sonin.mn

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 10 дугаар сарын 21-ний  өдөр 10 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно.  Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

-Хаягийн зураг батлах тухай /Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх 52 байршлын 31 байршил, зуслангийн газрын 21 байршил/
-Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай /Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр/
-Дүрэм батлах тухай /Улаанбаатар хотын шуурхай ажиллагаа, зохицуулалтын дүрэм/

-Орон сууц ашиглалтын албыг шилжүүлэх тухай
-Нийслэлийн өмчийн оролцоотой компани байгуулах, Компанийн ТУЗ-д нийслэлийн төлөөллийг томилох тухай /Улаанбаатар смарт карт/
-“Нийтийн үйлчилгээний  Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-ын Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай

-Олон нийтийн цагдаагийн ажилтныг нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх тухай
-Ээлжит XX хуралдаан зарлах тухай
-Ээлжит XX хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.