Шинэ парламентын нэг суудал эзэнгүй үлдлээ. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа хийж, санал хураалт болж, “ангийнхан” нь Сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардаж, тангараг өргөж суудлаа эзлэх бүхий л хугацаанд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хоригдож байв. Түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшиж Сэлэнгэ аймагт сурталчилгаагаа хийж явахад нь баривчилсан.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн байхад нь цагдан хорьсон. Түүнийг хоригдож байх хугацаанд сонгууль болж, сэлэнгэчүүд Ж.Эрдэнэбатыг төрд төлөөллөө болгож сонгосон байдаг. Гэтэл сонгуулийн дараахан шүүх хурал нь болж Ж.Эрдэнэбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн үзэж шүүхийн шийдвэрээр зургаан жилийн ял биеэр эдлэх, гарч ирээд нийтийн албанд зургаан жил ажиллах эрхгүй болголоо.
Ж.Эрдэнэбатын оронд нөхөн сонгууль явуулах, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн учраас дахин УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжгүй боллоо гэсэн мэдээлэл гарч байна. Эндээс харвал, бүрэн эрхтэйгээ хоригдож, сонгуулийн дүнгээр халдашгүй байдал нь баталгаажсан парламентын гишүүн ял аваад явсан нь Монгол Улсын парламентын түүхэнд байгаагүй онцгой тохиолдол юм. Энэ дунд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхад нь СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэх олгосон ч цагдан хориход нь нэг ч тайлбар хэлээгүй. Сонгуулийн дүнгээр дахин УИХ-ын гишүүн болсныг нь СЕХ, Ерөнхийлөгч баталгаажуулсан гээд тун сонин процесс болж өнгөрлөө.
Харин том зургаар нь харвал Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбоотой хууль шүүх, парламентын өрнөл зөвхөн түүнд хамаараад өнгөрөх хэрэг биш боллоо. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг хамгаалалт биш нэр төдий зүйл үү гэх зэргээр тодруулж цэгцлэх асуудал ургаж байна. Дараагийн удаа Ж.Эрдэнэбатынхтай адил парламентын гишүүний бүрэн эрхтэйгээ байхад нь баривчилбал яах вэ.
Дахин сонгогдож халдашгүй байдлыг нь баталгаажуулсан тохиолдолд СЕХ, Халдашгүй байдлын дэд хороо, парламент хэрхэн ажиллах ёстой. Нэг ёсондоо, Ж.Эрдэнэбатын хэрэг парламентын түүхэнд ямар жишиг тогтоох бол гэдгийг бодолцох шаардлага гарлаа. Уг нь Д.Лүндээжанцан нарын улс төрийн хашир туршлагатай гишүүд “Энэ удаагийн үйлдэл ийм жишиг болж үлдлээ. Дараагийн удаад ингэж шийдвэрлэх ёстой” гэж байнга ярьдаг. Тэгвэл тэдний хэлдгээр дараагийн удаа Ж.Эрдэнэбатынх шиг хэрэг хэн нэгэнд нь тохиолдвол энэ удаагийнх шиг дуугүй харж суусаар ял авах замыг нь нээж, нөхөн сонгууль зарлаад явах уу.
"УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын халдашгүй байдлыг зөрчиж шүүн таслах ажиллагаа явуулж байгаа явдал ирээдүйд халдашгүй байдал нь баталгаажсан бусад субъект руу халдах буруу жишиг тогтоож магадгүй байна. Өнөөдрийн Ж.Эрдэнэбатын жишээ ирээдүйд болох буруу жишгийн эхлэл бүү байгаасай" гэдгийг түүний өмгөөлөгч Д.Батсүх хэлсэн. Тэрээр “Сонгуулийн дүн гарснаар Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний халдашгүй байдал нь баталгаажсан. Үүнийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн зөвшөөрч УИХ-ын гишүүний үнэмлэх олгосон. Халдашгүй байдал нь баталгаажсан УИХ-ын гишүүн гэж үзнэ.
Харин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрын хууль зүйн үр дагавар, агуулгыг арай буруугаар ойлгож яриад байх шиг байгаа юм. Тангараг өргөөд бүрэн эрх нь хэрэгжсэн тохиолдолд хууль санаачлах, чуулган, байнгын хорооны хуралд оролцох, үг хэлэх эрх нь үүсдэг. Халдашгүй байдлын тухайд сонгуулиар ялсан дүнг СЕХ баталгаажуулснаар үүсдэг.
Тэгэхээр энэ удаагийн явдал шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гэдэг хүний халдашгүй байдалд халдаад байгаа мэт боловч үндсэндээ Үндсэн хуулийн маш том зөрчил болж байна. Үндсэн хуулиар Монгол Улсын төрийн эрх мэдлийн хуваарилалт, эрх мэдлийг хэрэгжүүлэх субъектүүдийн эрх үүрэг, харилцан хяналттай байх зарчмуудыг тогтоож өгсөн. Гэтэл шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын эрхэнд Үндсэн хууль зөрчсөн байдлаар халдаж эхэлж байгаа нь Монгол Улсын нийгэм, улс төрийн амьдралд ноцтой зөрчил авчирч байна.
