sonin.mn
Москва /МОНЦАМЭ/. Монголын Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлал 12 сарын 3-ны өдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын тэргүүнийг дагалдан яваа төлөөлөгчдийн хамт  Москва хотын Внуково нисэх онгоцны буудалд  ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргунов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Даваа  нар угтан авч хүндэтгэл үзүүлсэн юм.
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотноо хүрэлцэн ирсэн даруйдаа Оросын Засгийн газар байрладаг Цагаан ордонд ирж Ерөнхий сайд Д.А.Медведевтэй уулзаж хэлэлцээ хийлээ. Хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүдийн хэлэлцээ ойролцоогоор нэг цаг үргэлжилсний  дараа  Цагаан Ордоны мэдээллийн танхимд хамтын ажиллагааны 12 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм. Үүний дараа Монгол, Оросын Засгийн газрын тэргүүнүүд хэвлэл мэдээллийнхэнд зориулан товч мэдээлэл хийсэн юм.
 
Монгол Улсын Ерөнхий сайд есөн жилийн дараа ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлалын онцлог нь Монгол, ОХУ стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгууллаа.
 
 
Ю.Дэлгэрмаа
Эх сурвалж: Монцамэ агентлаг