАА ХИЙХ ИЙМ ХЭЦҮҮ БОЛЧИХСОН БАЙХ ГЭЖ ДЭЭ.
Dalhaa l alsan medeej l ym bn shtee
Төрийн алба болон байгууллагаын дарга гэр бүлээрээ ажил эрхлэн гэж байдаг юм уу Мэргэжлийн хүн биш байж найруулагч хийлгэдэг Хэн бэ Сэржмятав даргаа та болиоч ээ тэгж ярьвал та ёс суртахууны доголдол болон гэр бүл үймүүлдэг хүн шүү дээ Ард түмэн минь энэ тёатрын дарга болон энэ байгууллагын удирдлага ын талаар ард нийтийн санал асуулга явуулъя Манай шүүх.цагдаагийнхан хэзээ зөв ажиллаж байлаа Тэр шүүх эмнэлэг гээд л бөөн худал
Төрийн алба болон байгууллагаын дарга гэр бүлээрээ ажил эрхлэн гэж байдаг юм уу Мэргэжлийн хүн биш байж найруулагч хийлгэдэг Хэн бэ Сэржмятав даргаа та болиоч ээ тэгж ярьвал та ёс суртахууны доголдол болон гэр бүл үймүүлдэг хүн шүү дээ Ард түмэн минь энэ тёатрын дарга болон энэ байгууллагын удирдлага ын талаар ард нийтийн санал асуулга явуулъя Манай шүүх.цагдаагийнхан хэзээ зөв ажиллаж байлаа Тэр шүүх эмнэлэг гээд л бөөн худал
СЭРЖМЯТАВТАЙ ЯВАЛДАЖ ТЕАТРЫН ДАРГА БОЛГОСОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН УИХ-ЫН ГИШҮҮН АСАН ХЭН БЭ ?
L. Tserenjav
Аймшигтай.... Далхаа цагдаа байхдаа их зэрлэг муухай авиртай залуу байдаг байсан. Сэржмятавтай сууж эхнэрээ Аймгийн дарга асан Цэрэнжав гуайд худалдаж өөрийгөө албан тушаалд тавиулдаг гэж ярьцгаадаг нь үнэн юм бна л даа...
Сэржмятавын явалддаг УИХ-ын гишүүн хэн бэ ???
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН ЦЭРЭНЖАВТАЙ ЯВАЛДАЖ БАЙСАН НЬ ТОДОРХОЙ БАЙНА. ХАРИН ОДОО ХЭН ГЭГЧ УИХ-ЫН ГИШҮҮН АСАНТАЙ ЯВАЛДАЖ БАЙСНЫГ НЬ ИЛРҮҮЛЦГЭЭЕ!
Цэрэнжавын хуухдийг гаргасан байх
Todorhoi ba sh de. Aluurchin ni Dalhaa teriig unen zuvuur yallaach
ХӨВСГӨЛД ДАЛХАА СЭРЖМЯТАВ ГЭГЧ НЭГ ГЭР БҮЛИЙН 2 АЙХТАР АЛУУРЧИН ЯНXАН 2 АЙМГИЙГ ТҮЙВЭЭЖ БАЙГААМ БАЙНА ДАА. ӨШӨӨ ОЛОН ХҮНИЙ АМЬ НАСАНД ХҮРЭХЭЭС НЬ ӨМНӨ БАРИВЧИЛЖ ШАЛГАХЫГ ШААРДАЖ БАЙНА. АРАЙ Ч ДЭЭ ШИНЭ ЖИЛИЙН ӨМНӨ ГАРСАН ХЭРЭГ ОДОО БОЛТОЛ ШИЙДЭГДЭЭГҮЙ АМИА ХОРЛОСОН БОЛГОЖ ХЭРГИЙГ ХААХ ГЭЖ БАЙНА ГЭДЭГ БОЛ ХУУЛЬ ГУУЛЬ БОЛСНЫ ШИНЖ Ш ДЭЭ. НЯМДОРЖ САЙД ЭНЭ ХЭРЭГ ДЭЭР АНХААРЛАА ХАНДУУЛААЧ. ТАНАЙД ЦАГДАА БАЙСАН ДАЛХАА ГЭГЧ ХҮН АЛЧИХСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ.
