Он гарсаар улсын хэмжээнд наймдугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэг, 25 аймгийн 35 суманд 68 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдлээ. Усны ослын улмаас харамсалтайгаар 59 иргэн иргэн амь насаа алдсаны 14 нь хүүхэд байна.
Гол, усанд осолдсон иргэдийн шалтгаан, нөхцлийг судлахад зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом дээр хөвж, тоглож байгаад осолдох тохиолдол цөөнгүй гарсан бол бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол хамгийн их байна. Тиймээс иргэд, аялагчид та бүхнийг гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
Лхагва - 08 сарын 05,
2026
Сэтгэгдэл0