Манай  Архангай аймгийн хувьд өнгөрсөн онд хүүхдийн гэмт хэрэг 50%-иар буурсан байсан бол энэ оны 5-р сарын нэгний байдлаар 55%-иар өссөн үзүүлэлттэй байна. Үүнд хулгайн хэрэг найм, хүчингийн хэрэг нэг бүртгэгджээ. Гэмт хэргийг бүлэглэн үйлдэх болсон гэнэ.

Хүүхдээс үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт хөдөө сумдад их байгаа тул гэмт хэргийг бууруулах, арилгах талаар сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, сургуулийн захиргаа, эцэг эхийн төлөөлөлд албан мэдэгдэл хүргүүлж, биелэлтийг улирал болгон тооцон ажиллахаар болсон тухай Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч хэлж байна.

Эцэг эх, багш нарын хараа хяналт сул байдгаас, хүүхдээс үйлдэгдэх гэмт хэргийн гаралт ихэсдэг гэж үзэж байгаа юм. Цаашилбал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг ч эрчимжүүлэх чиглэлээр аймгийн хэмжээнд хэлэлцүүлэг сургалтыг зохион байгуулж байна.

Мөн ЕБСургуулиудын эрдмийн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан аймгийн хэмжээнд "Хонх" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, төгсөх ангийн сурагчдад учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж байгаа юм байна. Энэ ажлын үр дүнд одоогоор ямар нэгэн гэмт хэрэг зөрчлүүд үйлдэгдээгүй ажээ.

Эх сурвалж: "Архангайн амьдрал" сонин