Монгол Ардын Намын ЕНБДарга Д.Амарбаясгалан, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл Мэндийн Сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар танилцуулж, мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшүүлсэн 76 хүнээс 62 нь ялалт байгуулаад байна хэмээсэн юм.
 
Зарим тойргийн санал хураалтын дүн нэгтгэгдэж гараагүй байгаа тул энэ тоо нэмэгдэж болзошгүй ажээ.
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
М.Чойжал