БНХАУ-ын иргэн Ли Лянхуа захиралтай “Аполло” ХХК болон Бао Лин Шао захиралтай “Жин Чэн Хай” ХХК-ийг гишүүн элсүүлж, үйл ажиллагаа явуулдаг, хууль бус эм зардаг гэсэн иргэдийн гомдлын дагуу энэ сарын нэгний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийжээ.
“Шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу БНХАУ-ын хоёр иргэний эзэмшилтэй тус хоёр компанид хариуцлага тооцов. Тодруулбал “Аполло” ХХК-д биологийн идэвхт бүтээгдэхүүний хадгалалтын журам зөрчсөн хэмээн 500 мянган төгрөгөөр торгууль тавьсан. Харин “Жин Чэн Хай” ХХК-иас 12 нэрийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох тусгай зөвшөөрөлгүй импортолж худалдсан, мэргэжлийн бус хүнийг эм зүйчээр ажиллуулсан, эм бэлдмэл нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэх зөрчил илэрсэн . Иймд тус компаниас 11 нэр төрлийн 155 хайрцаг, 7 сая 798 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авч гурван сая төгрөгөөр торгосон хэмээн НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдэгдлээ.
Дашрамд дурдахад, “Фү ян кинг”, “Ши дуо” эмэгтэйчүүдийн гель 31 хайрцаг, “Түрүү булчирхайн гель” 9 хайрцаг, “Эрүүлжүүлэн чадавхжуулах” бэлдмэл 9 ширхэг, “Жин гу тонг” үе мөчний хосолсон бэлдмэл 20 хайрцаг, Нүдний болор угаагч 11 ширхэг, “Цус цэвэршүүлэгч” капсул, “Витамины комплекс”, “Кальц”, “Эмчилгээний наалт” 21 хайрцаг “Усан зүү” 10 ширхэг зэргийг хураан авчээ.
Сэтгэгдэл0
Mongoloor duuren hytad emch.emnelehuud haraa hynalt tavidag gazar bhgui arai heterch bn.Namtaigaas ehleed zendee.EM yam ch medehgui gazar bga shu
Манай авилгачдад авилга өгөлгүй буруутсан байна.Авилгаа өгчихсөн байсан бол өдийд зөвшөөрөлтэй гээд хор зарсан ч асуудалгүй сууж байх байж.Монголд бизнес хийх хүн авилгын зардлаа тооцох ёстой юм шүү.
Torgood l boloo uy?
Эрүүгийн журмаар шалгах ёстойв Захиргааны арга хэмжээ аваад орхих гэж байгаа нь Но той бн
Li linhua gej aimar ataman hujaa huuhen bnaa haana amidrad bn
хил гааль нь юугаа харж шалгаж байдаг юм бээ
Хужаа нарыг барьж Монголын зах зээлийг бидэнд зориулж чөлөөлж байгаа гэдгийг ойлголоо! Өч төчнөөн Оросоос орж ирдэг баталгаагүй БАД-уудыг эм гэж бүх мэдээллийн хэрэгсэлүүдээр сурталчилж Монголчуудыг шулдаг бид ялж байгаа!
100 айлд нэг хужаа эмч бн. Зочид буудалд эмчилдэг гэсэн..иим газар эмчилгээ хииж болдог л юм бх даа
Очирваань эмнэлэг шал худлаа шүү дандаа хужаа эмчтэй лав л шамбарамын хагалгааг бараг 4 саяар хийдэг тэгэхэд манай эмч нар даатгалаар үнэгүй шахуу маш сайн хийдэг шүү Очирваань эмнэлэг рүү битгий зүглээрэй мангар үнэтэй шүү тэгээд ч чанар нь тааруу шүү тийшээ зүглэснээс Монгол эмч эмнэлэгээ шүтвэл өлзийтэй
Очирваань эмнэлэг шал худлаа шүү дандаа хужаа эмчтэй лав л шамбарамын хагалгааг бараг 4 саяар хийдэг тэгэхэд манай эмч нар даатгалаар үнэгүй шахуу маш сайн хийдэг шүү Очирваань эмнэлэг рүү битгий зүглээрэй мангар үнэтэй шүү тэгээд ч чанар нь тааруу шүү тийшээ зүглэснээс Монгол эмч эмнэлэгээ шүтвэл өлзийтэй
Сайн аха шөө