Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.19/ Увс аймагт ажиллалаа.
Энэ үеэрээ “Шинэ эдийн засаг-Увс” хамтын ажиллагааны санаачилгын хүрээнд тус аймагт есдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан чуулга уулзалтад оролцож үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлсэн үгэндээ бүсчилсэн хөгжил, үүнд хөдөө аж ахуйн салбарын гүйцэтгэх үүрэг, мөн дэд бүтцийн хөгжлийн ач холбогдлын талаар онцолсон юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
“Баялаг бүтээгчид ээ,
“Увс нутгийн хөдөлмөрч иргэд ээ,
“Шинэ эдийн засаг-Увс” санаачилгын чуулга уулзалтад оролцогчид оо,
Зорьж ирсэн ажил, томилолт маань “Шинэ эдийн засаг-Увс” санаачилга хэмээх энэ цаг үеэ олсон арга хэмжээтэй давхцсанд миний бие их билэгшээж байна. Бизнесийнхээ салбарын зовлон бэрхшээлийг мэдэх, ойр явсан хүний хувьд өнөөдөр Монгол Улсад ийм санаачилга аймаг, дүүрэг монгол даяар дэлгэрч, баялаг бүтээгчид нэгдэж, хоршиж ажиллаасай гэж бодож явдаг хүмүүсийн нэг нь би.
УИХ-ийн гишүүн О.Цогтгэрэл баялаг бүтээгчдийн эгнээнээс улс төрд орсон хүн. Баялаг бүтээгчдийн хүчийг төвлөрүүлэх, бизнесүүд бүх шатандаа хамтран ажиллах боломжийг нээх уулзалт, чуулганыг санаачлан хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай байна. Баяр хүргэе!
Өнөөдрийг хүртэл Монгол Улсын эдийн засгийн явж ирсэн замнал, Засгийн газар, төрөөс бизнест хандах хандлага, бизнес эрхлэгчдийн хэрэглэж ирсэн арга барил, сэтгэлгээ зөв эсэхийг бид эргэцүүлэн, шинэ зам, шинэ хандлага, шинэ арга барил олж авах цаг болсон гэж би үздэг. Ингэж байж л өсөлт, дэвшлийг авчирна. Өнгөрсөн хугацаагаа бас бид судлах хэрэгтэй.
Ялангуяа, баялаг бүтээгчид Та бүхэн үйл ажиллагаандаа орчин үеийн бизнес, эдийн засгийн шийдлүүдийг нэвтрүүлж ажиллаарай гэж хүсье. Тухайлбал, дэлхийн шилдэг бизнесүүд хамтрах, хорших байдлаар хязгаарлагдмал нөөцөө оновчтой зарцуулж, илүү бүтээмжтэй ажилладаг болсон.
Юуны өмнө төр, хувийн хэвшил, орон нутгийнхан нийлээд эдийн засгаа тэлж, шинэ зах зээлүүдийг нээх нь чухал болчихоод байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах зах зээл бол бизнесийн анхдагч суурь юм.
Миний бие нэлээн олон улсаар айлчилсны дотор БНХАУ-ын Чиндао хотноо айлчлах үеэрээ Монголын баруун бүсийн нь халдварт өвчин гардаггүй бүс тул мал ба малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох талаар нухацтай ярилцсан. Ер нь БНХАУ-тай худалдаагаа 10 тэрбум ам.долларт хүргэх, үүндээ Монголд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн гаралтай боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох талаар тодорхой ярилцсан байгаа.
Баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий аймгууд урд хөрштэй 1,400 орчим км газраар хиллэдэг. Үүний цаана халал аргаар боловсруулсан мах хэрэглэдэг 38 сая хүний зах зээл байгаа. Бид хэрвээ Бургастайн боомтыг ашиглаж чадвал, хилийн боомтуудыг байнгын ажиллагаатай болгох талаар төр өөрөө бодлого гаргаж, хэлэлцээрүүдийг хийж чадвал бизнесүүд өөрсдөө санаачилгатай ажиллана.