ТЭР СЭРЖМЯТАВЫН ЗУРГИЙГ ИЛ БОЛГО!!!
Youtube Дээр Сэржмятав гэж яайвийсан гачин сэжгийн шар янханы дуулсан дуунууд нь байна ороод үзээрэй. Зурагнууд нь ч фб р хогоороо байгаа. Энэ бүүр цайцан улаан янхан шдээ. Театр дотроо хүртэл архидаал шаалцаад бжээдэг гэсэн.
Zodood altsan l bna sh de uuruu zoduulj uhvel taarsan novsh ve
Hun uhtel n zodoj bhd hajuu taliin humuus n boliulahgui haraad zogsoj bdiin bh da .
Ene shuugch nar neeree mgliig horloj duusaj bn da
шууд аллага байна амиа хорлолт биш
Тэр Далхаа новш л алсан байна ш дээ. Өмнө нь цагдаад байсан юм бол яаж аргалахаа мэдэж байгаа. Ойлгомжтой л юм бна.
ийм тодорхойхэргийг шийдэж чадахгүй байна гэдэг нь авилгал булхайд шүүхийнхэн дээд цэгт идэгджээ.үнэн юм устжээ.ард түмний зовлонгоор хоол хийж иддэг болжээ. энгийн ард түмэн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болжээ. монглд их хувьсгал хийх цаг болсон мэт.
сайн байцгаана уу? Яасан ч аймаар юм бэ. Хөнөөсөн этгээдэд нь хардагдаж сэрдэгдэх хүн ил дол юм бишүү. Төрд, Засагт, Улсын Байгууллагуудад Алба Хаадаг Хүмүүс гэж, -тэдэн дотор сайн сайхан хүмүүс мэр сэр байдаг ч-, ер нь л бол Монголчуудаасаа хамгийн сул доройг нь түүгээд шилээд сорчлоод авчихдаг мэт л сэтгэгдэл төрүүлэх. Цагдаад ажиллаж байсан "цагдаа" гээч этгээд өөр газар ажиллахаараа айхтар халтай болтойдогоо. Хүний амины хэрэг л гэж яригдах хэлэгдэх болчихоод байдаг болтойдогоо.
МОНГОЛЫН ТӨР, ЦАГДАА ДАМПУУРЧ ДУУСЖЭЭ!!!
Хэргийг эхнээс нь Маш нухацтай шалгах хэрэгтэй,
Huwsuliin shuuh tsagdaa ugaasaa l mungunii tuluu mungutei hund l uilchildeg sh dee unen zuw shuudeg ni howor bolson yum bn lee bugd l hahuuli awdag bh
".. коридороор явж байхад эгчийн толгой, хоёр гар нь сул унжчихсан, хүзүүн дээгүүрээ гарыг нь тохчихсон авч явсан гэсэн".. Аль хэдийнэ алчихаад явж байсан новш байна ш дээ
ter dargiin nuhur l alsan bna shde bas tsagdaa bsn gejiin ar ovriin haalga ihtei l aluurchin bna daa ondroos unahad yahara us tgj arzaidgiinbee usnees n chirsen esvel usdej hana ntr morguulj zodson um bishu ymar ch teneg hun harad oilgohoor bna shde tghed ene tsagdaagihan yu hged bgambe amruga mongo chihuuled suugad bgamu
Хөвгөлийн МАН-ханы 60 тэрбумын хар гай,цагдаагийн хүн театрын ерөнхий найруулагч гэж юу гэсэн үг вэ? 30-аад оны үед ногоон малгайтнууд бүгдийг хийдэг үе Хөвсгөлд эргэн иржээ.Хөвсгөлийн МАН-ханд төлбөрөө төлчихвөл ямар ч хамаагүй мэргэжил хамаарахгүйгээр Төрийн албанд орчих юм байна даа.....
Хөвгөлийн МАН-ханы 60 тэрбумын хар гай,цагдаагийн хүн театрын ерөнхий найруулагч гэж юу гэсэн үг вэ? 30-аад оны үед ногоон малгайтнууд бүгдийг хийдэг үе Хөвсгөлд эргэн иржээ.Хөвсгөлийн МАН-ханд төлбөрөө төлчихвөл ямар ч хамаагүй мэргэжил хамаарахгүйгээр Төрийн албанд орчих юм байна даа.....
