У.Хүрэлсүх МАН-ын 65 суудлыг 62 болгон бууруулж, С.Эрдэнэ АН-ын 9 суудлыг 11 болгож өсгөсөн ч Хүк биш Эрдэнэ хариуцлага хүлээлээ. За энэ ч яахав, хөнгөн наргиа. АН-ын дарга сонгуулийн дүнг тэр дор нь хүлээн зөвшөөрч намын даргын албаа өгч байгаагаа мэдэгдмэгц залуучуудын шаагилдаан эхэлж, мөнөөх л эмх замбараагүй, удирдлагагүй хаос төлөвтөө АН ядах юмгүй шилжиж орхив.
“Тэнэмэл хүү буцаж ирсэн нь” гэдэг шиг явж явж намдаа буцаж ирсэн надад хачирхах зүйл мундахгүй. ҮБХ хуралдаж намын дарга илтгэл тавьж, өмнөх ажлынхаа алдаа оноог дүгнэн хэлэлцүүлж, том улстөрчийн хувиар /Монголын хоёр дахь том намын дарга бол хэн байхаас үл хамаараад том улстөрчид тооцогдоно/ өөрийн болоод нам дахь тогтолцооны алдаа, сургамжийг томъёолон ил тод хэлж, дараагийн гарц гаргалгаа, алсын хараагаа хэлж, удирдлагаа албан ёсоор шилжүүлнэ гэж бодтол тэгсэнгүй.
Зүгээр л мэдэгдлээ, дарга огцорсонд тооцлоо! Харин одоо дараагийн даргын дуулианд нийгэм автаж, тэр дарга болох ёстой, үгүй тэр хогоор яах юм, энэ нь дээр гэхчлэн өөр өөрсдийнхөөрөө нэр дэвшүүлж, яг л оршуулга болсон айл шиг бужигнаж эхлэв. Хэзээний л ийм байсан юм, яг хэвээрээ. Яагаад АН-ын нэр хүнд шалдаа буутал унав, чухам юунаас болов гэдэг талаар дорвитой, бодтой дүгнэлт хэн ч өгсөнгүй. Ерөөсөө л С.Эрдэнээс болсон гэдэг ганц дүгнэлттэй, “эмэгтэй хүн болбол дээр” “одоо залуу хүн болсон нь дээр” гэдэг хоёр гарцтай. Ингээд л болоо. Олон долоон юм ярьж цэцэрхээд байлгүй өөрийн бодол, дүгнэлтээ хэлье.
Юунаас болов?!
Эрх баригчдын нэр хүнд унаж, эсрэгээр сөрөг хүчний рейтинг өсдөг зүй тогтол эвдэгдээд хэдэн сонгуулийн нүүр үзлээ. Намын дарга гэдэг нэг хүний хүчин зүйлээс цааш, нийгмийн сэтгэлзүйн учир шалтгааныг шинжлэх гэж оролдох ёстой. Шинэ үндсэн хууль батлагдаж 1992 оноос өнөөдрийг хүртэл найман удаагийн парламент байгуулагдахад 1996 оны 50 суудлыг эс тооцвол АН дангаараа эрх барьж, дангаараа бодлогоо хэрэгжүүлэх боломж олдсонгүй.
Тухайн үеийн Үндсэн хуулиар 25+1 /МАХН+О.Дашбалбар/ буюу ганц О.Дашбалбар гишүүн л асуудлыг шийдэж, эсвэл шийдүүлэхгүй байж дөнгөдөг байсан тул энэ үед ч ихээхэн төвөг зовлонтойгоор “эрх барьж” тоглож байсан юм. Мөнөөх өнөөдрийг хүртэл муугаар хэлэгддэг, асуудлыг илүү хялбар шийдэхдээ ирцийг хумьсан гэх мэт Үндсэн хуулийн “дордохын долоон” нэмэлт өөрчлөлтийн шалтгаан ч энэ байсан юм.
Гэвч...
АН-ын эрх барьж байсан эсэхээс үл хамаараад өнгөрсөн гучин жилийн нийгмийн бүхий л өөрчлөлтийг цаад агуулгаар нь, углуургаар нь АН-тай, ардчилалтай холбон ойлгож байгаа нийгмийн сэтгэлзүйг тоолгүй орхиж болохгүй. АН-ын алдаатай үйлдэл болгон энэ сэтгэлзүйг л баталгаажуулж байсан юм.
2004 онд 35 суудал авчихаад эвслээ тарааж АН дангаараа бүлэг байгуулах хуулийн боломжгүй болж үлдсэн тул АН-ын дарга нь МАХН-ын бүлгийн дэд дарга болж шившгийн хөндийг туулж, алийгаа алдаж байв. Энэ шившигт үйлдэл олон ч хүний итгэлийг булшилж, намаа орхих шалтгаан нь болсон. Зүй нь маш сайн сөрөг хүчин байх байсан юм!
2008 оны сонгуулийн дүнд таван хүний амиар золин байж, Үндсэн хуулиа зөрчин байж 45 суудал авсан МАХН-тай хамтарсан засаг байгуулав. Хоёр дахиа шившгийн хөндийд оров. Туулахад хол, муухай хөндий... бүгд харж, шившиглэдэг. Үүнээс болж маш олон хүн АН-ын гишүүн гэж хэлэхээсээ ичдэг болсон доо. Зүй нь маш сайн сөрөг хүчин байх байсан юм!
Сөрөг хүчин бол улстөрийн маш сайн байр суурь! Сөрөг хүчин байж чадаагүй нь л АН-ын эрх баригч байж чадахгүйг олон түмэнд нотлоод байжээ. Тэвчээргүй хуйвалдагч, бусадтай нийлж өөрсдөөсөө өс авагч байсаар ирсэн нь тэднийг эрх баригчийн зангараггүй байгааг ямагт нотолсоор, иргэдийн ой тойнд бат нот хадсаар л байв. Тэгэхэд л эхэлсэн шившгийн хөндийгөө одоо ч туулж бараагүй.