Нөгөө талаар би 2010 онд Зам, тээврийн сайд байхдаа Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг батлуулсан. Төмөр замын асуудлыг баруун аймгийнхан, ялангуяа “Шинэ эдийн засаг-Увс” форумд оролцож байгаа бизнес эрхлэгчид маш нухацтай анхаараад аваарай. Яагаад гэвэл энэ төмөр замаар дамжин Кызыл-Абакан-Красноярск чиглэлтэй холбогдоно. Баруун бүсийг төмөр замаар холбох төрийн бодлого одоогоос арван жилийн өмнө гарсан. Та бүхэн хэвлэл, мэдээллээс харж байгаа байх. Зүүнбаянгаас Цогтцэций, Цогтцэцийгээс Гашуунсухайт хүртэлх 700 орчим км төмөр замын дэд бүтцийн ажил үндсэндээ дуусаж, энэ оны арванхоёрдугаар сард анхны тээвэр хийгдэх гэж байна. Монголчууд түүхэндээ анх удаа 700 км төмөр замыг монгол залуучууд, инженерүүдийн хүчээр бүтээн босгоод эхэлсэн. Ийм бүтээн байгуулалтыг 21 аймагт, тэр дундаа алслагдсан, баруун бүсийн аймгуудад мөн зүүн бүсийн аймгуудад эхлүүлэх ёстой. Тийм учраас үүнийг ярих гэж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилсан “Шинэ эдийн засаг-Увс” санаачилгын уулзалтыг зорин ирсэн юм.
Одоо монголчууд гаднын гар харахгүйгээр, зээл авахгүйгээр төмөр замаа өөрсдөө тавьж болдог гэдгийг харуулсан юм чинь яагаад баруун бүсийг холбосон дэд бүтэц, төмөр зам тавьж болохгүй гэж?
Сая би зүүн аймгуудаар ажиллаад ирсэн. Зүүн аймгуудаар явахдаа Чойбалсан дахь Баянтүмэнгийн мухар төмөр замыг урагшаа шууд Бичигтийн боомт руу холбох талаар удирдлагуудтай нь уулзсан. Энэ төсөл дээр ажиллах бэлэн хүч нь байгаа. Зүүнбаян-Цогтцэций чиглэлийн төмөр замын ажил дуусчихсан учраас энд оролцсон компаниуд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн кэмпийг Баруун-Урт чиглэлийн төмөр зам руу нүүлгэж, ажил эхэлж байгаа. Зүүн бүсийн хөгжил ойлгомжтой болчихлоо. Чойбалсангийн мухар төмөр замыг Бичигт рүү холбовол зүүн аймгуудын эдийн засаг буюу ОХУ-БНХАУ-ыг холбосон транзит тээврийн том дэд бүтэц бий болно. Энд цемент, гурилын үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжүүд энэ дэд бүтцээ дагаад хөгжинө. Өнөөдөр алслагдсан Халхгол суманд газар тариалан эрхэлж байгаа хүн гурилаа үйлдвэрлээд Улаанбаатар хотод ирж борлуулах боломж байхгүй. Үүнтэй адилаар баруун бүсэд газар тариалан, мал аж ахуй эрхэлж байгаа хүн Улаанбаатарын зах зээлд нийлж, асуудлаа шийднэ гэдэг бас боломжгүй зүйл.
Тийм учраас өнөөдөр энд ярьж байгаа энэ дэд бүтцийн ажил дээр зүүн аймгууд нэгдэж байгаа шиг баруун бүсийн бизнес эрхлэгчид, баруун аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдсэн ойлголтод хүрч, уриалгаа гаргаад, 2010 онд батлагдсан бодлогыг хэрэгжүүлэх тал дээр санаачилгаа гаргаад ажиллаач гэж хүсье.
Энэ бодлогыг өөрөө УИХ-аар батлуулсан учраас, энэ бол Монгол Улсыг хөгжүүлэх цорын ганц алхам гэдгийг ойлгочихсон учраас Ерөнхийлөгчийн хувьд Та бүхнийг зорин ирж, энэ бүхнийг ярьж байна. Төмөр зам тавих юм бол баруун аймагт амьдардаг наян настай хөгшин, найман настай балчир галт тэргэнд суугаад, унтаад сэрэхдээ Улаанбаатарт ирсэн байдаг болъё л доо. Эмнэлэгтээ үзүүлж, үйлчилгээгээ аваад Улаанбаатараас галт тэргэнд сууж, маргааш өглөө нь Увс, Ховд, Баян-Өлгий аймагтаа ирсэн байдаг болмоор байна шүү дээ.