Хөвгөлийн МАН-ханы 60 тэрбумын хар гай,цагдаагийн хүн театрын ерөнхий найруулагч гэж юу гэсэн үг вэ? 30-аад оны үед ногоон малгайтнууд бүгдийг хийдэг үе Хөвсгөлд эргэн иржээ.Хөвсгөлийн МАН-ханд төлбөрөө төлчихвөл ямар ч хамаагүй мэргэжил хамаарахгүйгээр Төрийн албанд орчих юм байна даа.....
Хөвгөлийн МАН-ханы 60 тэрбумын хар гай,цагдаагийн хүн театрын ерөнхий найруулагч гэж юу гэсэн үг вэ? 30-аад оны үед ногоон малгайтнууд бүгдийг хийдэг үе Хөвсгөлд эргэн иржээ.Хөвсгөлийн МАН-ханд төлбөрөө төлчихвөл ямар ч хамаагүй мэргэжил хамаарахгүйгээр Төрийн албанд орчих юм байна даа.....
AN hamaagui deer shuu dee. Uheruud ee
Энэ хууль шүүх прокурор цагдаа юу хииж бнаа хөөш засгийн газрын банди нараа монгол улсад амьд явах баталгаа бна у
Алсан хүн нь тов тодорхой байшд. Оронд нь ажлыг нь авсан даргын нөхөр мэргэжилийн бус хүн чинь л алсан байна. Задлангийн дүгнэлт гаргасан хүмүүст гомдол гаргаж шалгуулах хэрэгтэй.
Ter huuli shuuh tatvar chn ali ert Eebeegiin gar holoor duureed duuschaad bn .odoo solih geed solij chadahgui bn Battulga
Алсан хүн нь тов тодорхой байшд. Оронд нь ажлыг нь авсан даргын нөхөр мэргэжилийн бус хүн чинь л алсан байна. Задлангийн дүгнэлт гаргасан хүмүүст гомдол гаргаж шалгуулах хэрэгтэй.
Huuliin baigyyllagad ajillaj baisan yum bol naaduul chini hyivaldana tegeef heregsehgui bolgono. Zugeer l uursduu arga hemjee av
Аавыг минь цагдаагийн алуурчин алсан. Цагдаа цагдаагаа өмгөөлж хамгаалдаг юм билээ. Нэрээ бодсон хувхай хам хэрэгтэн алуурчингууд Хүний амиар гараа угаасан юмнууд сайнаа үзэхгүйэ. Үлдсэн 2 хүүхдийг яа гэх гээв!!!!!!
Ерөнхийлөгч , Нямдорж сайд хоёрт шууд ханд аа! Театрынхан нь даргаа огцруулах хэрэгтэй!
Ashig sonirholin zurchiltei baagii l alsan bnshde, tgeed yugaa bulaatsalsaj hun aldagiim bol, ug ni bol turiin albiig bulastsalaad bgaagvogt oilgodoggui yum, aimag oron nutag bolgond iim yum bdag daa, bainga ajil bulaatsaldana, yagaad ingediim bol turiin alba bol namin alba bish bmaar yum.
ard tvmen ni l tuslahgvi bol ene hereg ingeed haagdana..
Tsagdaa bjiij yu hiih ni ene we hergee huleeh heregteishdee
Монгол эдийн засгаар дампуурч болох ч ингэж хүн чанараар дампуурна гэж байх уу,эмэгтэй хүнийг арай ч ингэж зодож дарамталж ална гэдэг цагдаа байсан новшийн хийсэн үйлдэл мөн
Archaagui tsagdaa shuuhtei uls shu!! Aluirchidaa yaaj ch chadahgui
Далхаа гэгч цагдаа зэрлэг бүдүүлэг авиртай байсан нь үнэн бол тэр гэмт этгээд мөн.
УГ НЬ МОНГОЛЫН ЦАГДАА МАШ ЧАДВАРТАЙ, ИЙМ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ. ТЭГЭХЭЭР БАС БУС ДАРГА НЭРТЭЙ ХҮНЭНЦЭРҮҮД ОРОЛЦСОН МАГАДЛАЛ ӨНДӨР БОЛОХООР МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙН ТАЛД ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ҮЙЛЧЛЭЭД БАЙНА УУ ДАА.
