Эрүүдэн шүүсэн хэргээр Төв аймгийн шүүхээс гурван жилийн ял авсан Тагнуулын дарга байсан Б.Хурц уржигдар суллагдлаа.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай 1203 тоот захирамж гаргажээ. Энэ захирамжаар Б.Хурц нарын долоон хүнийг сулласан байна.
С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн иргэдийг эрүүдэн шүүсэн хэргээр Б.Хурц нарыг Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тав хоног хуралдаж байж 2020 оны долдугаар сарын 22-нд 1-3 жилийн хорих ял оноосон.
Тэдэнд Нийслэлийн прокурорын газраас гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1 дэх зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Тэгвэл энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2020 оны аравдугаар сарын 29-нд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэрийг гаргасан. Ингэхдээ түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.
Дээрх шийдвэр гарсны дараа хууль хяналтынхан болоод хуулийн мэргэжилтнүүд “...Хурцын хэрэг цаашид хэрхэх вэ” гэдэг дээр таамаг анализ хийж байв. Энэ талаар “Зууны мэдээ” сонин одоогоос 20-оод хоногийн өмнө нийтэлж байлаа.
Хуульчдын харснаар, Б.Хурц нарыг дахин шүүх гэсээр байтал Ардын хувьсгалын 100 жилийн ой болж, Өршөөлийн хуульд багтана. Мөн Б.Хурц удахгүй нэгэн дуулиан шуугианы үеэр таслан сэргийлэх арга хэмжээ нь өөрчлөгдөж суллагдана гэж байв.
Мөн Б.Хурцыг ялласан зүйлчлэл буруу, түүнийг “...Хариуцлага алдсан” гэх агуулга бүхий зүйлчлэлээр яллах ёстой байсан. Энэ алдааг засах гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болголоо гэсэн. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар энэ хэрэг дээр нэрээ гаргаж, хэзээ нэгэн цагт “...Б.Хурцыг хэлмэгдүүлсэн, эсвэл хууль буруу хэрэглэсэн” гэгдэх аюулд өртөхгүй байхын тулд ингэж шийдвэрлэсэн байх боломжтой. Өөрөөр хэлбэл, “арьсаа хамгаалсан” шийдвэр гаргалаа гэж байв.
Үүнээс гадна Б.Хурцыг 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллахдаа хамгийн доод хэмжээ болох гурван жилийн хорих ял оноосон. Ялыг чангалж, өмнө оноосноос хүндрүүлэх магадлалтай гэсэн байдаг.
Тэгвэл уржигдар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа Б.Хурц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх захирамж гаргаж сулласан нь хуульчдын таамгийн эхний хувилбараар явлаа. Тодруулбал, шүүгч Ю.Энхмаа нь эрүүгийн 1802005930070 дугаартай хэргийн шүүгдэгч нарын өмгөөлөгч болох Ц.Туяа, Г.Цолмонгэрэл, П.Ундрах-Эрдэнэ, Б.Энх-Эрдэнэ, Б.Мэргэн, Ц.Баярмаа, Ж.Батхуяг, Ц.Хүрэлбаатар нараас гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтүүдийг хүлээн авсан байна.
Ингээд “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн МН-272 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн 1802005930070 дугаартай хэргийн шүүгдэгч С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарыг цагаатгаж, шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарыг гурван жилийн хугацаагаар, шүүгдэгч Ү.Отгонбаяр, О.Бямбажав нарыг хоёр жилийн хугацаагаар, Э.Өлзийбаярыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн шийдвэрлэснийг 2020 оны аравдугаар сарын 29-ний МН-58 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарт өмнө нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, эрүүгийн 1802005930070 дугаартай хэргийн оролцогч, бусад оролцогчтой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
...Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчдэгч С.Эрдэнэбат, О.Бархасбадь, Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав нар нь өмнө нь таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж байгаагүй, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын хувийн байдал, байнга оршин суух хаягтай мөн шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан гэх үндэслэл тогтоогдоогүй мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлүүлэх тухай хүсэлтүүд үндэслэлтэй байх тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг цаашид цагдан хорих шаардлагагүй гэж шүүх үзэв.
Иймд Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, эрүүгийн хэргийн оролцогч, бусад оролцогчтой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, шүүгдэгч С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, эрүүгийн хэргийн оролцогч, бусад оролцогчтой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.
Өөрөөр хэлбэл, Б.Хурцын хэрэг цайрах тал руугаа орчих шиг боллоо.