Арай олон болсон нь 2012 он. Гэхдээ нийгмийн сэтгэлзүйд аль хэдийн МАНАН биежээд АН-ыг энэ зоосны нэг тал болгож хардаг болсон байв. Одоо ч тэр. Тэгээд хусавч арилахгүй энэ муу нэрээс хэрхэн салж, хүсэвч эс олдох олны итгэлийг хэрхэн эргүүлэх билээ.
Хэрхэн...?!
АН нийгмийн сэтгэлзүйд хэдийн бүрэлдэн тогтсон “гуравдагч хүчин” гээчид хэдийн байр сууриа алдсан байв. Тэрхүү “гуравдагч хүчин” нь сайн зохион байгуулалтад орж чадвал биежин гарч ирээд, эс чадвал задгайран тарсаар...
С.Эрдэнийг шуудай болгоод тал талаас нь нүдэх шиг амархан ажил гэж үгүй. Тэр нь өөрсдийнхөө л тачаалыг тайлахаас хэтрэхгүй. Хэрэв олон түмнийхээ саналыг нь авъя гэвэл гагцхүү сэтгэлийг нь эзэмд! Тэрхүү сэтгэл гээч жолоогүй эрхтнийг эзэмдэх түлхүүрийг олохгүйгээр ямар ч амжилт байхгүй нь хатуу үнэн юм. Тэр сэтгэлийг эзэмдэх түлхүүр нь лав либерализм биш байна.
Тиймээс АН үзэл баримтлалдаа томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй болсныг харуулж байна. Хувь хүний эрх чөлөөний үзлээ үндэсний үзлээр баяжуулахгүйгээр сэтгэл татах увдисыг эзэмшиж чадахгүй боллоо. Хэт бие хүний эрх чөлөөг тунхаглах нь намыг төдийгүй улс орныг ч нэгжин бутрахад хүргэдэг бөгөөд олныг хамарсан аливаа зохион байгуулалтыг бий болгоё гэвэл зайлшгүй “хамтач” үзэл хэрэгтэй байдгийг ойлгоогүй юу, эсвэл ойлгуулахыг хэн нэг нь хүсэхгүй байна уу?
Хэрэв барууны хэт (neo) либерал ардчилалд тууштай байна гэвэл үндэсний үзэл санааг тугаа болгох улстөрийн хүчний орон зай Монголын улстөрд ханхайж байгаа бөгөөд үүнийг хэн нэгэн заавал эзэмших болно. Энэ л үзлээр мөнөөх “гуравдагч хүчин” биежин амилж, өсөн томрох болно.
Монгол хүнийг татах оюуны төвлөрөл гагцхүү үндэсний үзэл дээр л суурилна. Энэ бол цаг зуурын биш мөнхийн юм. Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн энэ л газар нутагт суурьшиж, дэлхийг эрхшээн хүчирхэгжиж, бас бууран доройтож, эзлэгдэн хуваагдаж, босон тэмцэж юу эсийг үзсэн үндэстний өөрийн онцлог, сэтгэлзүй, аливаад хандах хандлага, үнэт зүйл, мөн чанар хэдийн бүрэлдэн тогтсон. Түүний мөн чанарыг олоогүй импортын үзэл санаагаар үндэстнийг татаж чадахгүй юм.
Бүр хэдэн арван мянгаар нь хядаж, хэдэн арван жил үе дамжуулан сурталдсан коммунизм ч ингэж чадаагүй, үүнийг АН-ын суурь болсон МоАХ, АН-ын үнэт зүйл болсон ардчилсан хувьсгалаар нотолсон. Гучин жил юу юм бэ?! Энэ үндэстний түүхэнд бол ирмэхийн төдий өчүүхэн хугацаа. Далан жил ноёлохдоо коммунизм монголчуудын бардам үндэсний үзлийг нь ялж чадаагүй шиг неолиберализмд орон зай олдохгүй нь нотлогдлоо. Монголын төрт ёсны уламжлалаас арав дахин дүү либерализмаар энэ үндэстнийг соронздох ямар ч боломжгүй юм. Алив үзэл санаа өөрөө зөвхөн үндэсний үзэл дээр суурилж байж л амьдрах чадвартай, боломжтой.
Бусдаа нэгтгэх, төв нь байх хүч зөвхөн үүнд л бий гэдгийг юуны өмнө АН өөрөө ойлгох ёстой юм. Бүр 62-ын бүлэгт элсэхээр МАН-д хадаг барин мөлхөж очиход тэр үеийн МАХН-ын лидер С.Баяр “Бутаргагч үзэл тээгчид... бидэнд халдчихгүй байгаа!” гэж сэжиглэн ёжилж байхад ойлгох ёстой байсан юм.
Хэрэв ингэж чадвал АН өөрөө татах хүчний төв болж салан бутарч сарнин тарсан бусад жижиг намуудын орон зайг эзлэн тэднийг нэгтгэн соронздож чадах юм. Сонгуулийн өмнөх тухайлсан эрх ашгийн жижиг нэгдлүүд бол цаг зуурын л үзэгдэл. Жинхэнэ нэгдэл зөвхөн хүчтэй үзэл санаан дээр л тулгуурлана. Тэр нь үндэсний үзэл. Өөр юу ч биш. Үндэсний үзэл бол задлах бус нэгтгэх үзэл. Энэ үзлээр дайснаа ч нэгтгэнэ.
Жинхэнэ үндэсний хувьсгалт хөдөлгөөний үзэл санааг гаднын гар хөл бологчид коминтернийн бурангуй үзэл санаа болгож хувиргасан шиг, үндэсний ардчилсан үзэл санааг үндэсний хэвээр нь авч үлдэх боломж байгаа бол одоо л гарч байна. Эс тэгвээс АН-д мөхлөөс өөр зам харагдахгүй байна. Нутагшаагүй харь үзэл санаа хүчтэй үндэсний суурьгүйгээр удаан амьдрах ямар ч бололцоогүй.
