Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням нар төрийн болон олон улсын байгууллага, элчин сайдын яамдууд, салбар бүрийн ТББ, мэргэжлийн холбоодын удирдлага төлөөллүүдтэй уулзаж одоогийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх төслүүд болон тэдгээрт төрийн зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцжээ.
Тухайлбал COVID 19-ын үед богино хугацаанд эдийн засгийг сэргээх боломжууд, банк санхүүгийн салбарын шинэчлэл, иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох, зээлийн хүүг шат дараатай бууруулах талаар болон холбогдох хуулийн шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх урт хугацааны бодлогын талаар ярилцсан байна.
Түүнчлэн Сангийн сайд Ч. Хүрэлбаатартай хийсэн уулзалтаар экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр "Ногоон Гарц" хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдавчлах талаар шийдэлд хүрчээ.Мөн өнгөрөгч баасан гаригт олон нийтийн зүгээс ихээхэн хүлээлт үүсгээд буй Дарханы замын ажлын асуудлаар Зам Тээвэр Хөгжлийн яамны сайд Л.Халтарын хамтаар очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ажилласан байна.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням “ДАРХАНЫ ЗАМ” товлосон хугацаандаа ашиглалтад ороогүй түр зам ашиглаж байгаа боловч эвдрэл ихтэй тэмдэг, тэмдэглэгээ байхгүй зэргээс олон иргэд маань амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа нь тун харамсалтай байгааг илэрхийлж уг замыг яаралтай ашиглалтанд оруулах талаар ЗТХЯ-ны сайдад “Асуулт” хүргүүлж хариуг 14 хоногт багтаан ирүүлэх талаар шаардлага тавьжээ.
Сэтгэгдэл0
хегшин , залуу, хедее , хот гэх зэргээр хэт туйлширвал серег байдал уусгэж тун магадгуйдээ гэвч алсуур бодсон буй за 1926 онд большевикууд ийм зуйл санаачлаад гэнэн цагаан монголчуудыг хооронд нь олон жил сергелдуулж 1932 онд иргэний дайнд хургэсэн дээ
Одоо л зөв ажиллаж эхэллээ Наанаасаа олж авсан бүхнээ хууль,захирамж,зарлигтаа суулга! Битгий хувийн ашгаа бод! ТҮЦ--ийн тухай биш,бодлого ярьдаг болцгоо!
Эр- эм , залуу - хөгшин , хуучин - шинэ , эерэг - сөрөг , хөрөнгөлөг - люмпэн \ хоосон \ , шар - хар \? \ гээд л үзэлцээд байж дээ ... Уг нь : .. арьс өнгө , нас хүйсээр ялгаварлахгүй гээд л нэг өгүүлбэр ҮХ -д байдаг шиг санагдах юм - уг нь төрд " хар хайрцагны " нэг л бодлого байх ёстой л доо ... ???
elii balai ymnuud ih songoson doo ene songuuliar
жүжиг та нар хүн намын залуус шиг байж үл чадмой хоцрогдсон намын аргамжжаанууд
жүжиг та нар хүн намын залуус шиг байж үл чадмой хоцрогдсон намын аргамжжаанууд
Reklamnaya pausa
Асуудлыг албан контороос бус ажлын талбараас эхэлж байгаа нь зөв. Манай сайд дарга, яамны түшмэлүүд ширээний араас л том том юм ярьцгаадаг. Ажил, асуудлыг болж бүтэхгүй байгаа газрын халуун цэгээс эхлэж байх хэрэгтэй.
Aсуулт хүргүүлэх биш хугацаатай үүрэг чиглэл өгч биелэлтийг нь шалгаад хариуцлага тооцоод явчих хэрэгтэй. Залуустаа итгэж байгаа шүү.
Залуус боловсролдоо анхаарах болохоос улс тер бол хашир туршлагатай, хийж бутээсэн зуйлтэй, ерген цар хурээтэй сэтгэж чаддаг хумуусийн маш хариуцлагатай талбар юм.
Энэ сонгууль боллуйвар болсон. Коронаг улс төрийн гол хэмжүүр болгож уралдах шалгуур зүгээр луйвар байсан. Удахгүй монголд аюул гарч, төрд үүссэн бүх буруу сонгуулийн үр дүнг эргүүлнэ.
Пиардаж байгаад Од болох ажлаа хамгийн сайн хийх юмаа!! Нэгэнт бусдаас ялгарахаар шийдсэн юм бол Залуу гишvvдийг сургаж туршлагажуулах Тvр курс нээж ажиллуулах нь зев!!
МАН-ын авлигачид 60 тэрбумын албан тушаалын наймаагаа хэрэгжүүлэх гэж шиншилж явцгааж байгаа..Энэ хулгайч нарын ажил хийнэ гэж юу байдаг юм.
цүнх барьсан шивээстэй архичин бацаанууд яаж самрах тухайгаа бодож байгаа биз яг л орчин цагын феодалууд