Далайд гарцгүй Монгол Улсын хувьд хөгжил бол төмөр зам юм. Бусад орнууд төмөр замаараа хөгжсөн. Ингэж дэд бүтэц, ложистикоо хөгжүүлсний дараа бизнес эрхлэгчид хүссэн хүсээгүй эвлэлдэн нэгдэж, том асуудал руугаа орно.
Нөгөө талдаа, бид Казахстан улстай хиллэдэг. Хуучин нийслэл Алматагийн хуучин ложистик буюу агаарын тээврийн үйлчилгээ хэвээрээ байж байгаа. Алслагдсан гурван аймаг нийлээд Ховдын нисэх онгоцны буудлыг ачааны том буудал болгож, Алматагийн ложистикийг ашиглах юм бол Төв Азийн том зах зээлд орох боломжтой. Бүгд халал аргаар боловсруулсан нядалсан махыг хэрэглэдэг. Энэ тал дээр асар их судалгаа хийсэн. Сая танилцуулга хийсэн “Талын Монгол” брэндийн залуу их зөв юм ярилаа. Энэ залуу шиг маш олон бизнес эрхлэгчдэд юу хэрэгтэй байна вэ гэхээр, төрийн зөв, тодорхой бодлого хэрэгтэй байна. Төр өөрөө ложистикийн асуудлыг шийдээд өгөх юм бол “Талын Монгол” брэндийн залуу шиг залуучууд Монгол Улсыг дор нь хөгжүүлнэ.
Баруун бүс бол сүүлийн 48 сард малын гаралтай халдварт өвчин гараагүй бүс гэдгийг ойлгуулж, малын гарал үүслийн судалгааг хийдэг болчихсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн газар Төв Азийн орнуудын мал эмнэлгийн газруудыг урин авчирч, гэрээ хэлэлцээрүүдээ хийчихсэн байгаа. Ер нь манай хонины мах Төв Ази, Азидаа маш том брэнд болох боломжтой. 180 мянган малчин өрх маань малын гаралтай түүхий эдээ экспортод гаргаж, орлоготой болох зүйлийг л би яриад байгаа юм. Малчин баян байхгүйгээр Монгол Улс баян байхгүй ээ. Малын гаралтай бүтээгдэхүүн экспортод гарч байж, энэ том газар нутаг маань эзэнтэй болно. Энэ газар нутгийг малчин хүмүүс эзэнтэй болгож байна. Одоо төр бодлогоо гаргаж, малаас гаралтай түүхий эдийг бүгдийг нь экспортлох боломжтой болгоход манай бизнес эрхлэгчид дэмжээд явчихна.
Дархан-Уул аймагт 10 сая ширхэг арьс боловсруулах үйлдвэрийг барьж байгаа. Энэ бол үндэсний хэмжээний том үйлдвэр болно. Энэ үйлдвэрт ноос угааж, 10 сая ширхэг арьс боловсруулна. Үүнээс богийн арьс нь есөн сая, бодын арьс нэг сая ширхэг гэж тооцсон. Яагаад Дарханыг сонгосон бэ гэхээр төмөр замтай. Бид арьсаа Европын зах зээлд борлуулах юм. Технологийг нь оруулж ирээд, туршилтаар 10 мянган ширхэг арьс боловсруулаад гаргасан байгаа.
Ингээд баруун, зүүн, төв гэсэн гурван бүсээр бизнесийн ложистикийн бодлогыг гаргахгүй бол алслагдсан бүсийн аймаг сумдаас малын гаралтай түүхий эдийг Улаанбаатарт ирж борлуулахад хэцүү гэдгийг Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Энийг бодлого болгох тал дээр орон нутгаас сонгогдсон гишүүд нам харгалзахгүйгээр лобби бүлэг байгуулсан. Үүнийг дэмжиж ажиллана. Бид байнгын холбоотой ажиллах ёстой. Гурван сая монголчууд бидэнд маш богино хугацаанд сэхэх, босох боломж байгаа. Ганцхан төрийн бодлого, төрийн түшээдийн эх оронч сэтгэлгээ дутагдаад байгаа юм. Баярлалаа” гэлээ.
