ПАРИС. /TASS/. Парисын долоо хоног тутмын шог сэтгүүл болох “Charlie Hebdo” лхагва гаргийн дугаарынхаа нүүрэнд Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы шог зургийг нийтэлжээ. Тус сэтгүүл энэ талаарх мэдээлэл болон нүүрнийхээ зургийг мягмар гарагт твиттер хуудсандаа байрлуулсан байна.
Анкара, Парисын хооронд дипломат маргаан дэгдээд буй үед шог зураг нийтлэгдэж байгаа юм. Төрийн тэргүүнийх нь талаар Эрдоган хатуу ширүүн мэдэгдэл хийсний дараа Францын эрх баригчид Элчин сайдаа татахаас аргагүйд хүрчээ. Францын эрх баригчид мөн Туркт хориг арга хэмжээ авахыг Европын Холбооноос шаардсан байна.

Үүний зэрэгцээ Францын Гадаад хэргийн яам хэдийгээр Эрдоганы мэдэгдэл "доромжилсон, хүлээн зөвшөөрч боломгүй" агуулгатай байсан ч тус улс ийм түвшинд маргахыг хүсэхгүй байгаа талаар сүүлийн өдрүүдэд хэд хэдэн мэдэгдэл хийжээ. Тухайлбал, ийм мэдэгдлийг Францын Гадаад хэргийн яамны Европын хэрэг эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Клеман Бон 10 дугаар сарын 25-нд, Европын сайдын дэргэдэх гадаад худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн төлөөлөгч-сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Франк Риестер мягмар гарагт хийсэн байна. Харин үүнээс өмнө Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон зөнч Мухаммедын шог зургийг Парист хэвлэхээс татгалзах бодолгүй байгаагаа мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Үг хэлэх, үзэл санаагаа илэрхийлэх эрх гэж байгаа гэхдээ шашин, эх орон, төрийн сүлд, эх эцэг, үр хүүхдээрээ лав тоглоом шоглоом хийдэггүй байх. Хөгшин Европ ихэнх нь хөгшин гомонууд бүр хийх юмаа олж ядах юмдаа, эргүүтсэн хүн эрхтэнээрээ оролддог гэж юу л болох болдоо. Манай малнууд минь л битгий дагаж далчигнацгаараарай даа,
"Erdogan: in private, he's very funny".
Mongolchyyd gaihaad baih yabdalgyi jiriin ylas toriin sog s dee!!yun ylas hoorondiin mergeldeen temzel be?...ta nar maani asr ikhe ylas terjij delhii deer bolj baigaa yumnii ychiriig oloh gej yaddag boljee!!Mongol dotoroo sain bodozgoo!!!ychir ni hynii nas yuch bis bolloo syy,hyyhedyyd ter dyndaan ami nni densen deer bna syy!abor osol ikhe garch chag bysiin yheleer ikhe yabj bna syy!hynii yyr yzaar ikhe bolj ter yedee hyn alahaas byzahgyi yildel ikhe hiideg bolj bna syy!toriin alband yhen hatan zytgej deed alband baibal dibaajind hyrsentei adil boddog hymyys ikhesjee,ta bidnii arban har nygel ikhessej arban chagaan buyan ygyi bolloo!gazar oron yyl talaan syitgej yyl yyrhai enyy tenyyhen ajil maani nygeliig maani yildyylej Byrhaniig hilegnyylej baigaa yum bis baigaa?....ta bid nar chin neg yeen bodol chylyyn zyrhtei setgel ni nomhoroogyi hairgan deer hebtej bna uu daa!!!ene bygdees ehleed taban chebyyn chag gegch ni irj bidniig hamaad abaad yabah chag ni aysyi yu daa!!!Gadaadad ch bas y
Makroniig shogiig turkuud haruulbal saihan boloh baihaa