УГ НЬ МОНГОЛЫН ЦАГДАА МАШ ЧАДВАРТАЙ, ИЙМ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ. ТЭГЭХЭЭР БАС БУС ДАРГА НЭРТЭЙ ХҮНЭНЦЭРҮҮД ОРОЛЦСОН МАГАДЛАЛ ӨНДӨР БОЛОХООР МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙН ТАЛД ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ҮЙЛЧЛЭЭД БАЙНА УУ ДАА.
Vmhiirsen huuli hynalt shvvh tsagdaa iljirsen amid vhdelvvd
Илэрхийл байна шүү дээ тэр цагдаа байсан нөхөр л алсан байна
Эхнэр нь дарга тэгээд нөхрөө ерөнхий найруулагчаар тавьдаг. Үүнийг хянадаг төрийн алба байхгүй юм уу. Аймгийн засаг дарга, нийгмийн хөгжлийн хэлтэс, боловсрол соёлын хэлтэс, мэргэжлийн хяналт, аудит юу хийдэг байнаа. Эхнэр, нөхөр төрийн албанд нэг дор удирдах ажил хийж явж болдог юм уу. Хайран сайхан эмэгтэйн амъ, Тэр Далхаа авч гараад хүчиндэх гэхээр нь эсэргүүцэлтэй тулгарахаар нь зодоод алчихсан байна шүү дээ. Тэр бүжгийн багш Тулгаа гэдэг хүн дараа нь авч явж байсан...Тэр театрт үнэнч шударга хүн алга уу.Талийгаачийг сайхан эмэгтэй, дайчин бүсгүй байсан гэж сонссон.Засаг төр минь,шүүх эмнэлэг минь, хууль хяналтын байгууллага минь үүнийг үнэн зөвөөр шийдэж өгч ээжийх нь, 2 хүүхдийх нь, ах дүү нарых нь санааг амраагаад өглөдээ. Гуйж байна. Зүй бусаар Тэнгэрийн оронд очсон тэр сайхан бүсгүйн сүнс ч гэсэн амаргал даа.
Эхнэр нь дарга тэгээд нөхрөө ерөнхий найруулагчаар тавьдаг. Үүнийг хянадаг төрийн алба байхгүй юм уу. Аймгийн засаг дарга, нийгмийн хөгжлийн хэлтэс, боловсрол соёлын хэлтэс, мэргэжлийн хяналт, аудит юу хийдэг байнаа. Эхнэр, нөхөр төрийн албанд нэг дор удирдах ажил хийж явж болдог юм уу. Хайран сайхан эмэгтэйн амъ, Тэр Далхаа авч гараад хүчиндэх гэхээр нь эсэргүүцэлтэй тулгарахаар нь зодоод алчихсан байна шүү дээ. Тэр бүжгийн багш Тулгаа гэдэг хүн дараа нь авч явж байсан...Тэр театрт үнэнч шударга хүн алга уу.Талийгаачийг сайхан эмэгтэй, дайчин бүсгүй байсан гэж сонссон.Засаг төр минь,шүүх эмнэлэг минь, хууль хяналтын байгууллага минь үүнийг үнэн зөвөөр шийдэж өгч ээжийх нь, 2 хүүхдийх нь, ах дүү нарых нь санааг амраагаад өглөдээ. Гуйж байна. Зүй бусаар Тэнгэрийн оронд очсон тэр сайхан бүсгүйн сүнс ч гэсэн амаргал даа.
