Хятадын ирэх таван жилийн улс төр, эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах Коммунист намын Төв хорооны хаалттай хурал даваа гаригт эхэлсэн. Өндөр түвшний энэ хурлаар 2021-2025 онд баримтлах Хятадын 14 дэх “Таван жилийн төлөвлөгөө”, сүүлийн 30 жил буюу 2050 он хүртэлх эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх алсын харааг хэлэлцэн батлах юм. Ши Жиньпинээс бусад Хятадын эрх баригчид өмнө нь ийм урт хугацааны төлөвлөгөө дэвшүүлж байсангүй.
Ши Жиньпин ирэх таван жилийн төлөвлөгөөгөө “Дэвшилтэт хөгжлийн динамик” хэмээн нэрлэж, эдийн засгаа тогтвортой өсгөхийн тулд дотоод болон гадаад худалдааны холбоог сайжруулж, уян хатан болгохоор зорьжээ. Мөн шинжлэх ухаан, технологиийн салбар тэр дундаа биотехнологи, сансар судлал, сэргээгдэх эрчим хүч, 5G сүлжээ, ухаалаг утсыг хөгжүүлэхэд өндөр технологи буюу хиймэл оюун ухааныг ашиглах юм байна.
Саяхан болсон улс төрийн товчооны мэдэгдэлд “Бид илүү өндөр чанар, их үр ашиг, тогтвортой байдал, шударга, аюулгүй байдлыг хангасан хөгжлийг эрэлхийлэх ёстой. Бид хурд, чанар, үр нөлөө, аюулгүй байдал, цар хүрээний төлөө хичээн ажиллах болно” гэсэн байна. Төв хорооны хурал дөрвөн өдөр үргэлжилж маргааш шийдвэрээ танилцуулна. Таван жилийн төлөвлөгөөг Хятадын бүх Ардын их хурал буюу парламентаар хэлэлцүүлэн баталснаар хэрэгжиж эхэлдэг.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Орос кирилл үсэгтэйгээсээ бол дэлхийг гажуудуулж Монголчууд хардаг. Си Жинпинь гэж Оросоор бичиж буруу дуудаж дорнын Монгол таарахгүй.
yu gej duudah yum ?
习近平 Пининг,англиар Xi Jinping бичихэд ямар ч асуудалгүй. Харин кириллээр бол Си Жинэ Пөн гэж бичих ёстой.
хуцоо хятадын дарга гээл болоошдээ.
Hogiin Har Hujaa gej duudahad yg taarnaa
Hogiin Har Hujaa gej duudahad yg taarnaa
Хужааг хужаа л гэнэ биз дээ.
Зарлаж тунхаглаагүй болохоос биш аль эрт бүр 20-иод жилийн өмнөөс л 2050 он гэхэд Америкийг хөгжлөөрөө гүйцэхийн тулд бид юу хийх ёстой ингэхийн тулд улс ардынхаа салбар бүрийн өнөөгийн хөгжлийн чиг хандагыг тодорхойлж дүгнээд цаашид юу хийхээ судалж ,боловсруулсаар ирсээн.. 2050 он хүртлэх хөгжлийн асуудал гэв гэнэт өнөөр Ши жин пинг гаргаад ирлээ гэх нь гоомой хэрэг.Манайх шиг хэнч мэдэхгүй шалдан банди гарч ирээд 50 жилийн прогноз хийчихлээ гэх нь хэцүү л дээ. Ингэж бичсэнээрээ залуу хүний ажил хийх гэсэн чин эрмэлзэл байдаг бол түүнийг нь мохоох гэсэнгүй ..Уучлаарай. хэвлэлийн мэдээг харж байхад улсаа хөгжүүлэх нэрээр өөрсөдөө мөнгө идэж.угааж баяжидаг л гэцгээх юм.
Харин ч манайх шиг алсын хараа гаргаж аваад араас нь замнах гэж байгаа болтойдогоо.Өөрсдийгөө бигтгий голж гоочилж бай.ЕС- аа хэвээр байлгаад тэр нь ОЭ ХБ. 2 дээрээ эвлэж түшээд 4 жил болоход нэмэр тус нь Харагдана гэж боддог шүү.Харин наана нь хэн нь ч амиа бодож, ард олноо молигдож,араараа ьавиулж үл болно.