sonin.mn
ЖЕНЕВ. /TASS/. “Brexit” олон улсын худалдаанд сөрөг нөлөө үзүүлж байгаатай холбоотойгоор учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөхийг Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ хэд хэдэн гишүүн Их Британи болон Европын холбооноос шаарджээ.
 
Их Британийн нийлүүлэгчидтэй өрсөлдөх шаардлага гарвал гуравдагч орнууд Европын холбооны импортын квотод өртөж болзошгүй юм хэмээн болгоомжилж буйгаа ДХБ-ын хэд хэдэн гишүүн мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор “Brexit”-с үүдэн одоо болон ирээдүйд гарах худалдааны тасалдлыг нөхөх зорилгоор гуравдагч орнуудын зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулахыг ДХБ-ын гишүүд ЕХ болон Их Британиас шаарджээ.
 
“Их Британи ЕХ-ноос гарах хугацааг гурван удаа хойшлуулсан нь ДХБ-д хүлээсэн үүрэг хариуцлагын хүрээнд тогтоосон ЕХ-ны тарифын хязгаарлалтын дагуу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолдог бизнес эрхлэгчдийг арилжааны ноцтой алдагдалд хүргэсэн” хэмээн Австралийн төлөөлөгч худалдааны бараа бүтээгдэхүүний асуудлаарх Зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгдсэн байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг