sonin.mn

2026 оны Хятадын Олон улсын үйлчилгээний худалдааны үзэсгэлэн (CIFTIS) 9-р сарын 9-ээс 13-ы өдөр хүртэл Бээжингийн Шөү Ган Юань паркад болох бөгөөд сүүлийн хоёр өдөр буюу бямба, ням гарагт олон нийтэд нээлттэй ажиллах юм байна. 


9-р сарын 7-ны өдөр энэ жилийн CIFTIS-ийн импортын үзмэрийн эхний багц Бээжингийн гаалийн хяналтаар дамжин хилээр амжилттай нэвтэрч, Шөү Ган Юань паркад орж ирэв. Тодруулбал Германы эмнэлгийн хэрэгслийн загвар хамгийн тэргүүнд орж ирсэн бол энэхүү MRI төхөөрөмж нь хүний ​​биеийн микроскопийн бүтцийг авч, хорт хавдар болон мэдрэлийн системийн өвчнийг оношлох, эмчлэхэд тусладаг байна. 


Энэ жилийн CIFTIS нь 90 орчим улс орон, олон улсын байгууллагын үзэсгэлэн гаргагчдыг нэгтгэж, 1800 гаруй аж ахуйн нэгж офлайн хэлбэрээр оролцох аж Түүнчлэн дэлхий даяар анх удаа эсвэл Хятадад нээлтээ хийх олон тооны шинэ технологи, бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх гэнэ.


Г.Бямба