sonin.mn
Бүх амьтан хавар төлөлдөг. Энэ нь байгал эхийн зохицуулалт юм байна. Учир нь  хахир өвөл болоход төл нь нилээн том болсон байна. Хавар төлөлснөөрөө эх ба төлийнх нь онд орох хувь норм нь нэмэгдэж байгаа юм.
 
Бүх амьтан хавар төлөлдөг гэдгээс зулзагаан тээх хугацаагаар нь хөөж бүх амьтадын орооны улиралыг олж болно. Ингээд хүн гэдэг амьтаны орооны улирал нь хэзээ байж бэ? Гэсэн асуултанд хариулъяа. Хүний орооны улирал нь 8,9,10 сарууд байжээ. Эдгээр саруудыг намрын улирал гэдэг дээ. 
 
Яруу найрагч, хөгжмийн зохиолч, уран бүтээлч, дуучид, жүжигчид гэх урлагийн талын хүмүүст авьяас байвал боловсрол нэг их хэрэггүй. Мэдээж хөдөлмөрлөх хэрэгтэй л дээ. Гэхдээ авьяасгүй бол хөдөлмөрлөөд хөдөлмөрлөөд ямар ч нэмэргүй гэж би сонссон юм байна. 
 
Энэ авьяас гэж юу бэ? Авьяас бол хүний мэдрэмж, байгалийн зөн совин, онгод тэнгэр гэж ойлгож болох юм. Авьяастай төрнө гэж байхаас авьяасыг бий болгох амаргүй байх.
 
 Авьяастай хүмүүсийг гадна талаас нь өнгөц харахад үс гэзгээн ургуулсан, үс нь сэгсийсэн, эрх чөлөөтэй, юунд ч захирагдах шинжгүй, хар хорон санаагүй цайлган, шөнө дунд босоод бүтээлээ хийж л суудаг, заримдаа үд хүртэл унтаж ч байх жишээтэй. Ер нь л нэг билэг танхай, нийгмийн зохиомол дүрэм журманд захирагддаггүй хүмүүс байдаг.
 
Миний санаж байгаагаар Урайнхай, Лхагвасүрэн, Чимэддорж, Дашбалбар гэх мэтийн хүмүүс нүдэнд харагдаж байна. Авьяастай хүмүүс ерөнхийдөө байгалийн хуульд захирагдаж амьдрахаас нийгмийн хууль дүрмийг нэг их тоодоггүй ер нь л нэг амьтанлаг шинжтэй хүмүүс байдаг даа.
 
Би дээр хүн гэдэг амьтаны орооны улирал нь намар байсан гэж бичсэн дээ. Зөвхөн Монгол ч гээд яахав дэлхий даяараа намрын улиралтай холбоотой хайрын дуу, шүлэг, өгүүллэг, хөгжмийн бүтээлүүд элбэг. 
 
Хэдийг дурьдвал: Оройтсон бороо, Оюутны намар, Намираа цэнхэр бороо гэх мэтийн олон дуу байдаг. Намар болоход эдгээрийг зохиосон яруу найрагч, хөгжийн зохиолчдыг байгалийн зөн совин, онгод нь дотроос нь хатгаад зүгээр суулгадгүй бололтой юм. Тэгээд өөрийн эрхгүй үзэг цаасаан бариад л бичдэг байх. 
 
Жирийн хүмүүс нь байгалаасаа салан тусгаарлагдаж, зохиомол нийгмийн хууль дүрмээр амьдрах ба байгалийн хэмнэл нь алдагдсан хүмүүс юм. Тиймээс зөн совин мэдрэмж муутай өөрөөр хэлбэл авьяас гээд байх юм бараг үгүй хар хөдөлмөрөөрөө амьдардаг байх.
 
Мөн байгалийн жамаараа яг хавар төрсөн хүмүүсийн дотор улс төрчид, төр нийгмийн зүтгэлтэнүүд их байдаг юм билээ. Хавар төрсөн хүмүүс бусдаас тэмцэх чадвар, бусдыг  араасаан дагуулах, лийдэр удирдагч болох чадвар нь илүү байдаг гэсэн статистикийн үзүүлэлтэй юм билээ.
 
Хавар төрсөн улс төрчдөөс хэдийн бичвэл: Т.Намнансүрэн, С.Зориг, А.Гитлер, В.И. Ленин, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр,мөн бурхан Будда гэх мэт. 
 
Бичсэн Г.Баян