Үндсэн хуулиар халдашгүй байдал нь баталгаажсан зургаан субъект бий. УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, шүүгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн бол шууд Үндсэн хуулиар халдашгүй байдлыг нь баталгаажуулж бичсэн байдаг. Бид УИХ-д хандсан.
Намынх нь анхан шатны байгууллагаас нь УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд хандсан юм билээ. Мөн Хүний эрхийн үндэсний комисст хандаж байгаа. Үндсэн хуулийн цэцэд манай үйлчлүүлэгч хүний үндсэн эрхийг зөрчсөн асуудлаар нь гомдол гаргасан байгаа. Бид мөн халдашгүй байдалтай нь холбогдуулж Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа.
Зохих газруудад гомдлоо гаргаад, эцсийг нь хүртэл явна. Үр дүн ямар байхыг одоо таашгүй. Цэц гэхэд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиар гомдлыг цэцийн аль нэг гишүүнд хуваарилах ёстой атал Цэцийн Тамгын газрын даргад өгчихсөн. Цэцийн Тамгын газрын дарга нь эргээд бичгээр хариу өгчихсөн. Тэр нь хуульд нийцэхгүй байна гээд эргээд Цэцэд хандсан байдалтай л байна” гэлээ.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙСЭН Нь ШҮҮХЭЭР ТОГТООГДСОН БОЛ ТЭР БҮРЭН ЭРХ ҮЙЛЧЛЭХГҮЙ Нь ТОДОРХОЙ . ТЭГШ ШУДАРГА ЁС ГЭЖ БАЙДАГ БОЛ
Yag ene 5 jilee suugaad garaad irvel MGL iin shuuhiig shutey. Gevch tiim iym bolohgui l bolovuu.
Буруу бишээ Зов жишиг тогтох гэж байна Гишууний халдашгуй байдлын тухай хуулийн заалтаа оорчлох хэрэгтэй болж байна
Шууд Эрдэнэбат шиг барьж хориод, Шүүхээр тогтоогоод шоронд нь илгээдэг байх нь зөв.
Энэ нөхдүүд хүчний байгууллагыг ашиглан УИХ-ын гишүүдийг ямар нэг шалтгаар хорьж шийтгэн нэр төрд нь халдаж байгаад өөрсдийн хүмүүсийг гарган төрийн эрх булаах агуулгатай санаагаа илэрхийлжээ
Turned out he's facing a lot more, even an overwhelming amount of evidences against him. How could he manage in such a short period of time. Very skillful,NAH?
Shuuh tailbaraz hidden shut dee. Odom tagged duucaa
Шүүх маш зөв шийдвэр гаргалаа
haldashgyi baidal gedegiig uuruu buruu oilgojee Uuchlaarai gemt hereg hiisen bol huuliin umnu bugd adil shuu medejav
Энийг шийдэх шудрага хамгийн амархан арга бол гишүүний халдашгүй байдал дархан эрх гэдэг зүйлийг байхгүй болгох. Бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй байх явдал. Энэ халдашгүй байдал гэж юмыг луйварчин гишүүд өөрсдөө зориулж бий болгосон зүйл.
эрдэнэбатыг өмөөрсөнгүй харин адилхан ял авах хүмүүс яагаад ял авах нь байтугай нарнд гунхалзаж хууль бус ажил хийсээр явна вэ ? төрөөс төрсөн ганц гэмтэн эрдэнэбат биш лиценз зарж мэргэшсэн ми энхболдын багт байдаг , ми энхболд яагаад гэмгүй царайлаад байна ? гэх мэт олон хүмүүс байнаааааа цаана чинь нэг хэсэгт нь үйлчилдэг хууль шүүгч нар нэгэн цагт бас шүүгдэнэ гэдэгээ ойлгож байгаа болов уу?монголчууд ийм маягаар байгаад байхгүй шүү дээ .! жүд , махны үнэ өсгөгчид, авилагчид, 49%,дубай эрдэнэт ,оюутолгой ,таван толгой ,гээд нүсэр их юм байна шүү дандаа хууль бус
банкууд гээд хууль бусууд байгаа баригдахгүй гэж андуураад л байгаа баригданаа гээд хэлчихий за баригдана .
МАН өөрийнхөө хулгайч дээрэмчдийнхээ хулгай хийж ууж идсэн хэргийг ард түмэнд нарийн ил тод мэдээлэхээс зайлсхийдэг.Хулгай хийж ууж идсэн,хүн алж, хүчин хийснийгээ намын дотоод асуудал гэж ард түмнээс нууж хаасаар ирсэн. Энэ утгаараа МАН бол Монгол улсын хуулийн дотор хууль бий болгосон МАФИЙН байгууллага мөн.