Эхнэр нь дарга тэгээд нөхрөө ерөнхий найруулагчаар тавьдаг. Үүнийг хянадаг төрийн алба байхгүй юм уу. Аймгийн засаг дарга, нийгмийн хөгжлийн хэлтэс, боловсрол соёлын хэлтэс, мэргэжлийн хяналт, аудит юу хийдэг байнаа. Эхнэр, нөхөр төрийн албанд нэг дор удирдах ажил хийж явж болдог юм уу. Хайран сайхан эмэгтэйн амъ, Тэр Далхаа авч гараад хүчиндэх гэхээр нь эсэргүүцэлтэй тулгарахаар нь зодоод алчихсан байна шүү дээ. Тэр бүжгийн багш Тулгаа гэдэг хүн дараа нь авч явж байсан...Тэр театрт үнэнч шударга хүн алга уу.Талийгаачийг сайхан эмэгтэй, дайчин бүсгүй байсан гэж сонссон.Засаг төр минь,шүүх эмнэлэг минь, хууль хяналтын байгууллага минь үүнийг үнэн зөвөөр шийдэж өгч ээжийх нь, 2 хүүхдийх нь, ах дүү нарых нь санааг амраагаад өглөдээ. Гуйж байна. Зүй бусаар Тэнгэрийн оронд очсон тэр сайхан бүсгүйн сүнс ч гэсэн амаргал даа.
Энэ хэрэг маш аймаар. Энэ явдлаас хойш театрынхныг харахаар дотор давчдах шиг санагддаг. Хайран урлагын нэр төр. Бүгд үгсэн хуйвалдсан. Нэг нь ч шудрага байж чадаагүй. Далхаа адсан нь бүүр тодорхой. Шүүх шинжилгээ бол угаасаа Нотой.
Tsagdaa tsagdaagaa umuurdug umhiirsen dotortoi nuhduud bdgiin bnlee mongoliin tsagdaa mungunii bool
mergejildee sain shn huniig serjmyatab nuhur 2 ni arai chdee
serjmytabiig hal shuuhed ug hubsgulchuudee
hairan zaluu mergejildee sain nairuulagch
Serchmytaw nohorteigee shorond ywuul taaran bvgdel medej bga. Sain hvn bsan yumsan
Ymar aimar hereg ve sn huutsulduj ter novshiig shorond hataaj alah heregtei hun alchad jishim ch ugui yvj bdg muu aluurchin uuruu uhliin muuhaigaar uheh bhaa nugel nudere garna gdg de.
Эрхэм хууль зүйн сайд Нямдоржоо шудрага царайгаа одоо энэ хэрэг дээр харуулаач танай нам засаг барьснаас хойш төрийн яам, төрийн байгууллага дээр аллага хядлага гардаг боллоо шудрага сайд минь юу болоод байна энэ бүхэнд хариу өгөөчээ сайд та монголын бузар муухай бүхнийг би тэвчихгүй бүгдийг шудрагаар шийдэх болно гэсэн та яасан вэ та ард түмэндээ хойд ээж шиг хандаад байх шиг байна
60 тэрбумын сүүдэр төрөөр тоглож гүйцлээ Нямдорж одоо төрөөс төрөөд байгаа алуурчдынхаа талаар тайлбар хийх байлгүй
Hurelsuh said aa, Baatarbileg said aa, iim dampuursan salbar bas bna shuu, anhaaraldaa av
OIlgomjtoi ter tsagdaad ajillaj bsan aluurchin l sanaatai alsan bna. Ter teatriin darga, nuhur aluurchin 2-iig ni shorond hiih heregtei. Neeree arai l heterhii davarsan umaa. Manaih neeree iim archaagui boltloo dooshoo orloo egjuu, durem, juram, huuli bur bhgui bolson uu?!!!!
2015 онд энэ даргын талаар ийм мэдээлэл гарч байсан юм байна. http://unuudur.mn/%D0%B3%D0%BE%D1%91-%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%B3-%D0%BC%D1%83%D1%83%D1%85%D0%B0%D0%B9-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B3%D0%BE%D1%81%D0%BE%D0%BD-%D0%B1%D0%BE%D0%B4%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B4%D0%B0%D1%80%D0%B3%D1%8B%D0%BD-%D0%B1%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B3/
ter zavaan yanhan aluurchin 2 n uiliin ur n ur huuhded n ochinoshdee udahgui. aluurchin oilgomjtoi bn. undruus unalaa geed tiim ih gemtel avahgui. todorhoi bnshdee. huvsguliihun ug n sn negdej temtsej chaddag humuus shuu . shudarga shiiduulhiin tuluu negdeerei
цагдаанар хуувилдаж шүүх эмэлгийн дүгнэлтийг хуурамчаар хийж бга юм заваан юм нууд
хэргийг хот руу шилжүүлж шалгуулах хэрэгтэй талигаач их ажилсаг жинхэнэ уран бүтээлч байсан. Хамт ажиллаж байсан хүмүүс нь мэдэж байгаа даа үнийг хэлэхээсээ айж бна
Арчаагүй,хүн чанаргүй л хүн хүний аминд хүрнэ дээ.эргээд ирэх үйлийн үрийг та нар яачиж чадкүй юм даа.Хичнээн сайхан боловсролтой албан тушаалтай байлаа гээд ийм араатан шиг байгаад яах юм.
