sonin.mn

Бурхны бүтээлд ч засвар хэрэгтэй гэх үгтэй. Эцэг эхээс заяасан дүр төрхөө гологсод мэс заслын ширээн дээр дахин төрөх болсон нь гайхаад байх зүйл биш болсон. Зөвхөн Монгол ч гэлтгүй дэлхийн олон орны бүсгүйчүүд хиймэл гоо сайханд цаг зав, хөрөнгө мөнгөө харамгүй үрдэг. Нүдэндээ давхраа хийлгэх, хамраа өндөрлүүлэх, уруулдаа гель шахуулах, нүүрний арьсаа татуулах, хөх бөгсөө томруулах бол байдаг л мэс ажилбар. Тайзан дээр олны өмнө амьдардаг урлаг соёлынхон бурхны бүтээлдээ онцгой засвар хийлгэдэг    дэлхийн жишиг Монголыг тойрдоггүй.    

Дуучин Т.Ариунаа, Т.Баясгалан, Г.Эрдэнэтунгалаг, П.Ану топ модель Э.Одгэрэл гээд өнөө цагийн өнгө чимэг болсон хүүхнүүд гоо засалчийн ур чадвараар дахин төрөгсөд. Гэвч эцэг эхээс заяасан төрхдөө засвар хийлгэсэн зарим     дуучид хоорондоо ихэр мэт адилхан болсон байх юм. Дуучин П.Ану, жүжигчин Г.Отгонцэцэг нарын хамар, нүд, уруул нь ав адилхан "стильтэй" болж тэд төрсөн эгч дүүс мэт адилхан болсныг хүмүүс ярьцгаадаг. Бодвол тэд нэг хүний л уран бүтээл байлгүй.

 

 


Эх сурвалж: "Монголын нэг өдөр"