“Шинэ эдийн засаг-Увс” санаачилгын хүрээнд болсон чуулга уулзалтыг иргэдийн оролцоонд тулгуурласан, технологи, инновацын ололтыг ашигласан эдийн засгийн шинэ боломжуудыг таниулах, шинэ ажлын байр бий болгох, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулжээ.
Уулзалтад баялаг бүтээгчид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, “Чацаргана бол ирээдүй”, “Аяллын шинэ тренд Увс”, “Монгол мах экспортод”, “Дэлхийг тойрох гутал” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, шинэ эдийн засаг ба залуучуудын оролцоо, бизнесээ өргөжүүлэх боломжууд зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа. Мөн энэ үеэр “Увсад үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болсон юм.
Сэтгэгдэл0
ter golyn huh huvtsastai humuus yamar alba ve? Ontsgoi baidal munuu? Naad taynh ni hiliin tsereg, tsaad talynh ni tsagdaa baina. Dund ni? Bi gadaaddad baidag hun uchir medehgui yum.
Ийм амьтан улс удирдана гэж юу байх вэ дээ. Монголчууд тэнэг тулдаа ийм юм сонгож доромжлуулж байгаа юм. Бүх Монгол бас тэнэг биш юм аа өрсөлдөгч гэж нэг Хятад царайтай хүн оруулаад муулж муулж авсан санал бүх ард түмнээс 25% дэмжсэн байгаа юм. Үнэндээ тэнэг новш шүү дээ бүр нэг гомо царайлчихаад.
Цэрэг буу бариад бэлтгэл хийгээд хил дээр энхийн манаанд зогсох ёстой байтал 10 жилийн 18-тай бацаануудаар одоо юу хийлгэх гээд байдаг юм. Аргагүй цэрэгт явж үзүүгүй талхи шүү дээ. Түвэд гэх шалтгаанаар эцгийн хүртэл ардын арми голсон юм гэнэ билээ. Монголын армийг татан буулгаж хүчийн сулруулж чадваргүй нялх барилгачид болгох юм биз дээ. Тэгээд эцэг эхийнхээ халамжнаас салаагүй хариуцлага мэдэхгүй хүүхдүүдээр ёстой тэнэг хүн ажил хийлгэх байх даа. Нөгөө үлгэрээ дахиад яриад эхэллээ тэнэг мал хэдэн талхи тархидах гээд ядчих юм аа.
Мөрдөс зүүж үзээгүй талхи Монгол цэргүүдийг хорлож байгаагаа хүртэл бахархал болгож байгаа юм. Монголд Оросын 100 мянган цэрэг байхад барилгын,төмөр замын цаашлаад ар тал гэх мэтэд нь зөвхөн Оросын багууд нь алба хаадаг байсан. Орос слав Грузин Балтийн үндэстнүүд гээд дээд төрлийн хүмүүс шугамын ангиудад нь албан хаацгаадаг. Учиртай л байхгүй юу. Оросын хүргэн Монгол цэргүүдийг мэдээж барилгын төмөр замын барлагууд байлгах л сонирхолтой.Тэд арми дүрэм сахилга бат захирах захирагдах ёс анхан шатны цэргийн урлаг гэж мэдэхгүй,буу ч барьж үзэхгүй албан хаадгаараа дараа нь зөвхөн малууд л болж хувирдаг.Эд нар дараа нь хэрэгтэй цагт дайснууддаа өчүүхэн ч асуудал учруулдаггүй.
Жинхэнэ хөлдүү төвд байна даа. Гадаад улсууд цэрэг хүчингээ маш сайн бэлтгэж маш өндөр чадвартай залуусыг цэрэгт татах гэж зорьж зөвхөн буу буудаж чаддаг биш өндөр түвшний маш чадварлаг цэрэгтэй болох гэж өдөр шөнөгүй бэлтгэл хийж туршлагажуулж байхад энэ хөлдүү төвд юу хуцаад яваад байдаг юм бэ?. Аргагүй бөөсөндөө дарлагдсан төвдийн удам мөн дөө.