Van dam hui
Tegeed ih hyrliin gishuun gedeg chini uygaar hiitsen hurj boldoggui hun um be?
УИХ бол хулгайч нарын түр хоргодох газар биш, шудрага ёсыг тогтоох дээд байгууллага мөн. Ёс зүйгүй гишүүдыг эргүүлэн татаж байх ёстой.
Zuitei demjij bna erguulen tatah hariutslaga tootsoh estoi
Иргэн бур хуулийн емне Тэгш эрхтэй.Тэгээд шуухээс нэгэнт Хэрэг хийсэн гэдгиййг тогтоогоод ял оноосон тул Дарга ч бай жирийн Иргэн ч адил Ялаа л эдлэн гэсэн шудрага зарчим л уйлчилэн биздээ ?!
хулгай хийгээд болдоггүй . шүүх дуудахаар очдоггүй хууль тогтоох дээд байгууллагыг хулгай хийхдээ нуугддаг халхавч болгоод байвал үүн шиг сайн жишиг хаана байна
Uls tord xol tavina aa gedeg ni ulsaasaa xulgai xiij deeremdej avilgajij bayajina gesen xymyyst surgamj bolloo !!!
Давж заалдахаар тэнсэн авна биз ард түмэн маань баярлах арай болоогүй
Өнөрболор амиа хорлоно гээд байсан таг болчихлоо.. санаа зовоод бнаа... эрдэнэбатыг суллахгүй бол амиа хорлоно гээд бсан.. яанаа тамин минь ээ
Хууль нь буруу байна. Их хурлын гишүүн тангараг өргөж бүрэн эрх нь баталгаажина. Эрдэнэбат тангараг өргөөгүй.
Гэмт хэрэг үйлдсэн бол халдашгүй байдал биш харин халдаж баривчлах нь чухал. Зөв жишиг тогтож байгаа юм байна. Ок.
ЕРӨӨСӨӨ ХУУЛЬ БУРУУ ТАЙЛБАРЛААД БАЙНА. ТЭР ҮНДСЭН ХУУЛЬ МУУЛЬ ЭНД ЯМАР Ч ХАМААГҮЙ. ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ ГЭЖ АРД ТҮМНИЙ ӨМНӨӨС АЖЛАА ХИЙХЭД НЬ СААД БОЛОХООС СЭРГИЙЛСЭН, ЭРХИЙГ НЬ ӨРГӨТГӨСӨН Л ЗҮЙЛ. ХАРИН ЭНЭ ЭРХ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ӨДҮҮЛСЭН ХҮНД БУСАД ХҮМҮҮСЭЭС ЭРХ ТЭГШ БУС БАЙНА ГЭСЭН ҮГ БИШ. ХАРИН ЭНЭ ХУУЛЬ ЧИНЬ ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭРХИЙН ТЭГШ БУС БАЙДАЛ ҮҮСГЭСНЭЭС ИХ ХУРЛЫГ ГЭМТ ХЭРЭГТНИЙ ХАРИУЦЛАГААС МУЛТРАХ ОРОГНОХ ГАЗАР БОЛЖ ХУВИРСАН. ЭНЭ БҮРЭН ЭРХИЙН ТАЛААРХ ХУУЛИЙГ ӨӨРЧИЛБӨЛ ТААРНА.
Hereg hiisen bol bambainiih araas suga tataj gargaad shuudeg yumdaa UIH heregteng haatsaildag gazar bish za
Aluurchin elbegdorjiin bogsiig doloogch erdenebat hulgaich mongolchuudaas urvaj Hyzyygyi aluurchin elbegdorjid yilchilsen. Aluurchin elbegdorj, gazriin naimaachin enhbold gesen 2 hulgaichiin taviul-togloom Bol erdenebat. Edgeer 3 hulgaich 2017-2025 ond mongoliig atgaj Mongolchuudiig boolchloh tolovlogoo zohioson. Ene hulgaichiin garaar aluurchin elbegdorj erdenet yildveriig huvidaa avah gadaad ezedteigee hamtarch tom tom tolgoi orduudiig huvidaa avah ajlaa hiilgesen Baruund. Buruu yg helsen parlameniin gishyyn ogtsordog. Erdenebat hulgaich Mongolchuudiig doromjilj aluurchin elbegdorjid yilchilsen
АН-ын Зарим өндөр албан тушаалтны өдөөсөн маш их мөнгөтэй холбоотой ноцтой хэргүүд шүүхийн төвшинд очоод яагаад шийдэгдэхгүй удаж байна вэ Харин энэ улсад ямар ч хохирол учруулаагүй ашигт малтмал илрээгүй улсад буцаагаад өгчихсөн газрын асуудлыг дэвэргэж өндөр шийтгэл хүлээлгэж улс төржүүлээд л нэг шудрага биш ээ