sonin.mn

"Өргөө" амаржих газарт амаржсан эхээс өчигдөр PCR шинжилгээ авахад халдвар илэрсэнтэй холбоотойгоор ХӨСҮТ рүү хүргэхээр авч явахдаа гадуур хувцасгүй гаргасан нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр иргэд, олон нийт үзэл бодлоороо нэгдэн Сүхбаатарын талбайд жагсаж, жирэмсэн эмэгтэй өвлийн хүйтэнд хувцасаа тайлах зэргээр эсэргүүцлээ хурц илэрхийлсэн. Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг дөнгөж сая үүрэгт ажлаасаа чөлөөгдөх өргөдлөө өглөө.

Э.Сүрэн