ВАШИНГТОН. /ВBC/. АНУ-д коронавирусний халдварын оргил үе өнгөрлөө гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд, энэ сардаа багтаан зарим муж улсад тогтоосон хязгаарлалтыг цуцална хэмээн таамаглаж буйгаа илэрхийлжээ.
Цагаан ордонд өдөр тутам зохион байгуулж буй хэвлэлийн бага хурлын үеэр Д.Трамп, шинэчилсэн удирдамжийг захирагчидтай хэлэлцсэний дараа пүрэв гарагт танилцуулна гэж хэлсэн байна.
АНУ-д “COVID-19” халдварын 635 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 28 мянга гаруй хүн нас баржээ. “Сүүлийн үеийн тоон үзүүлэлтүүдээс үзэхэд халдварын оргил үе өнгөрсөн бололтой” гэж АНУ-ын Ерөнхийлөгч тэмдэглэжээ.
Д.Трампын хэлснээр, АНУ-д 3.3 сая хүнд коронавирусний шинжилгээ хийсэн бөгөөд эсрэг биеийн шинжилгээг тун удахгүй авч эхлэх ажээ. Тэрбээр тавдугаар сарын 1 гэхэд улс орон даяар хязгаарлалтыг цуцалж магадгүй хэмээн өмнө нь мэдэгдэж байсан юм.
Ерөнхийлөгчөөс хязгаарлалтыг эрт цуцлах нь аюултай эсэх талаар асуухад, цаашид үүнийг хэвээр үргэлжлүүлсэн ч нас баралт бүртгэгдсээр байх болно гэж хариулжээ. Мөн тэрбээр сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг онцлоод, эдийн засаг зогсолтод орсноос үүдэлтэй амиа егүүтгэх асуудал газар авч байгааг дурджээ.
АНУ-д орон даяар тогтоосон хөл хорионы арга хэмжээний улмаас Америкийн олон сая иргэн ажилгүй болж, ажилгүйдлийн түвшин урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Тэнэг өвгөн
Тэнэг өвгөн
hashirdgui owgon be
ЭМЯ сайд гуай энэ 21 +14 хоногийн тусгаарлалтаа хэзээ сулруулпх юм болоо!!! Дэлхийн нийтээр 14 хоног гэрийн тусгаарлалт хийж байхад, хегшин, бие муутай, нялх хуухдийг агааргуй орчинд хориод байх юм!
Энэ хүнийг доромжлох хэрэггүй. Энэ хүн АНУ-д коронавирусийн халдвар авчраагүй, Америкийн ардчилал хүний эрх нь коронавирусийн халдварыг АНУ-д хурдацтай тархахад их нөлөөлсөн байж таарна. Америкийн иргэд хүний эрх гээд олноороо маскгүй хөл хорионд орохгүй явснаас болж халдвар хурдацтай тархсан. Трамп хана хэрэм бариагүй бол олон сая хууль дүрвэгсэд АНУ-ын хилээр нэвтрэн орж коронавирусийн халдвар тараах байсан.
Мал вэ
Мал вэ
Manaihaan uursdiiguu l hichee! Hun muulah yahav!
Bid uursdiinhuu 30 jild songoson erunhiilugch darga naraa har busad ornii yaj arga hemjee abch bgaag har manaih shig helj anhaaruulahgvi hilee haaj ard irgedee hvnii nutagt husur hayaj bgaa darga said naraa har yamar bna
Харин тиймээ бие муутай хүн асран хамгаалагчгүй яаж 21 хоног битүү байрнд хэвтэх юм вэ
Трампын баримтлал зарим талаараа зөв байх. Тэр том гүрний удирдагч маниас дор байхгүй. Монгол дотоод дахь хорио цээрээ зөөлрүүлэх хэрэгтэй үм шигээ. Гаднаас иргэдээ татах нь мэдээж буруу гэхгүй. Тэр хүмүүсийг онцгой хяналтанд аваад бусад доторхи хоригоо цуцалж болмоор биш үү. УИХ тарж хуралдаж ч байх шиг. Маскаа зүүгээд л хуралдвал барав. Бас хүүхдүүдийн сургуулийг оруулбал зүгээр байна. Харин бүх нийтээрээ маскаа зүүх, аль болох зай барих, болмжтой бол гараа угааж хэвшихийг уриалах, ядахдаа олон нийтийн газар хэрэгжүүлэх, албадах. Баянхошуу толгой 7 буудалд оровч аравч гараа угаах хэцүү л дээ хэцүү