sonin.mn
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан гаргасан билээ.
 
 
Уг саналыг УИХ-ын гишүүний Халдашгүй Байдлын дэд хороо хэлэлцэж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.
 
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж  энэ тухай: "Прокурорын ирүүлсэн санал нууцын зэрэглэлтэй, мөрдөн байцаалтын нууцлалтай байгаа учраас  бид хаалттай хуралдаж, шийдвэр гаргалаа.
Н.Номтойбаярыг түдгэлзүүлж байгаад шалгуулаад нэрээ цэвэрлээд авчихвал зүгээр гэж үзэн, ийм шийдвэр гаргасан" гэв.
 
Э.Мягмар