“Чингис хаан” музей байгуулах ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтыг эхлүүлэх гэж байна. Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулж захирамж гаргав.
Дарга
- Д.Рэгдэл ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор
Гишүүд
- А.Цанжид Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор
- Л.Дашням МУСГЗ, доктор профессор
- Г.Мэнд-Ооёо Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч,“Чингис хаан” одонт
- Г.Мягмарсамбуу ШУА-ийн Түхх угсаатны зүйн хүрээлэнгйин салбарын эрхлэгч, доктор профессор
- Б.Цогтбаатар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор
- Б.Баатархүү Нийслэлийн архивын газрын дарга, доктор, дэд профессор
- Н.Ням-Осор ИЗИС-ын захирал, доктор, профессор
- Н.Наранбаатар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт
- Г.Пүрэвбат Бурханч лам, доктор
Уулзалтаар Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх чиглэлд баримталж буй бодлого, Чингис хаан музейг байгуулах шийдвэрийг гаргаснаас хойшхи ажлын явцын талаар эрдэмтэдтэй мэдээлэл солилцож, зөвлөлийн гишүүдийн саналыг сонсч, цаашид музейг төлөвлөсөн хугацааны дагуу барьж ашиглалтад оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэллээ. Музейг маш чанартай, өргөн утга агуулгатай, үндэсний үнэт өв болох, дэлхийн хэмжээнд Чингис хааныг төдийгүй, Монгол Улсынхаа үүх түүхийг сурталчлан таниулах, иргэдийнхээ шүтээн болсон тийм л үнэ цэнэтэй давтагдашгүй жишиг музей болгох ёстой, үүний төлөө хичээн ажиллахыг хүсч байна, үүрэг болгож байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Нэртэйгээсээ чингис улсын чингис үндэстэн болцгоо.Тэр Бурхны зэрэгт очсон бичиг үсэггүй алуурчин чинь 10 гаранхан насандаа ахыгаа алж аллагаа эхэлсэн нь 10 сая хүний амийг авсаныг "туйлшрамтгай уйланхай Гүрээ" та нар мартдаг. Монголд үлдээсэн тал тоосго ч байхгүй биз дээ. Гэтэл саяхан Орос социализмын үед түүнийг "Халхасцы Буряты" шинэ үндэстэн та нар бүгд аман дээрээ хараацгааж,айж эмээн нэрээс нь ч цээрлэдэг байсан.Тэр битгий хэл олон чинь хойшоо хил гараад түүний байгуулсан Монгол улс,үндэстэн нэрнээс ичдэг болчихсон байсан. Тэр үед одоо түүнийг оройлон магтан дуулагчдаас ядаж Монгол үндэстний анхны төрт улсыг байгуулсан Чингис хааны гавьяаг нь зориглоод хэлэх хэн ч байгаагүй.Хөгийн үндэстэн.Аллагаар бахархаж хоосон хийрхсэн архичин буриад Чойном ч бас адил.Улс үндэстнийг байгуулсан тухай нь түй ч дуугараагүй.
Сэлэнгэ,Төв аймгийн Зуунмод хотод генерал Сюй Шү Жан,Чөнь И нарын хөшөөг босгох хэрэгтэй.МАН-ын олон хятад гаралтай дарга нар Сэлэнгэ Төв аймгийн угшилтай .
Таарсан гутлын түрийнүүдийг цуглуулж дээ чааваас.
чингэс хаан христийн шашинтныг европ хүртэл алан хядаж явсан шүү дээ мөн төвд тангад буддын шашинтныг хөнөөж төв азийн лалын шашинтай улсуудыг хотуудыг хүн амтай нь хүйс тэмтэрч алсан билээ Харван сая монгол гэр бүл өрхийн цэрэг хилийн цаана үхсэн эргэж ирээгүй монголын хүн ам цөөрч улмаар манж хятадт эзлэгдсэн бүх улс орон чингэсийг антихрист бүх шашны эсрэг хүний эсрэг алан хядагч гэж үздэг өвчин тахал дэлхий даяар тархахад антихрист буулаа гэдэг бүр сая гарсан коронвирус -антихрист иуда бас монгол гэх үгс нетэд харагддаг ер нь хятадын цагаан хэрмээс хойш байсан түрэг казах орос нь мэдэгдэхгүй тартариан орны европчуудыг алж байсан хүнийг монголын антихрист гэх нь хаашаа юм Монголын эрдэмтэд ӨВӨР ГАДААД БУРЯД УРИАНХАЙ ШИНЖААНЫ АСТРАХАНЫ КАСПИЙН ТЭНГЭСИЙН ХАЛИМГУУДЫГ НЭГТГЭХ их хүсэлдээ хөтлөгдөн ПАНМОНГОЛИЯ улс байгуулах гэж бусдын газар нутаг руу өнгөлзөж байгаад ПАНГОЛИИ болчихуузай корон вирусаар европ америкад а
ЧИНГИС ХААНЫГ НУТАГЛУУЛСАН ГАЗРЫГ ЗААВАЛ ОЛОХ ХЭРЭГТЭЙ ТЭНДЭЭС ТҮҮХ ҮНЭН БОДИТООР ХАРАГДАХ БОЛНО !!!!
Эрдэмтдийн зевлел чаваас, негее л Рэгдэл, ЕС-ын зевлех хадам аав Дашнямаа, Цанжид естой еревдмеер юм. Цэрэнсодном гуай байхгуй юу, ШУА-г татан буулгаж еерчлехгуйгээр монголын шинжлэх ухаан хегжихгуй.
хүрэлсүх сайд аа цаад пүрэвбат лам ёстой биш ээ .чингис хааны удамыг устагсан түвдийн сахиусны шашины төлөөлөл хар ламыг чингис хааны эрдэмийн зөвөлөлд оруулдаг нь ямар учиртай юм бэ .түүхээ мэдэхгүй ийм хачин балай юм сонгох гэж дээ .чингис хааны музейн барилгын гадаад загвар тохирох загвар биш зурагыг нь хархад дөрвөлжин маягтай юм билээ .орой энэ тэр нь бөөрөнхий байсан бол тохирох байсан .уран гартнууд дутсан биш буг зурдаг пүрэвбатыг өөрчилөж өөр хүнээр соль