Aluurchin elbegdorj ardchilaliin etseg ardchilsan huvisgaliin Altan haraatsai baisan S.Zorigiig 18 udaa hutgalj tarchilgaj tamalj alaad Zorigiin ireedyid ezleh baisan byh bair suuriig allagaar bulaaj avsan aluurchin daa. Aluurchin elbegdorjiin nygel nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno. Aluurchin elbegdorjid aluulsan olon saihan zaluusiin oshoog Burhan hyzyygyi aluurchinaas avah bolno. Aluurchin elbegdorj alsan hyniihee toogoor tamd unaj tarchlah bolno. Aluurchin elbegdorj ooriinhoo bii bolgoson mafiin allagiin mashindaa herchyylj yheh bolno.
209.95.51.11 -ийн Зочин Юу гэнэ ээ бүр нэг гомо царайлчихаад гэнэ ээ. Хэлэх үгээ мөн олов оо. Ерөнхийлэгч гомо бол Ерөнхий сайд бол бүр янхан царайт юм байна л даа. Энэ сда бол хөлсний бичээч гээч нь байна даа.
Халал аргаар боловсруулсан нядалсан мах гэж юу байдаг юм бол оо? Тайлбарлаад өгнө үү????
Ислам шашинт ард түмнүүд Коранд зааснаар шаардлага хангасан хүн эрүүл малыг зовоохгүй ганц хэрчилтээр залбирал уншин гүрээний судсуудыг цагаан хоолойтой хамт хэрчиж нэг секундэд алаад цусыг нь бүрэн юүлж төхөөрөхийг халал гэдэг.Еврейчүүд бас эрүүл,идэж болох амьтныг төстэй байдлаар кашрут ёсны дагуу залбирал уншин төхөөрөхийг кошер гэдэг.Мах хийж байгаа сав суулга хүртэл бүгд шашны хувьд ариун бохир бус байх ёстой. Тэгэхээр баруунд кошер халал хоолны газруудыг нийтдээ хамгийн эрүүл,амьтан зовоогоогүй гэж үздэг.Өөр олон онцлог байдаг ч гол нь энэ.Баруунд Монголчуудын өрөлж алахыг хүмүүст үзүүлэхээр шоконд ордог юм.
хоолойг нь хэрчихэд ганцхан сэкундэд үхдэг гэж худлаа бүү ДОНГОС. Монгол аргаар 2000 байтугай түүнээс ч өмнө энэ байдлаар төхөөрч ирсэн түүхийн сурвалж бий. Монголчууд цусыг нь дусаалгүй хэрэглэж ирсэн ард түмэн
Hooloigii ni herchij alahiig helne
Үхсэн муу хасгуудаар мал муулахыг заалгах юм гэнэ. Гүрээг нь хоолойтой нь хамт хэрчихээр нэг секундын дотор үхдэг гэж ямар тэнэг нь зааж өгөө вэ? Цус нь юүлэгдэж үхтлээ нилээд тарчлах байлгүй. Өрлөж алснаар цусыг нь авах боломжтой болдог юм. Үйлдвэрийн аргаар бол шууд цахилгаанаар цохиулж алах нь найдвартай. Үхсэн хатсаных нь халал энэ тэр
Монгу улс Казахстантай хиллэдэггүй шүү. Монголоос Хасаг улсруу ороё гэвэл Оросын нутгаар дайрдаг л юм даа. Өөр арга үгүй дээ.Ерөнхий та газарны зүйн зөвлөгч абубаа.
Оросын хүргэний мэдлэгийн төвшин аргагүй л дээ.Оросыг бодоход мөнхийн хөрш Казахстан Монголын хооронд Европын Оросын нутаг байдаг. Тэр байтугай Буриад Монгол хоёр хүртэл яг хиллэдэггүй юм. 5 км хилийн газар Оросынх байдаг.
Тэнэг ал чамаас илүү мэдэж байгаа
Үлгэрээс сурах юм их бий! Үлгэрээс санах юм ч их бий !
