sonin.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2014.04.22/ хуралдаан 09.30 цагт 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдааны эхэнд Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, татварыг төгрөгөөр ногдуулах/-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Дараа нь Үндэсний аудитын газрын 2013 оны үйл ажиллагааны тайланг сонсоно. Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.