Өнөөдрийг хүртэл аль ч улстөрийн нам чухам жинхэнэ үндэсний эрх ашгийн суурь зарчим, үнэт зүйлээсээ болгоомжлон дөлсөөр ирсэн нь, өөрт итгэх оюун санааны итгэлгүй байдал нь олон зуун жилээр гаднын нөлөөнд байсны комплекс бололтой. Энэ суурь үзэл санаагаа ардчилал, эрх чөлөөний үзэлтэй хэрхэн эрэмбэлж, яаж сүлэлдүүлэх нь жинхэнэ улстөрчийн ур чадвар, арга ухаан мэдэх хэрэг. Ардчиллыг аврах цорын ганц бөгөөд найдвартай арга зам бол үзэл санааны томоохон өөрчлөлт болохоос намын даргыг солих биш юм.
Хэн бэ?
Мэдээж үүнийг гүйцэлдүүлэх удирдагч, удирдлага, бүлэглэл гарцаагүй. Ийм үзэл санаа түгээгч бүлэглэл, фракц АН-д хэрэгтэй байна. Миний үзэл санааг зөвшөөрөх хэн нэгэн байвал түүнтэй нэгдэн хоёр хүний ч хамаагүй фракц байгуулахад би бэлэн байна.
Үндэсний үзэл бол хагаралдуулдаг биш эвлэрүүлдэг үзэл санаа. Өмнөх үеэ бүхэлд нь оргүй үгүйсгээд тэдний орыг 30 настнууд эзэлнэ гэвэл бас л бүтэшгүй санаа бөгөөд дахин ужигт ялагдлууд үргэлжилсээр байх магадлалтай. Монголд болсон үйл явц явцуу хувилбараар АН-д давтагдана л гэсэн үг. АН-д үе солигдох шаардлага байгаа нь үнэн. Энэ нь өтгөсийг нялхсаар солихыг хэлээгүй байх. Бутарсныг буцаах, эвдэрснийг эвлүүлэх, хагарсныг хариулах хүн л хэрэгтэй шиг. Нам дотроо төдийгүй нийгэмдээ үе хооронд ойлголцуулан хүлээн зөвшөөрүүлэх, түүнчлэн бусад улстөрийн хүчнүүдийн хооронд эв найр, зүй зохицлыг хангаж чадах эвийн цавуу мэт хүн хэрэгтэй шиг.
Ажлаа өгсөн тул зоригтойгоор хэлэхэд, өнөөдөртөө АН дахь хамгийн хүчтэй байгаа, үндэсний үзэлтэн, хуулиар үндэсний эв нэгдлийг хангах үүрэгтэй хүн Ерөнхийлөгч Х.Баттулга байна. Ерөнхийлөгчийг үндэсний ийм том эрх ашгийн үүднээс намын даргын томилгооны асуудалд ил тодоор идэвхийлэн оролцоосой гэж хүсч байгаа юм.
“Унагаад босгоно. Аврагч нь би байна!” гэдэг олон дахин уншигдсан “БИ” төвтэй зарчим энэ намд дахин амьдрахын аргагүй болтол сульдан доройтсоныг ойлгох ёстой.
АН яагаад өнөөдрийг хүртэл нэгтгэгч биш задлагч хүчин байсаар ирэв. МАН бол нэгдмэл цул хүчин. АН-ынхны ярьдагчлан зөвхөн албан тушаал, эрх мэдэл, амьдралаар нь уядаг ч юм биш. Төрийн эрх барьж байсан аварга том хүчний инерц хараахан харьж дуусаагүй байгаа нь тэр. 100 дахь жилээ үзэх эрмэлзэл л тэдэнд маш том нэгдэлд уриалдаг бөгөөд ховсдох мэт нөлөө үзүүлдэг. МАН бол төр. Сэтгэлгээний энэ инерц ч ард түмний сэтгэлгээнээс арилаагүй байгаа нь тэр.
Ер нь ард түмэн маш ухаантай сонголт хийдэг. Дандаа маш ухаалгаар сонгодог. 62 суудал ч бас бодоод үзвэл маш ухаалаг сонголт! Тэд У.Хүрэлсүхийг шимэлдэг болтол нь шавхая гэж бодож, эсвэл үнэн төрхийг нь илчилье гэж санаж. Бидэнд харин цэгцрэх боломж олголоо. Хэрэв тэднийхээ сэтгэлийг нь эзэмдэж чадвал бие нь хаа холдох вэ...
Гантөмөрийн Уянга
2020.07.08
Сэтгэгдэл0
odoo bolimoor youm yavj ajil hiij amidar buur tolgoini ototson ooriigoo parliment member for life geed bodtson ter nohorni ch gesen erni you hiij yamar mongoor amidardag youm be ?
"Шунал ихэдвэл шулам болно", "Илүү харж билүү долоох" гэхчлэн мэргэн үгсийг санаж яв даа. Зүгээр л зөвлөхөө хийгээд явж байсан бол гэж харамсаад л, бас намын дарга болчихмоор ч, юм шиг, дээшээ дахин ая тал засвал яах бол ч гэх шиг байна даа, энэ хөөрхий эрх тушаалын шуналтан.
Estoi harin ch neg ovoo heden EC uudiig zaluudaa estoi ezemdee biz dee. Elbegiig EC bhd n jihene haluuhan bsndaa ta 2ch.
Uyangaa zail chi !
