sonin.mn

МоАХ-ы анхны Ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг 11-р хороололд байрладаг Монголын Ардчилсан Холбооны байр буюу Ардчиллын ордны өмнө байрлуулахаар болжээ. МоАХ-ы удирдлагууд ч үүнд нь бэлтгэж том цардмал талбай өндөрлөн засаж бэлэн болгосон байна. 


 1990 оны ардчилсан хувьсгалын дараа Монголын Ардчилсан Холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ Дэвшилт холбоонд тус бүр төрийн өмчөөс нэг нэг байр олгосон байдаг. ШДХ, МҮДН-д өгсөн байр, газрын нэг өмчлөгч нь Да.Ганболд юм байна. Тэрээр уг байрыг нурааж том тауер барилга барих гэж байгаа тул С.Зоригийн хөшөөг нүүлгэж буй ажээ.



С.Сарнай