МЕЛЬБУРН. /Reuters/. “Оюу толгой” зэс-алтны уурхайг Монголын төрийн өмчит Таван толгой цахилгаан станцаас буюу тус улсын дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах тохиролцоонд хүрлээ” гэж “Rio Tinto” компани өнөөдөр мэдээлжээ.
Монголын Засгийн газар “Оюу толгой” төслийн 34 хувийг, “Rio Tinto” компанийн “Turquoise Hill Resources” компани 66 хувийг эзэмшдэг юм.
“Rio Tinto” компанийн мэдээлснээр, Монголын Засгийн газартай байгуулсан эрчим хүчний эх үүсвэрийн одоогийн хэлэлцээрт 2021 оны гуравдугаар сар гэхэд өөрчлөлт оруулах бөгөөд Засгийн газар нүүрсэн цахилгаан станцыг байгуулах ажлыг 2021 оны долдугаар сар гэхэд эхлүүлэх ажээ.
“Оюу толгой” төслийг эрчим хүчээр хангах зорилгоор байгуулах уг станц нь ирэх дөрвөн жилийн дотор ашиглалтад орно гэж “Rio Tinto” мэдээлсэн байна. Төрийн өмчит цахилгаан станц ашиглалтад орох хүртэл ил болон далд уурхайн төслийг одоогийн нөхцөлийн дагуу эрчим хүчээр хангах ажээ. “Rio Tinto” Монгол дахь уурхайнхаа үйл ажиллагааг коронавирусний хязгаарлалтуудын улмаас гуравдугаар сараас сааруулсан билээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Энэ сайн мэдээ байна. Цахилгаан станцынхаа байрлалыг зөв сонгож, чанартай барих л хэрэгтэйдээ. УБ-ын цахилгаан станц, бохирын сав газрыг салхиныхаа дээр барьчихаад үйлээ үзэж байгаа гашуун туршлагаасаа сургамж авсан байлгүйдээ. Соц.ын үеийн "бага зардлаар чанартай юм хийх", тэр ч ой, ийм ч тэмдэглэлт өдрийг тохиолдуулан барилга, байгууламжийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулна гэх мэтийн элий балай юм ярьж чанаргүй зүйл хийж, дараа нь баахан нэмэлт зарлага гаргадгаа болих хэрэгтэй. Элс, шавар, бетонон зуурмаг гэх мэт чинь хэн нэг тэнэг түшмэлийн уриалсан зоргоор хугацаанаасаа өмнө хатдаг эд биш шүүдээ.
Цахилгаан станц,цэвэрлэх байгууламж,гэр хорооллоо салхиныхаа дээр гаргасан нь Монголчуудын буруу биш төлөвлөсөн Оросуудын санаа байсан.Харин ч Монголчууд одоо Амгалангийн дулааны станц гээд доод талдаа барьж байгаа.Усан сан Улаанбаатарт барьж хот дундуур Туулын урсдаг 25 км-т голдрил засах эрэг тохижуулах талаар овоо ярилцдаг болсон.
Откуда ус авах юм?
оросууд салахаа тат
оросууд савараа л тат айн
Мэдээж гүний ус ашиглана. Өөр хаанаас авах вэ дээ. Уг нь говьд гүний ус ашиглах нь асар хортой үр дагавартай. Болж өгвөл хойд талынхаа голын голдрилыг өөрчилж л усаа хангамаар байна даа
Сэлэнгэ,Хэрлэн,Орхон,Онон болон бусад томоохон голуудын усны тодорхой хэсгийг нутагтаа авч үлдэж, нуур, цөөрөм баыгуулах ажлыг л хийх хэрэгтэй байна. Ингэвэл цэвэр усны нөөцтэй болно, чийгшил нэмэгдэж бороо хур орно,агаар орчинд сайнаар нөлөөлөх зэрэг тал бүрийн ашигтай. Яваандаа дусал ус дусал цусны үнэд хүрэхэд ийм нуурууд, гол,горхи л аминд орно. Одоо дэлхийн 20 гаруй орон усны гачаалд ороод чадалтай нэг нь дайн хийх, чадалгүй нэг нь бусдын колони болохдоо тун ойрхон байна.
Ovoodoo ! Rio tin to toi uchiraa oloh l heregtei ! Ynendee Oyu tolgoi l unuudur Mongoliig tejeej baigaag ard tvmend vneneer ni oilguulah heregtei. Gadaadiihan Mongoliig tsulmuj bna gedeg hiirheliig hoid hurshiin nuluuguur ulam ulam degdeedeg yavdaliig odoohon boliulah ni zvitei l dee !
Rio Tinto shulaachin gereegee ergej harj zasaarai
Rio Tinto shulaachin gereegee ergej harj zasaarai
Rio Tinto shulaachin gereegee ergej harj zasaarai
Rio Tinto shulaachin gereegee ergej harj zasaarai
Rio Tinto shulaachin gereegee ergej harj zasaarai
Энэ мэдээлэл үнэн л байгаасай,наад Зууны луйварчид чинь бас л хулхидаж цаг хожих гээд байгаа юм биш биз.Хугацаа нь 2-3 жил гэхээр л эргэлзээ төрүүлчихлээ.