Jaajiisan l avgai bnda hen n tooj yavalddiim boldoo zailuul
shantaralgui unenii araas yavaarai, allaga gedeg ni tdhoi bn, huuliin hunii huvid helehed. erunhiilugchid handaarai, mun erunhii saidad, huuli zuin yam nd bas
Alsan huniig ni udahgui gishgesen gazar bur ni tsomorno. Harjil bgaarai ue bolgon ni salj, tsul bolgonooroo booljij uhne. Tui shoort
Ямар ч мал уншсан амиа хорлолт биш гдг нь тодорхой юм.
Аймшигтай юмаа. Үхсэн хүн үг хэлэх биш. Доошоо газар хатуу дээшээ тэнгэр хол...Бүсгүйчүүд минь итгэлгүй хүмүүстэй уухгүй л байх хэрэгтэй.
Тэр Сэржмятав, Далхаа хоёроос гарцаагүй юм байна даа. Авгай нь УИХ-ын гишүүнтэй явалддагаараа гул бариад алуурчин нөхрөө цагдаагаар хаацайлуулаад байгаа юм байна. Мөнгө, эрх мэдэл, албан тушаалын төлөө хүн хүнээ алахаас ч сийхгүй болсон цөвүүн цаг юм даа.
Ingetlee humuusin uhamsar dordoh gej! Heleh ch ug oldohgyu n . Alban tushaal es munguni tuluu busdin amind hurne gedeg hamgin aimshig !
Энэ бол ойлгомжтой хэрэг байна. Угаасаа нямдорж урвагч хулгайчын цэргvvд их бузар муухай юманд энд тэндгvй холбогдож байдаг. Шvvx цагдаа шvvx эмнэлгийн шуналт бэрд ялзарсан хулгайчууд дандаа менге авдаг. Тэгээд л авдаг менгее авчихаж. Дээд Тэнгэр л Монгол тер улсыг цэвэрлэхгvй бол хvн цэвэрлэж дийлхээс енгерсеен!!!!!!!!!!!!!бузарууд хурдан сенеж дуусаасай
Урвагч хулгайч шуналт бэрд их хурлын гишvvд гэж хаа сайгvй хар мертее садар самуун бузар муухайгын жишээ болжээ. Шvvx цагдаад ч итгэж болохгvй. Еренхийлегч Баттулга гуай хурдан сайн ажиллаж бузраас Улсаа цэвэрлээч!!!!!!!!!!!
Teatriihan arhidaltaa zogsooh heregtei.er emgui arhi uugaal ene teatr bur utga aldaj gutslee.ter darga ni solongost uhsen baltuushaa hiigeed bgad bdgiin irj ene asuudlaa 1 tiish bolgoochee.
