sonin.mn
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суух Ерөнхий консул Ж.Энхжаргалд консулын патентыг өчигдөр буюу энэ сарын 16-нд гардууллаа.
 
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2021 онд Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буйг тэмдэглэв.
 
Тэрбээр хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг дэмжихийг онцолж захиад, ажлын амжилт хүсэв.