Женкогийн Оросууд баруун Монгол Халимагуудыг өнгөрсөн зуунд л гэхэд иргэний дайны дараа болон 2-р дайны үед хоёр удаа аймаглан устгасан. Оросод одоо ядуугаараа 1-р байр эзэлдэг Халимагийн дараа 3,4-р байранд Оросуудад дээрэлхүүлдэггүй Урианхайчуудын Тува, Алтайчуудын Алтайн улс байдаг. Тохиолдол уу? Оросуудын бөгсийг долоодог, Монгол үндэстнээс ичээд 1958 онд албан ёсоор татгалзсан Женкогийн хүндэтгэдэг Буриадууд бас яахав 85 мужаас нь 70 хавьд нь санжиганадаг. Бас тохиолдол уу?
Женко Үнэн алдартны Оросын Азийн ард түмнүүд тэрэн дундаа Монголд баримталж ирсэн үндэстний бодлогыг маш сайн хэрэгжүүлж болох бүгдээр Монголчуудыг талцуулж хагаралдуулж турхирч ирсэн. Монгол ялна,Хятад Америк Япон сөнөнө гэдэг уриа нь хүртэл турхирч өдөөн хатгасан шинжтэй байгааг нь Монголчууд одоо мэдэх хэрэгтэй.Үнэндээ Оросууд турхирч байгаа Монголчуудаа Хятад Япон Казах Чукча бүгдээс нь хамаагүй доорд үздэг.
Олигтойхон, шударга, өөрийн шуналаа дарж чадсан удирдагчидтай бол ч тэр үнэн шүү. Гэвч харамсалтай нь дээр дандаа новшнууд байгаа.
Ямар гоё юм бэ
Манай дээд дарга нар эх орныхоо хөгжилд онцгой ач холбогдолтой том төслүүдээ (төмөо зам, УЦС г.м.) өөрсдөө гацаагаад байхад энэ улс чинь яаж хөгжих юм бэ?!!?
.
Чи зүгээр хулгай яаж хийх вэ гэдэг хичээлээ олигтой заа сураагүй юмаа битгий зааж эргүүтээд бай.
Сайхан уулзалт болжээ. Баруун бүсийн аймгууд руу төмөр зам тавигдвал үнэхээр сайхан болно доо. Увсын ард иргэд бизнесмэнүүдэд амжилт хүсье.
"Орос буриад улс төр" үзэн яддаг Баруун аймгууд руу төмөр зам тавихгүй.Төмөр зам тавиулья гэж үнэхээр хүсэж байгаа бол Энхболд Энхбаяр Баяр Женко нарыг Монгол төрөөс бушуухан зайлаасай л гэж залбир.
Төмөр замаа эртхэн тавьчихсан бол гадаад өрөө бүрэн тэглээд хөгжлийн замдаа орчихсон байхгүй юу
төмөрзамын хулгай мөнгөө нуух цайруулах гэж хошин жүжиг тоглох юм зам барьж буйг үзүүлэх гэж ардчилалын партизан нарыг зөөх юм хайран мөнгө тарчиг ухаан
Цэргийн залуучуудаа ажилд сургаад бүтээн байгуулалтанд оролцуулж, цалин орлоготой болгож байгаа нь сайшаалтай Монголчууд бүгд хөдөлмөрлөж байж улс хөгжинө
Ashigtai uuruu amidrah chadvartai business uls turch amlaad hiichihdeg bol Mongol socialism in 70 jil oroldood yagaad chadaagui ve
Sehehgui baihooo... mongolchuud uursduuuu uursdiiinhuuuu amidrah arga baril, philosophy, huuhdee usguh argaaaa uurchluhgui bol... nemerguieee.... odooonoooos hicheeevel 15-20 jiliiin daraaa gerel hargdaj magadgui,
Mash hurdan hugjih bolomj ali 30 jilin umnu baisiimaa, odoo ch baigaa, gevchig ene unoogiin tur barij baigaa luivirchinguudtai hugjine gej baihguiee!!!
