sonin.mn
Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөө өглөө  08.30 цагт эхэлж 10 гаруй цаг хуралдсаны эцэст шийдвэрээ гаргалаа.
 
Шүүх бүрэлдэхүүн Нийслэлийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга асан Ц.Сандуй, “Шинэ монгол хаад” группийн Ерөнхий захирал, Нийслэлийн МАН-ын хорооны даргын зөвлөх асан А.Ганбаатар нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэж үзэн, дөрвөн  жил хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.
 
Харин уг схемийг боловсруулалцсан гэх Г.Доржзодовт ямар нэгэн ял оноолгүй гэрч гэж үзсэн байна.
 
С.Сарнай