СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Пёньянд айлчлахыг урьжээ.
БНСУ-ын “JoongAng Ilbo” сонины мэдээлснээр, Ким Жөн Унаас АНУ-ын Төрийн тэргүүнд өнгөрсөн 8 дугаар сард илгээсэн захидалд Д.Трампыг ийнхүү айлчлахыг урьсан байна. Тэр үед Д.Трамп БНАСАУ-ын удирдагчаас “сайхан захидал” хүлээн авсан хэмээн сэтгүүлчдэд мэдэгдэж байсан аж. Гурван хуудас захидалд Ким Жөн Ун АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургууль явуулж байгаад харамсаж буйгаа илэрхийлэхийн сацуу тус сургуулийн дараа яриа хэлэлцээгээ сэргээхийг санал болгосон байна.
Түүнчлэн захидалдаа Ким Жөн Ун өндөр дээд хэмжээний гурав дахь удаагийн яриа хэлэлцээ хийхийг Д.Трампт санал болгожээ. Захидалд Д.Трамп ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна.
Д.Трамп, Ким Жөн Ун нарын Ханойд хийсэн дээд хэмжээний уулзалт үр дүнгүй өндөрлөснөөс хойш хоёр улсын Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон юм. Хоёр улсын удирдагч өнгөрсөн 6 дугаар сард Панмүнжомд яриа хэлэлцээгээ дахин эхлүүлэхээр тохиролцсон хэдий ч энэ тохиролцоо одоог хүртэл хэрэгжээгүй юм.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Энэ хөгшин зөнөг сайхан захидал хүлээж авсан юм бол айлчилах яаасан юм бол?хөгшин хоний насгүй амитаныг хойдууд тоож алахгүй дээ,юм л ярих болгондоо эдийн засгийн хориг,худалдааны татвар нэмнэ ,хил дээр хана босгоно гэсэн боож хаасан явцгүй үг амнаасаа унагаах юм даа,дэлхийн улс орнуудыг ингэж хааж боож болохгүй ил тод нээлттэй байх ёстой,дэлхийн улс орнууд хэзээ ч дайн байлдаан пуужин харваж улс орныг сөнөөхыг хүсээгүй шүү,хүссэн бол хүйтэн дайны үед орос,хятад,америk орнууд дэлхийн дайныг эхэлүүлчихсэн дэлхий ертөнц тоос шороо болчихсон байх ёстой доо,тэгээгүй шүү дээ

Энэ нэг ард түмнээ өлсгөж турааж, төсвийн бүх мөнгөөр цөмийн зэвсэг туршдаг дургүй хүргэсэн хүнээ их буугаар буудаж махчин загасанд идүүлдэг сэтгэцийн өвчтэй бүдүүн гахайг буудаж устгамаар юм.