Энэхүү захирамжийг гаргасан шүүгч Юндэнгийн Энхмаа нь Б.Хурц нарыг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал, Ж.Батжаргал нартай хамт өнгөрсөн долдугаар сард шүүж байжээ. Тус шүүхэд олон жил ажиллаж байгаа юм байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ymarch nam.shuuh.prokuror garaad bugd neg mungenii uuttai.Baliar novshnuud.Ydarsan 2 hund tom hulgaichuudiin hergiig hucheer tohood.ter ailiin ur huuhed ger buliig nasaar n tarchlaaj bga.Teriig neg zorigtoi hun duusgaj.duugarch chadahgui.Yasan 5 sugnuud hashgaraad bsan.Odoo bugd tag.Hurts adgiin hulgaichaas bugd aisan nivshnuud.Bugdiig duugui buugaar buudnaar.
МАНын коммунист маоистууд өөрсдийгөө хамгаалуулах гэж хятадаас нууцаар цэрэг оруулж баыж болно шүү Во мэнь юү динь лэ шуанжень фан зень Же шы вомэнь де ху чао Алдин Нама Хулэ Сухэ
Хэн С.Зоригийг алах ЗАХИАЛГА өгсөн бэ? гэдэг нь л чухал. Энэ техникийн алдаа гаргасан хүмүүс нэг их сонин биш! Тэр байтугай алуурчин ч сонин биш...
Чамайг Зоригийн хэргээр буриад Хурц ялласан бол өөрөөр донгодох байлаа.
тэнэг малуу чи
NYAMDORJ
Хурц суунаа.. суухгүй бол өөр хэн суудгийн
Хамгийн гол нь захиалагчид шүү дээ Хурц нарын алдаатай үйлдлийг дэвэргэж захиалагчийн асуудлыг мартагнуулах гээд байнаа даа. Эрдэнэбат прокурор хэлсэн дээ, захиалагчийн нэг нь нас барсан, нөгөөдөх нь өндөр албан тушаалтай хүн байгаа гэж мөн Нямдорж хууль зүйг сайд болонгуутаа захиалагчийг 14 хоногийн дотор зарлана гээд таг болсон. Хэрвээ АН-хан захиалсан бол аль хэдийн шонд олгоно, бид алуурчныг сонирхоогүй харин захиалсан хүнийг нь л зарлахыг хүлээж байна. МАН-Оросын мафийн бүлэглэлийн хамтарч хийсэн ажил гэдгийг захын хүн мэднэ.
Jenko n tsairuulah gej bgaa bz huurai ah duus shuu dee
Зоригийн хэргийн талаар хамгийн сайн мэдэж байгаа хүн бол цагдаагийн дарга байсан Мөрөн.
boldogdson atgaltaa changaruulaad l baisan bn
Энэ хэрэгт нууцалсан зуйлуудийг ил болгох,Хурцын цаашаа ярих юмыг яриулах,захиалагчийг зарлах ,С Зорийгийн амь насыг хохироох болсон шалтгаан нехцелийг ил тод мэдэгдэж байж хэргийг цайруул
Энэ хэрэг руу енгийсен хун болгон эсвэл ухдэг ,эсвэл муу нэр зуудэг !Хэрэгт сэжиглэгдэж байсан нэг муу шоронгийн хулгайчийг хуртэл ардын баатар болгоод байгаа биз дээ.
Тэр Булган авгайг шуух хуралд нь оролцуулаачээ
Буриад Хурц Монгол Энхбат Содномдаржаа Чимгээ нарт орос Зоригийн үхлийг тохож яллаж байхад хамгийн баярлаж суусан нь Орос Оюун Буриад Батүүл.
Цайруулсан этгээдэд хамтад нь эрүү үүсгээд явчих хэрэгтэй.
Яг тиймээ. Зөв зүй ёсны төр тогтож тэдгээр муу хуульч шүүгч нарт чанга ял өгч шоронд олон жил суулгах цаг удахгүй болно.
Хурц захиалагчийг зарлана гэснээс болж МАН-ынхан маш их айж сандралдан даруй сулласан байна Хүрэлсүх хүртэл өмдөндөө сур харвах шахсан гэсэн шүү
Хүрэлсүх Баттулга мэтийн бохир улс төрчид Хурцад төмсөгдүүлсэн учир бид хувьсгал хийж байж л эх орноо аварна
Монголын тагнуул цагын сайханд ёстой дэлхийн жишигт нийцсэн цөөхөн тагнуулын албануудын тоонд ордог байсан .90 оноос Монголын тагнуул хар лам хулгайч луйварчид гээд хог шааруудын үүрэлдэг оромж болсон .Соцын үеийн чухал баримт бичигүүдийг хулгайн гараар оруулаад дуусгасан байх. Хурц бол тийм хогуудын нэг .Хэрэг хуучирахгүй хар лам Хурц нар гишгэх газаргүй ээ .Чоно борооноор гэж хулгайчид вирусээр далимдуулаж болно гэж андуурч байгаа юм .