Эдлүүлхийн тулд гэнэ үү
Муу нэртэй Эрдэнэ маань мөнгөөр худалдаж авах дуртай Уянга мэтийн попоруудын мөнгийг хуссаж төрөөс зайлуулсанд баяртай бна
АНы гамингууд улс төрд орох нэг л шалтгаан байсаар ирсэн тэр нь еөрдөө л хулгай хийж амьдарлаа тэтгэх дээшлүүлэх өөр ид нарт хийж чадах юм огт байхгүй
..... Да пошла ты в Ж"""" у........ Эрээ цээрээ алдана гэж энийг хэлэх байх даа !???...... АН- ын дарга ,аан ????? .....Бас болоогүй...... Том ахаар мундагдуулж байгаад томилолтоор дарга болно.... гуцаж болно,арай ингэж гуцаж болохгүй ээ,яахав,Ухна Хүрэлсүх,жил хүрэхгүй мөлжүүр нь дуусаад унаж болно,бүр Женко УИХ- ыг тараагаад Ерөнхийлөгчийн засаглал тогтоож болно,бүр монгол улс тусгаар тогтнолоо алдаад оросын муж болог,бүр бүр дэлхий дулаараад галав юүлсэн ч яахав..... Харин чиний АН- ын дарга болох чинь лөөлөө байх шүү !!!????? Элдэв хүн хогууд,хулгайч луйварчид,зүсээ хувилгасан коммунист национал- социалистууд эдэлж хэрэглээд нэр хүндийг нь шороотой хутгасан ч Зориг агсны ариун мөрөөдлийн билэг тэмдэг АН- ыг адгийн яшка чи даргалах болоогүй,тьфу,бас блудный сын вернулся гэдэг шиг гэчжээ,ал чинь....
Ийм бөөн дуруудыг Эрдэнэ хошигруулаад л мөнгийг нь хусчиихсан. Гарахгүйг нь Эрдэнэ мэдэж байгаа ш дээ 100 саяаа бариад гүйгээд ирэхээр нь "Чи хөөрхөөн бүсгүй Ялнаа" гээд л 10 саяыг ч хаяхгүй 90 саяыг нь дансандаа хийчихнэ Энэ удаа Эрдэнээгийн түмэн зөв. Мөнгөөө өгөөөгүй гэж нэрлэхэдэг юм энэ бүсгүй.
1996 онд АН-д засаг өгч үзсэн чинь 4 засгийн газраа огцруулж 45 хүн сайд болж тамга барьж "айл гэр" болж тоглоод төр самарсан Зориг энэ тэр...гээд Тэгээд л АН байхгүй болчихсон ш дээ ард түмний хувьд.
Шинэ Дэвшилт Холбоо буюу Монголын Үндэсний Дэвшлийн Намын үндэсний үзэлт фракцийн үзэл санааг 30 жилийн дараа л ойлгож эхлэх тавилантай байж... Халзакаар даргалуулж эдийн засгийн либералдсанаар өнөөдрийн энэ мухардалд хүргэсэн ажгуу.
Chamd uls turiin bolovsrol ib dutaj bna. Battulgiin baasni yalaa mini! Natsizm,fashizmiin vzel sanaag seveed baih hereggvi shvv. 21 oni songuuli duhuh tusam ta nar oh shaagildah nee! Amjilt olohgvi dee!
Hums hiii chamd uls tor yamar padliigui.Unstable uhaan muutai emegtei.Oyungereld uhtel ataarhchihaj
эзэмдэнэ гэдэгийг монгол хэлний толиос үзээрэй Уянна гуай
Адтай хүүхэн үнэнийг хэлжээ
Лидерүүды нь бараг толгой дараалан шорон хүлээж байгаа АН сэхэх магадлал маш бага. Алдаа гаргасан хэн нь ч улстөрийн хариуцлага хүлээж, иргэдээсээ уучлалт гуйх наад захын сэтгэлийн тэнхээ, хүсэл зориг байгаагүй. Бурууг дандаа бусдаас эрж байсан шүү дээ. Ийм там руу орж уначихаад гуншигнаад яах вэ? Ерөнхийлөгчийг лобидож АН-н лидэр болох санаа цухалзаж байна. Монголчууд ийш тийш үсчсэн хүнд дургүй шүү???
Ataarhuu humuus ta nar uy ch hiij yaj setgeed ch Uyanga Baatarhuu nariin ulmiind hurehgui za!! Jingiin tsuvaa yav l bna jinger nohod hutsaj l baina.....
Hudlaa yum yariad uhaantai boloh geed hereggui ee.ard tumen chin nudtei. Amidralaa l avaad yav.humuus iim hudlaa yumand yadarch bna.
Еренхийлегч оролцох тухай шал утгагуй юм ярих юм АН заавал Монгол улсад байх херэгтэй гэж хэн хэлээд байна Шинэчлэгдээд зев яваад иргэд дэмжвэл тэр Угуй бол алга болно МАН ч гэсэн алга болж болно шуу дээ Зугээр АН хурдан шинэчлэгдвэл Монголд илуу хэрэгтэй о байх Харин хэн нэгэн хучээр шинэчлэнэ гэвэл буруу
АН зайлаач ээ?
Av-gai l yum daa. Duugai zailaad ugohgui yum bh daa? Erdeneesee doloon dor avirlaj bna shuu
Ухаант хүн үнэнийг хэлэхэд ухаан муут мулгуйтан эсэргүүцдэг байдал АН-ыг энэ сүйрэлд хүргэжээ. Одоо л бид үзэл санааны болоод удирдлага зохион байгуулалтын зөв өөрчлөлт хийж, үйлнээ хөөрсөн ардчиллын үйл явцыг нийгтийнхээ хөрсөнд буулгаж тавихгүй бол хад мөргөсөөр л олон түмнээс хөндийрсээр л байх болно. байх болно.
Их л мундаг хүн шиг, гэхдээ коммун гэдэг чинь нэгдэл хамтрах гэсэн үг, онолын хувьд хүн төрөлхтөний хүсэж байгаа хамгийн зөв сайхан нийгэм, байгуулж чадахгүй байгаа нь коммунизм гэдэг нийгэмдээ бус эвлэж нийлж чаддаггүй , амиа хичээгч , ховдог шунахай сэтгэлтэй хүмүүст байгаа юм, тод жишээ нь АН, скандинавын орнуудыг сайханыг нь магтан дуулаад л гайхаж шагшаад л байдаг, тэднийг чинь коммунизмыг утгаар нь байгуулчихажээ гэж үздэг. Та нар ард түмэн, залуу үеийн тархийг аймшигийн харгис нийгэм байсан шигээр , ардчилал гэж сайхан нийгэм байдаг гэж тэрнийг нь АН л байгуулна гэж мөөрөлдсөөр гэвч нөгөө би, би гэдэг хувиа хичээгч зан нь улам дэвэрсээр мөхлийнхөө замд орж байгаа юм.
