sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. БНХАУ-ын баруун хойд нутагт орших Шинжаан Уйгарын өөртөө засах оронд /ШУӨЗО/ хүний эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан тус орноос зарим бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглоно гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны хэвлэлийн мэдээлэлд дурджээ.  
 
 
 
Эдгээр нь ШУӨЗО-д байрладаг хэд хэдэн компанийн бүтээгдэхүүнүүд бөгөөд үйл ажиллагаандаа албадан хөдөлмөр ашигладаг гэж Вашингтон үзэж байгаа аж. Тодруулбал, ийм компаниудын үйлдвэрлэсэн хувцас, хөвөн даавуун бүтээгдэхүүн, компьютерын эд ангиудыг импортлохыг хориглосон байна.
 
 
 
“Ийм арга хэмжээг авснаар бид БНХАУ-ын Засгийн газар дараа нь АНУ руу импортлохыг оролдож байгаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ ашигладаг орчин үеийн боолчлолын нэг хэлбэр болох хууль бус албадан хөдөлмөртэй тэмцэж байна” гэж тус улсын Дотоодын аюулгүй байдлын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Кена Кучинелли мэдэгджээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг