sonin.mn

 БНХАУ-ын дарга Ши Жиньпины Францад хийх төрийн айлчлал тавдугаар сарын 5-ны үдээс эхэлжээ.

Орли олон улсын нисэх онгоцны буудалд Франц Улсын Ерөнхий сайд Габриэль Аттал түүнийг угтан авсан байна.



Ши Жиньпин энэ үеэр бичгээр гаргасан мэндчилгээндээ: "Би Франц улсад гуравдахь удаагаа төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Дорно өрнийн соёл иргэншлийн чухал төлөөлөгч болсны хувьд Хятад Улс, Франц Улс урт хугацаанд бие биеэ сонирхож, хүндэтгэж ирсэн юм. 60 жилийн өмнө Хятад, Франц хоёр орон дипломат харилцаа тогтоож, Хятад Францын харилцаа Хятадын барууны орнуудтай байгаа харилцаан тэргүүн эгнээнд байсаар ирсэн юм. Хятад, Францын харилцааны хөгжил хоёр орны ард түмэнд хүртээмжтэй төдийгүй донсолгоо ихтэй дэлхий ертөнцөд тогтвортой байдал, зөв хандлага төрүүлж байна. Айлчлалын хугацаандаа би Ерөнхийлөгч Макронтой шинэ нөхцөл байдал дахь Хятад Францын харилцаа, Хятад Европын харилцааны хөгжил тэрчлэн олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаар санал солилцох болно. Миний энэ айлчлалаар хоёр орны уламжлалт найрамдлыг бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, стратегийн нийтлэг ойлголтыг нэмэгдүүлэн, олон салбарын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад Францын харилцааны сайн сайхан ирээдүйг бий болгож, дэлхий дахины энх тайван, тогтвортой, хөгжил цэцэглэд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна" гэжээ.



Г.Бямба