Уянгаа чамд яльгүй ухаан бий. Гэхдээ нэг л удаа хожсон.Дараагийн хожлоо өөртөө хэт итгэж гарч үзээгүй гармаар гарах гэж зүтгээд алдсан.Сая чи гарах шанстай байсан уу гэвэл байсан.Гэтэл чи живж байгаа онгоц руу гүйж очиж суусан Тэгээд хамт живлээ Харамсалтай.МАН-д уригдаж орох боломж байсан уу байсан.Орсрн хойноо үндэснийхээ үзлийг ойлгуулах,УИХ-н нэгэнт болчихсон чамайг Хүрэлсүх гүнээ хүндэтгэн ГХЯ-ны сайдаар тавихад нь чи бас л хийж чадах байсан уу байсан.ОдооАН гэж нэгэнт өмхийрсөн,ялзарчихсан махыг буцааж хонины шинэ мах болгож чаддагүйтэй адил бүтэлгүй юмруу зүтгэхээ боль
Zuv2
Demii yum bichij. Tsagiin garz
үндсийг олж биш,холуур тойруулсан бна.
Уянга одоо болноо, чи хөгширч, хоцрогдсон байна уучлаарай
Uneheer shizo za tegeed shamiig chadaz hulgaich jonhuud zovloh hiiz uls toriin yanhan bolloo ooroor helvel huur..... kkkkk
Уянгыг эзэмдэхийн тулд яах ёстой юм.
Уг нь зов хэлж, Сайхан яриад буруу хийдэг, эсвэл юуч хийдэггуй хун байдаг. Ярихгуй мортоо янзын Сайхан хийдэг хун бас байдаг, эсвэл ярьсаныг нь дагахаас аргагуй болтол ярьдаг хун бий, тэгээд худлаа ярьсан байдаг тэр нь Илжигдорж, Ер нь цаашдаа Илжигдорж шиг хунээс 100 жилдээ сэрэмжилж байх нь чувал, Илжигдоржийн эмэгтэй хувилбар нь Ц. Оюунгэрэл, Уянга халтирвал бас Илжигдорж болж болно
Женко тоож чамайг эзэмдэхгүй ээ, цаадахад чинь шинэ хуучин өчнөөн бий..........
G.Yangiin helej bga neoliberislizm buren dampyyrsan gedgiig sain oilgoh heregtei!Ene gadni horongo oryylalt shuutej bayalgaa gadniihaand nair tavij ogdog zovhon ooriinhoo bayajih huslee guitselduuleh gej ard tumnee hairlaj hyvaltsaj hamtdaa hogjih tiim uzel bodol l yls eh orniig hohjuulne olonhiin demjleg avna
Уянгаа сайхан харагдаж байна. Түүний хэлээд байгаа санаа түүнээс ч илүү ухаалаг мэргэн байна.
Бидэнд уул нь ардчилал хэрэгтэй байсан.үр дүнгээ ч өгсөн.Өмчтэй,үг хэлэх сонгох сонгогдох эрхийг ардчилал өгсөн юм сан.Даан ч улс төрийн янхануудаас болж ардчилалыг устгав.Одоо 36000 иргэнээ устгасан намынхаа 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх л үлдлээ.Ардчилалыг устгахад идэвхийлэн оролцсон Уянга Баатархуяг нарт ойн баярын мэнд хүргэе
уг нь углуургатай л зөвлөмж санж, эрхэм намын нөхөд нь юу гэж таалж байдаг юм бол доо. эрх чөлөө + хэт үндсэрхэг үзэл -ийг ашиглаж Баттулга ерөнхийлөгч болсон. гэтэл үндсэрхэг биш үндэсний үзэл санаа гээч зүйл хэрэгтэй болоод байдаг яадаг юм байгаа юм золиг гэж
30 jil ham damjij tenelee odoo avgai bolyj uz yamar ch bolovsrolgyi xudlaauxaantai tsarailsan
Уяанга шиг алдаагаа олж засах ухаан чадал мэдлэгэ чадвартай хүмүүс нэгдэж Монголоо аврах цаг ирнэ . Эх орончдын тугандоор нэгтгэхэд хөгшин залуу ,хөдөө хотоор ялгаварлагч ухаангүй тэнэг хэрүүлчидээсээ салахаас л эхлэх байхаа даа . Хуучин удирдагчид чинь ашиглаад хаячихаад л эргээд л ....
Chi bitgii yanhan shaa. Mungu vnerlej yadgiig chin medne
Хол очиж хуц
АН одоо хэрэггvй байх оо!! 30 жил харж хvлээж, туршиж мэдэрлээ!! Естой бvтэхгvй хvмvvсийн орогнодог нуугддаг газар юм билээ!!
Монголчууд бид АН, ардчилагчид, шинэ либерал гэх мэтийн учрыг ойлгодог, хэн яах гэж ийм юм ярьж гүйгээд байгааг гадарладаг болчихсон. Тийм этгээдүүд зөвхөн худал бурдаг, хулгай хийдэг гэдгийг мэдэхийн сайнаар, яс махаараа мэдрэх болсон тул арай танагтайгаар нь МАН-д саналаа өгч шинэ засгийн газартай болж байна. Дөнгөж бүрдэж ажилдаа орж байгаа төрөө тал талаас нь өдөөн хатгаж, буруу тийш нь чангааж байгаа этгээдүүдтэй тэмцэнэ, дарна гэдгээ ерөнхий сайд хэлэх шиг болсон. Зөв шүү. Өмнөх жилүүдэд хулгай хийсэн, улсынхаа эрх ашгийг хохироосон хэр нь айхавтар гавъяа байгуулсан юм шиг бураад байгаа этгээдүүдийн хэргийг нам харгалзахгүй шийдвэрлүүлж, хохирлыг барагдуудахыг шинэ төрөөсөө ард түмэн шаардаж, найдлага тавьж байгаа шүү.