Жүжгийн зохиолыг Элбэгээ бичиж Хурц найруулж эдгээр хүмүүс рольд тоглосон Ямар хүмүүс нэр алдар олох гэж хүмүүсийг айлгаж дарамтлаж мөрдөж байсныг зургаас харлаа
Хурцын Хэргийг хэрэгсэхгуй болго
Shuugch geh Enhmaagiin zurgiig il garga. Shuugchiin ner gutaasan gichiig harsan hun bur nulimaj baig.
Tamalsan Xurts sulraad tamluulsan Sodnomdarjaa shorondoo uldvee!
Tamalsan Xurts sulraad tamluulsan Sodnomdarjaa shorondoo uldvee!
Tamalsan Xurts sulraad tamluulsan Sodnomdarjaa shorondoo uldvee!
Tamalsan Xurts sulraad tamluulsan Sodnomdarjaa shorondoo uldvee!
Tamalsan Xurts sulraad tamluulsan Sodnomdarjaa shorondoo uldvee!
Tamalsan Xurts sulraad tamluulsan Sodnomdarjaa shorondoo uldvee!
угаасаа л цагаан байсан шүү дээ. тэр хүн тамалсан хүн нь өөр хүн шүү дээ. тушаал мушаал өгсөн энэ тэр гэдэг юм. хэн батлах юм.
ӨӨр яах вэ дээ. Цааш нь ярьчихвал олон дээдэс хэцүүднэ ш дээ
ugaasaa zohiomol hereg
Хурц яамар мэдээ баримтаар улс төрчдийг шантаажилж бдаг юм бол, хурцын өмнө гөлөг болжээ
Жүжиг зохиогоод, найруулаад,, тоглоод . Зүгээр хэрэг илрүүлж чадахгүйгээ зөвшөөрөө, улс төрийн ашиг хонжоо болгохоо боль
Энэ засгийнхан тагнуулчид ,дипломатууд нь хар тамхины олон улсын сулжээнд оосорлуулчихсан "даалгаварын биелуулж явсан "гэж нэг тэнэг нь мэдэгдээд байхад энэ булай асуудлын талаар УАБЗ хурээнд анхар ч байр суурий илэхийлсэнгуй харин ч хань хамсатныг нь беерендее авч хаацайлж ,мартагнуулж бна .Ер нь МАНАН мафийн эсрэг хэнч тэмцээгуй ,мафийн дотоод зодооныг ард тумэн эндуусэн бна .
MAN ham hamgaalj bhad hen ch yamar ch hereg hiisen shorond orohgui. Surug huchnii hen negen,esvel uurtee ni terseldsen Nomtoibayar zergiig bol hamgiin turuund shorond hiine. Hohi ni Mongolchuud.
MAN ham hamgaalj bhad hen ch yamar ch hereg hiisen shorond orohgui. Surug huchnii hen negen,esvel uurtee ni terseldsen Nomtoibayar zergiig bol hamgiin turuund shorond hiine. Hohi ni Mongolchuud.
Талийгаач Зориг мен ч уйлтэй хун юмаа даа хеерхий. Хичнээн амьтан хооллов доо талийгаачын нэрээр. Бурхан ершеег. Нямдорж л гол холионы хун дээ. ХЗЯ-ыг толгойлох болгондоо шалгалтын хэсгийг татан буулгаж бужигнуулдаг хун. Ашгуй зайлсан. Нямдоржыг шалгавал энэ хэргийн гогцоо гарч ирнэ. МАН-тай холбоотой.
Авилгалчид араа бодож бие биенээ суллаж эхэллээ дээ
Авилгалчид араа бодож бие биенээ суллаж эхэллээ дээ
Авилгалчид араа бодож бие биенээ суллаж эхэллээ дээ
NAAD XURTSIIG CULAL CULLAGDAAD COVID-19 BIRIUC ABNA TER YED N BYY EMCHIL ER N BOL ODOO MONGOLCHUUD BUGD TAXLIIN BIRUUC ABAX BAIXAA MONGOLII ERYYL MENDIIN YAAM BOL JUUCH XIIJ CHADAXGYI