УХАНЬ. /Xinhua/. Монгол Улсаас БНХАУ-д хандивласан 30 мянган хонины махыг Хубэй мужид “COVID-19”-тэй тэмцэхэд гар бие оролцсон эмнэлгийн ажилтнуудад тараан өгнө гэж тус мужийн Худалдааны товчоо баасан гарагт мэдээллээ.
“Хандивын эхний хэсэг болох 11267 хонийг нядалж, Хубэй мужийн нийслэл Ухань хотод авчирсан” гэж Худалдааны товчооны дарга Цинь Жунь “COVID-19” цар тахалд нэрвэгдэж байсан Уханьд болсон ёслолын үеэр мэдээлсэн байна.
Хонины махыг Хубэй мужийн цар тахалтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулсан эмнэлгийн ажилтнууд, үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа нас барсан ажилтнуудын ар гэрийнхэн, улс орны өнцөг булан бүрээс Хубэйд ирсэн эмнэлгийн багийнханд хүргэх ажээ.
“Хубэйн оршин суугчид хандив өгсөнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж, хоёр ард түмний найрамдалт харилцааг гүнээ эрхэмлэж байна” гэж Цинь Жунь хэлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д энэ оны хоёрдугаар сард буюу “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах чухал цаг үед айлчилж, тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс 30 мянган хонь бэлэглэнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Э.Хулан
Эх сурвалж Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
хайран хоньд минь .
МАНАЙ БАТТУЛГА ЭНЭН ДЭЭР ИХ УРАН МАШ ГОЁ НҮҮДЭЛ ХИЙСЭН.
Ugvul ugsun shig ug. Ugnu gej ugchixuud araas ni olon yum yariad bval tus boloxgyi. Tegeed ch mongol xynii ZA xuuli bdag
нүүдэлчид өөдгүй залхуу алсыг хардаггүй тэнэгүүд дараа сараас бид тусламж авна хятад хүнд тусч урвадаггүй ажилсаг чанар бии
хятад муулагч нар шалдан явцгаа
Шамо-гийн арын хонины маханд вакцин чанар байгааг Тэнгэрийн хүү мэдэж байгаад баярлалаа.
Ёс журамтай ард түмэн гэж энэ! Их бага нь, хэрэгтэй хэрэггүй нь асуудал биш гол нь хүний сэтгэлийг ойлгох гэдэг том хүмүүжил харагдаад байгаа юм!
Оросууд социализмын үед дайны үед Монгол тусалсан гэсэн гэж жуумалзаж байгаад яриад онигоо юм шиг инээлддэг байсан.
Orosuud ugaasa uvaigui humuus. Delhuin 2r daind Mongol tedend buh yumaar tusalj bsan, hool undand heden myangaar ni mah, umsuh beelii kurtik hurtel oyoj yawuuldag, hamgiin sain agt moriduudaa ugsun, alt mungiig hurtel heden zuun kg aar ni yawuulsan gedeg, nariin bodhod Mongoliin ene ih tuslamjiin hucheer ted yalsan
Хятадууд тун айхавтар юм аа даа. Тусыг үнэн сэтгэлээсээ ойлгодог, зориулалтаар нь зарцуулдаг, хариу заавал барьдаг юм уу даа. Хүн юм өгвөл авч өвөртөлчихөөд л буруу хараад явчихдаггүй бололтой.
Би монгол хүн. Гэхдээ хятад хүсүүсийн 90 хувьнь шудрага шүү