Чи маш зөв хүн байна. Одоо МАН-аас эх орон ард түмнээ хамгаалах болж байна уу Уянгаа.Энэ намд алдсан гэхээс оносон юм их бий.АН-ынхан идэж хагараад бүгд 461-д цугларч байх шив.Одоо элдэв юм ярьж биднийг битгий дахиж хохироо. Одоо боль
Mov Bianca Uragshaa Uyangaa
АН-ынхан бол ардчилал гэдэг бол албан тушаал, эд мөнгөний төлөө ямарч бузар аргаар хамаагүй эвдрэлдэн, хонзогнолдон тэмцэж, , хоосон худал ярьж, ард түмний тархийг угааж, хошгоруулахыг хэлнэ, Эх орон, ард түмний төлөө сайн сайхныг хийж буй нам болон хэнийг ч болов үгүйсгэн хашгирахыг хэлнэ гэдгийг 30 жил Монгол оронд тунхаглан зарлаж, монголын төр, ард түмнийг бузар аргаар хорлосон шүү. АН буруугаа өөрсдөөсөө хайж олоорой. Хуучин уламжлалаараа бусад руу чихэх хэрэггүй, ард түмэн зөвшөөрөхгүй. Монголын ард түмэн АН-д нэг бус удаа итгэл үзүүлж, бүр ерөнхийлөгчөөр хүртэл сонгож байсан боловч танай АН ард түмний итгэлийг, урмыг олон бузар аргаар хөсөрдүүлснээ эргэн харах хэрэгтэй. Ардчилал одоо АН-ыг халхалж чадахгүй гэдгийг ард түмэн харууллаа.
Shuluun shudarga, zorigtoi ene emegtei bie daagch bolj songuulid orson bol hamaagyi deer baih bailaa. Aluurchin elbegdorjiin bogsiig doloogch aluurchin erdene deer tsarai aldaj baij ochood ardchilsan namiin ner deer ner devshsen ni teneg yavdal bolson. Ardchilsan nam geech ni aluurchid hulgaichid luivarchid deeremchdiin orognoh gazar bolson darga ni delhiin tyyhend baihgyi avilgaliin sistem heregjyylj baihad gyij ochson ni aldaa baisan Uyangiin ner hynd altanhuyagiinhaas ondor baisan
АН олон нийтийн сэтгэлийг эзэмдтэл холоо байна. Юуны өмнө энэ намыг баастай хутгасан авилгач, офшорч, луйварчин, хулгайч лидерүүд гэгдэх 20-30-аад амьтнаасаа сал. Хөөж явуул, цэвэрлэгээ хий.
Хамгийн гол алдаагаа хэлэлгүй үлдээжээ. АН-ын лидер гэгдэх хүмүүс бүгд гадаадын уул уурхайн хөрөнгө оруулагчидтай хуйвалдаж улс орноосоо урвасан ноцтой гэмт хэрэгт холбогдчихоод удаж байна. Хууль шүүхийнхэнийг худалдаж авсандаа дулдуйдан өдөр хоногийг өнгөрөөж байна. Тэр хүмүүс хуулийн дагуу ял шийтгэлээ авч АН - с холдож байж АН шинэчлэгдэх залуучууд нь гарч ирэх нөхцөл бүрдэнэ. Үүнийгээ яагаад хэлдэггүй юм бэ Уянгаа? Чи ер нь ийм бүлэглэлд орж элэнцэгээ хийж яваа юм бэ?
Yasan ichdeggui yum ve?AH baahan guiggeeed yalagchihaar ni buchaad yalsan namdaa irlee gene kkk.Hogiin shivshigee hutgalj bna daa
Уяангаас дандаа зөвт үзэл зөв санаа гардаг. Харин түүнийг дэмжих нь нэн чухал байгаа юм даа. Ойлгоосой билээ.
АН өмнөх сонгуулиар ялсан байсан бол Эрдэнэтийн 49% өдийд юу болсон байх бол.Гадаад дотоодын хэдэн хүнийг баяжуулаад,улсын дотор улс болоод төр засгаа шантаажлаад байх байсан болов уу.Эсвэл Хятадад зарагдсан байх болов уу.
Улс төрийн янхан гэж энийг л хэлж байгаа юм даа.2024 онд МАН аас нэр дэвшээрэй.Чи ч оогт ичихгүй дэвшинэ л дээ.
АН бол ер нь дотроосоо ялзарчихсан шүү дээ. Бурууг бусдаас хайж зөвхөн өөрсдөдөө зориулж хуульчилж ард иргэдийн дуу хоолойг хүргэх биш ард иргэдийг дээрэмддэг болсон. Иргэд тэнэг биш. Өнөөдөр өөрийгөө өмөөрөөд замбраагүй идэж ууж болно. Харин маргааш үр хүүхэд гэр орондоо очих нүүр хариуцлага энгийн хүнд ч бдаг. Та нарын ховдоглол чинь та нарын тархийг идэж. Хүний зовлонг ашиглаж худлаа хашхичдаг чинь нэр хүндийг чинь идсэн. АН залуучууд одооноос жоохон боловсролдоо анхаараа хуучин шиг нээх эрх чөлөө хүний эрх ярьж шоудах үе өнгөрсөн. Өөрийн эрхийг боддог бол бусдын эрхийг ч хүндэлж сур.
ezemduulii geed baigaamuu
Ерөнхийлөгч бол нэг намын өмч биш. Ерөнхийлөгч бол ард түмний зарц байх ёстой хүн. Ийм юм ойлгохгүй хүн УИХ гишүүн байсан, ерөнхийлөгчийн зөвлөх байсн гэхээр л аймаар бгаа юм шүү энэ төр засаг
академик түвшний ямар ч боловсролгүй энэ амьтан хоцрогджээ.