Nuguu tsagdaa ni bvr nairuulaad surtsan heregee nairuultsan bshd ugaasaa todorhoi tsagdaagiihan neg negnee hamgaalaad l duusch bgaan bshd
Manai aimgiin stagdaa shvvx shinjilgeenii gazar vnen zow mdeelel ogj chadaxgui todorxoi bus yum xelj bxar ajilasa garmar yumaa archagui ng ngiige omoorj xamgalj xvnii altan amiig nuun dargduulah xudlaa mdegdel xiixee bolimoor yuma stagdagiin darg n ene xerge vnen moniiign ololdoo stagdagiin dargn xvrtel mongond tolgoigoo ugalgastan yumuu stagdagiixan ajila xiij chadaxgui b ard irgd bid bosj xvchee ngtgj ene xergiin vnen moniig oliildo daxiad xezee xenii vr xvvxdiid bs alchad gadnii nologui gd bj baix boldoo bich bas ex xvnii xuwd chadag bl vnen moniig yaj iij bgad olmoor bain Bvsgui xvn ex xvn shvvdee oorsdoo exner xvvxed eej aawtail blguidee ene xergdeer ajilj bsan xvmvvs xudlaa xelj nuulaa gd saixan ywaxguil bxa eostoo 9 veree muuga vzndee
Ийм ил тод ойлгомжтой хэргийг завхруулж чадаж байна гэдэг улам л өөрийгөө би алсаан гээд нотлоод байгаа бусуу. Хүний хүн чанар, үнэн гээч зүйл огт алга боов бөгсөөрөө ажил албаа явуулж хавь ойрынхноо дарамталж хууль ёсыг гууль болгодог энэ хэдэн эргүүтсэн малнууд өөрсдийгөө мөнх амьдрах юм шиг л санаж байгаа байх. Хэзээ нэгэн цагт хийсэн хэргийн чинь үйлийн үр өөрийг чинь шүүж цусаар уйлж шүүгдэх мөч нартад тохиохгүй ч нөгөө ертөнцөд таарах байхаа
Mongol arai denduu, huuliig huuliinhan erh medelten uhaantai yumnud l zurchij chaddag. Uuni hen ch harsan zodoj tamlaj alsan l bnshde.Emee ah duu huuhduuded ni helehd Erunhiileugchid handaj ter muu aluutching buh nasaar ni yallah heregteishde.
Shuugch nar bolohoo bj de avilgachid
Ene shuuh shinjilgeenii baiguullaga gej gazariig uneheer shalfahgui bol bolohoo bailaa. Ingej bnga hudal dugnelt gargaj gemt hergiig uugshuulene gej baihuuu
Монголын цагдаа элгийн болж дээ тодорхойл байна ш дэ хүүхдийн өнчрүүлэн2 чадахгүй ажиллаа хийх хэрэг байна уу? Далхаа, Халтмаа Баттулга анхааралдаа аваарай энэ мэт даварсан алуурчинд зохих шийтгэлийн өгөөрэй.
Tsagdaa tsagdaagaa shalgaachee...zugeer neg tsagdaa bsn huniig nairuulagchaar tavisan pzda gichii avgaig shiitgeechee...deerees ni hamgiin gol ni er em hogshin zaluugui arhi gudarahaa boliochee....taaruulj uuj nargij bas boldiimshde uhej hatahgej bgamshig l tasartlaa uutsgaadag pzda
Ene balai buzariin ynhan avgaaaain hargis tsagdaa huhur Dalhaa geg ch teatriin erunhii nairuulagch bolchihdog.hetsuu bnaa ene Mongol oron huurhii zailuul.Hajuu haviin jijigchid n ch gesen huurhiilultui amtad tsagdaagaar nairuulluulaad yvtsgaaj bdg.Nairuulagchiig mergejleer undur shalguurtai elsen orj 5 jil sur ch bas undur shalguuraar tugsudug um shuundee. Aluurchin Dalhaag barimchij shorond hataa buh um oilgomjtoi bna
Далхаа гэгч алсан гэж ойлгогдож бна
яг тэгдэгиймаа Монголын цагдаа шүүхийн байгууллага үнэхээр ямар ч чадваргүй ах маань бусдад зодуулаад биедээ өчнөөн шарх сорвитой нас барахад гадны нөлөөгүй гэдэг дүгнэлт гаргасан дараа нь гадуур явж байгаад 1-р эмнэлэгийн томографын эмчтэй тааралдаад сүүлд гаргасан дүгнэлтийнх талаар хэлтэл "Гадны нөлөөтэй хүчтэй цохиулсанаас болж харвалт өгсөн байнлээшдээ шүүх эмнэлэг яагаад ийм дүгнэлт гаргачихваа цагдаагийн байгууллага яагаад тоохгүй байна" гээд их гайхаж байсан. байцаагчтай нь уулзаад эмч ингэж байна гэж хэлтэл яахавдээ явж бгаад бүдэрч мүдэрээд уначихсийм блгүйдээ гэж хэлчээд явчихсан юмдаг