sonin.mn
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Игийн Монгол Улсад хийж буй айлчлал өнөөдөр эхэллээ. Хоёр талын албаны хүмүүс БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Иг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав.
 
 
 
Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурах аж.
 
 
 
Түүнчлэн Хилийн боомтууд, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчилж, Монгол Улсаас БНХАУ руу хөх тарианы гурил экспортлох тухай хэлэлцээр байгуулахаар төлөвлөжээ.