г.уянга ан-д ороод л ДУУСЧ БАЙНА ДАА,ЗАЯА ЧИНЬ ТЭРДЭЭ.уг нь хичнээн ИРЭЭДҮЙТЭЙ байлаа,НОВШ,тэнэг нөхөртэйгээ одоо ДУУГҮЙ бол
улс төрч хүн байж иргэд биднээс доор сонголт хийснээ одоо мэдэрч эхлэх нүү дээ. Ядаж Хулан шиг мэдрэмжтэй байсан бол овоол санал авах байсан даа. Даанч ....
тулгуур баганын нэг нь МАН Хүрэлсүх нөгөөх нь хэн вэ.. ШИНЭ нам уу, ХҮН нам уу хэн вээ....эсвэл Алтанхуяг өөр нам байгуулаач одоо шалавхан тэгээд 2024 онд сонгуульд орволч ...нэг багана босоод ирэх биш үү
уянгаа улс төрч биш жүжигчин хүн намын гишүүн болж чадаагүй залуус хамаагүй дээр
БИД алсыг харж чаддаггүй тул ХҮН НАМААС ганцыг сонгов гэвч Доржханд маш сайн байна нөгөө гоё ярьдагууд хаачив
AN dotroos urgasan ardchilaliin arananuudiin neg.
Сурвалжлагч Уянгаас асууж байна гэнэ: Та ингэхэд ямар мэргэжилтэй вэ? гэж асуусан чинь нөгөөх нь "мэргэжлийн түгжилчин" гэсэн гэнээ.
АН - н төлөвийг энэ зэрэгтэй хэлчих ээрэгтэй хүн ч алга.Мундаг эмэгтэй юм.Яагаад ардчилсан нэртэй нийгэмд амьдарч байж ардчилсан нэртэй намыг бүр үзэж чаддагүй юм бол гэж гайхадгал юм.х Ардчилал хувь хүмүүсийн хөгжилд олон сайн юм авчирсан унах унаа.орон байр.хувийн мал хөрөнгө газар гм боловч яагаад байнга ялагдаж байдаг юм.
МАН - хан идэж ууснаараа Ан-саа илүү гарнуу гэхээс дутах юм огтхонч байхгүй явж ирсэн түүхтэй.Улс оронд хэрэгтэй рэформ шинэтгэлийг муу нэртэй Ан-л хийж ирсэн.МАн бол доривтой шинэтгэл алсыг харсан том юм бага хийсэн.Харин одоол Ганцхан Хүрэлсүх гэж хүнл энэ намыг аварч зөв замд нь оруулж байх шиг.Ман-даа биш Хүрэлсүх гэж лидэртээ л ялсан шүү.
МоАх +шинэ нам+бусад эвсэл холбоод+ биё даагчид тэнцүү АН эднииг хатуу гараар захирах хэрэгтэй
"...Сэтгэлий нь хурааваас бие нь хаа одох" гэж Чингис хааны хэлсэн сургал үг Алтан товчид байдаг юм. Гэтэл зарим гачин хүн "хурааваас" гэдгийг "эзэмдэх" гэгч секс үгээр гуйвуулав. Уянга та зөвшөөрч байгаа арай биш байх аа?
Ямар элэнцгийнхээ АН яриад байгаа юм. Өнөөдөр мэдээ юу. Их хааны үгээр бамбай бариад л... Хэн энэнд чинь итгэх юм. Ямар юмны чинь Либерализм. Нийгэмд хэн,ямар судалгаа явуулаад Либерализм Монгол тохирно гэж хэлсэн юм. Капитализм хөгжсөн оронд энэ үзэл санаа таарахаас,нүүдлийн иргэншилтэй,дэд бүтэц гэж юу ч үгүй шахам хөрсөн дээр,хэдэн хөнгөн үйлдвэрийг нь устгаад,хүмүүсийг нь гудамжинд хөөж гаргачихаад, Либерализмаар гийгүүлэнэ гэж 29 жил сэрүүн зүүдлээ юу. Амраар нь ардчилал гэж эмх замбараагүйтэл рүү түлхэж,ар хударгаар нь улс орноосоо хулгайлж,хувалз болчихоод,дэлхийн түүхийн нэгэн том онолоор түрүү барьж гэнэ. АН гэгчид Социалдемократ нам хүртэл нэгдэх ямар боломж байсан юм. Зүгээр л эрх ашиг,идэж уухаараа нэгдсэн мафижсан нам биз дээ. Өөр бас эсэн бусын үзэлтнүүд ч байгаа. Яг үнэндээ энэ нам тарсан нь дээр. Сөрөг хүчний орон зай байж л байна. Үндэсний үзэлд сайн ч юм бий,муу ч юм бий. Жалга довны үзэлтэй ард түмэнд,одоо бас ямар юмныхаа үндэсний үзэл тулгах гээв...
Чамтай санал нэг байна.Төлөвшиж ухамсарлаж, бодож чаддаггүй хүмүүсийн цугларал болчихсон юм шиг санагддаг.Тийм ч учраас ийм л нэг замаар яваад байна даа.
