БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын дарга Си Жиньпин намын ажилтнууддаа хандан шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх тэмцэлд ялалт байгуулахын төлөө хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалжээ. Энэ тухай Хятадын төв телевиз мэдээлсэн байна.
 
 
 
"Бүх түвшинд намын гишүүд, намын боловсон хүчнүүд ард түмнээ түшин нэгдэж, коронавирустэй тэмцэн ялалт байгуулах хэрэгтэй” хэмээн БНХАУ-ын дарга Си Жиньпиний мэдэгджээ.
 
 
Энэ зорилтоо хэрэгжүүлэхдээ БНХАУ-ын Коммунист намын гишүүд төв удирдлагын зарчим, аргуудыг тууштай баримтлах ёстойг Си Жиньпин цохон тэмдэглэжээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг