sonin.mn
 Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болсон ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Португал Улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Тереза Рибэйротой уулзлаа.
 
Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, баяжуулах чиглэлээрх ажлаа эрчимжүүлж, зөвлөлдөх уулзалт, айлчлал хэрэгжүүлэх асуудлаар ярилцав. Тухайлбал, эдийн засаг, санхүүгийн салбарт хамтран ажиллаж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг онцоллоо.
 
Португал улс Мөнгө угаахтай тэмцэхэд санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага(FATF)-ын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд тус байгууллагын хүрээнд мөн хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг манай тал хүсэв.