МАН , АН ,АТН,ИХН,ИЗН МҮАН,МАХН -н гишүүн элсэж хөөгдөж туугдаж тэнэж яваал эргэж АН -д ирсэн юм биздээ тэгээв бас болоогүй ээ АН дарга болох гэнээ
МАН , АН ,АТН,ИХН,ИЗН МҮАН,МАХН -н гишүүн элсэж хөөгдөж туугдаж тэнэж яваал эргэж АН -д ирсэн юм биздээ тэгээв бас болоогүй ээ АН дарга болох гэнээ
МАН , АН ,АТН,ИХН,ИЗН МҮАН,МАХН -н гишүүн элсэж хөөгдөж туугдаж тэнэж яваал эргэж АН -д ирсэн юм биздээ тэгээв бас болоогүй ээ АН дарга болох гэнээ
МАН , АН ,АТН,ИХН,ИЗН МҮАН,МАХН -н гишүүн элсэж хөөгдөж туугдаж тэнэж яваал эргэж АН -д ирсэн юм биздээ тэгээв бас болоогүй ээ АН дарга болох гэнээ
Чи одоо болио. Улс төр чамд ахдаж байна. Муу заль, муухай аргаар хол явахгүй, замын төгсгөл иржээ
Dovnoosoo zuhuij ujeegui hochrogdmol alia salbadai
Ардчилсан намаас нэр нь л үлдэж байна даа. Сайхан нэр, үзэл санааг муу лидерүүд нь үгүй хийх шиг боллоо
Хамтарсан засгийн газар гэж нэг тийм бантан хутгаснаас хойш бүх юм өөрөө банхтан болсон, нэр хүндгүй болсон, хэн болох нь ч танигдахаа больсон. Одоо далд орцгоо
Энийг нэг хошногодох юмсан?
Үхсэнийх нь улс төрч . Тонил
их Монгол гэж ямар сургууль байдйн? ресторан биш бил үү?
Piavnii guanz baidgiin
Уянгаа! Жонхуу чамайг эзэмдээгүй юм уу?
АН нь төрийн одон медалын нэр хүндийг унагаж намын шагнал болгосон улсад ажил хийж үзээгүй гудамжны залуусын энгэрт алтан гадас одон хөдөлмөрийн хүндэт металлууд гялалздаг болсон
АН нь төрийн одон медалын нэр хүндийг унагаж намын шагнал болгосон улсад ажил хийж үзээгүй гудамжны залуусын энгэрт алтан гадас одон хөдөлмөрийн хүндэт металлууд гялалздаг болсон
Ардчилсан намаас энэ уянга мэтийн амьтдыг баттулгатай нь зайлуулах хэрэгтэй хүнд эрх чөлөө хэрэгтэй гэдгийг монголчууд ойлгоно хүрэлсүхийн засаг 1 болоод унана дарангуйлагчийн орон тоо ганц байдаг гэдэг байх аа баттулга хүрэлсүх 2 орос маягийн путинч засаглал тогтооно тэднээсээ дэмжлэг авна гэж бодож байгаа бол тавиулуудын түүхийг нэг саначихаарай
АН-ын уналтыг нэг том шалтгаан бол намаа хөрөнгөжих, албан тушаалд хүрэх зам болгон болгон ашигласны гай л шүү дээ Ямар ч эх оронч сэтгэл үнэртэхээ болисон шүү дээ одоо! Үндэсний үзэл, эх оронч сэтгэл агаар нэгэн биз дээ Ямарч намд эх оронч сэтгэл л үндэс суурь нь байх ёстой болов уу. Цус бохир, нэр нь ч бохир хүмүүст эх оронч үзэл яаж байхав дээ!
АН-ын уналтыг нэг том шалтгаан бол намаа хөрөнгөжих, албан тушаалд хүрэх зам болгон болгон ашигласны гай л шүү дээ Ямар ч эх оронч сэтгэл үнэртэхээ болисон шүү дээ одоо! Үндэсний үзэл, эх оронч сэтгэл агаар нэгэн биз дээ Ямарч намд эх оронч сэтгэл л үндэс суурь нь байх ёстой болов уу. Цус бохир, нэр нь ч бохир хүмүүст эх оронч үзэл яаж байхав дээ!
Шуудай болгож нүдээд гэнэ.Монгол хүнд наадах чинь толгойд буухгүй.Мещок гэсэн орос үгийг шуудай гээд л орчуулаад тавьчих юм.Монгол хүн мөн юм уу?
Маш зөв дүгнэлт хийжээ. Үүнийгээ яаж зөв хэрэгжүүлэхээ сайн бод.
ЗӨВ САНАА ГАРГАЛАА ГЭЭД УНШИЖ БАЙТАЛ СҮҮЛД НЬ БИШ БОЛЛОО.
Hun hed nasladag bilee.hun horvood nutsgen ireed nutsgen l butsdag.ene jaahan hugatsaand zuv setgeltei.zuv l amidrah heregtei.uls oron olon tumnee gn setgeleer ajillah heregtei.odoo mungu.aldar.alban tushaalin tuluu bus baimaar bna ene salmarch uragdah shahaj baigaa eh orni chin ta bidend uldeeh gej uvug deedes chin ami nas ur udamaa ch zoliosolj baisanig martaj bolomgui l bailtai ..
Бодит үнэнийг хэлжээ. Ерөнхийлөгч ямар учраас үндсэн хуулийн 6.2 т газар нийтийн өмч гээд батлуулчваа. Үүнийгээ тайлбарлан уу?
ter urunhiilugch chin namaasaa tatgalzdaggui yum uu odoo bur AN iin ezen boloh uu medeej mash ih husej bgaa bh ldaa shunald hyzgaargui bolohoor
Ккк
ЭНЭ ХҮНИЙГ ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУД, ХАМГИЙН СЭХЭЭРСЭН ХЭСЭГ НЬ Ч ОЙЛГОХГҮЙ ЭЭ. ЦАГААСАА ЭРТ ТӨРЧИХСӨН ЮМ, ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ. УЯНГА БОЛ БИДНИЙ ТӨЛӨӨ ЗҮРХЭЭ СУГАЛЖ ӨГӨХ ДАНКО ЮМ, ХАРАМСАЛТАЙ НЬ БИД ОЙЛГОХГҮЙ ЭЭ...
Гар утсаа л сайн хадгалж яв. Чиний ааш, авир зан чанар, байр байдал бүхэн чинь тэнд тодроод бүхэнд ойлгогдсон шүү дээ. Олон юм нуршаад яахав.
за БАРАГ ЯНХАН
Goe shdee