Маш том бүтээн байгуулалтыг Х.Баттулга хийж чадлаа. Ёрнь маш дайчин санаснаа даацтай хэрэгжүүлдэг элдэв гүтгэлэг харлуулалтыг үл тоон хийхээ л хийсэн шиг хийж бодитоор харуулж чаддаг эх оронч хүүг монголчууд тууштай дэмжиж улам ихийг бүтээлгэж, элдэв гүтгэлэг хараал зүхэл атаархал явуургүй харлуулалтын золиос болгохгүй байх нь монголын язгуур эрх ашигт гүнээ нийцнэ. Бүү шантар энэ эрчээрээ зүтгэж ойрын 10 жилд 3000 км төмөр замаа тавьж дуусгасан байхад хэвтээ босоо чилэлүүддээ баруун, зүүн, хойт, урд чиглэлд хүний гар харахгүй далайд гарах гарцын үүд нээгдсэн маш том бүтээн байгуулалт болж, хөгжлийн хурд хэдэн арав латинаар нэмэгдэх болно. Х.Баттулгыг давхардуулан шахаж улс төрийн тавцангаас зайлуулах бодолтонуудын явуургүй оролдлого хорон муу санаа хад мөргөн дампуурна. Монгол оронд сайн сайхны тусын тулд шинээр бүтээгдэх агуу үйлсийн эсрэг байдаг бүхнийг үүн лүгээ ажил бүтээлчээр эрдэм чадлаа гарган өрсөлдөхийн хүснэ.
цэргүүдээр ажил хөдөлмөр хийлгэхийг эсэргүүцээд байгаа хүмүүсийг гайхаад байх юм. Зөв бодлого гэж бодож дэмжиж байна
Алба хаагаагүй байх! Цэргийн боловсрол мэдээж үгүй.Женкогийн Орос төмөр зам барилгын цэрэг ар талдаа зөвхөн доод төрөлтөн багуудыг алба хаалгаж дээд төрөлтөн Орос слав Грузинууд нь шугамын ангид алба хаадаг нь хол явсан Орос улс төр байж ирсэн юм.Женко мэдээж Монгол залуусыг барилгын төмөр зам мэтэд Оросууд шигээ зарцлахыг хүсэх нь аргагүй.Яагаад гэвэл орчин үед батлан хамгаалах бие даасан том тэргүүний шинжлэх ухаан.Тэр байтугай зам барихад ч бас мэрэгжлийн хүмүүс байх ёстой.Энэ талаар Монголчууд а-гүй байх нь Женкогийн Орос буриадуудад ашигтай.Цэргийн алба хаалгахгүй юм бол Монгол залуусыг "Орос улс төр" анхнаасаа албанд татаж зарцалж ялзруулж болохгүй.
Монголыг зөв юм хийчих вий гэхээс шээс алддаг урвагчид монголд зөндөө байгаа. Цэргүүдээр ажил хийлгэх нь зөв.
Цэргүүд ажил хийж байх нь зөв бүр цалинтай ажиллуулж байгаа биздээ Хийх ажил сургуульгүй залуучууд бөөгнөрөхлөөр хоорондоо зодолдож биё биё нээ гэмтээх муу зүйл гараад л байгаа эх орондоо их бүтээн байгуулалт хийх нь цэрэг хүний гавъяа шүү дээ
Бүтээн байгуулалтын цэрэг манай улсад бх ёстой
Баттулга аа 90 онд төр луйвардсан балмадуудын үргэлжилэл төрд байсан цагт монголчууд сэхэхгүй .үнэн шүү .одоогын төрийн удирдлага 90 оны балмадуудын шууд үргэлжилэл нь шүү дээ .
Баруун аймгууд руу төмөр зам тавиасай гэж бүр 1989 онд мөрөөдөж ажлын хамт олондоо хэзээ Ховд аймаг маань төмөр замтай болох болоо гэж хэлж байж билээ. Энэ мөрөөдөл одоо ажил хэрэг болоход тун ойрхон ирсэн нь монгол улсын ерөнхийлөгчийн ярианаас мэдрэгдэж байна. баруун аймгийн иргэдийн хувьд жинхэнэ хөгжлийн үе ирнэ дээ. Улам яарч байна шүү.
Яг зөв ажил эхэллээ. Дэмжиж байна.