Монголын нийгэмд Алтангадас-Алтангадасынхан гэж нэг юм гарч иржээ. Тэдний төлөөлөгчид гэж толгой эргүүлсэн юм ярих боллоо.

Норовын Алтанхуяг нохойтоод унав уу? Норовын Намтар шиг юм яриад унав уу? Ямар ч болсон түүнийг пид пад болсны дараа Сайханбилэг од болоод явчихав уу?

Ямаа идэхээс цааш ямар ч мод тарьсан яахав гэж Бямбын Ренчин хошигнодог шиг Алтангадасын Сайханбилэг гарах байсан бол Алтангудасын Алтанхуягийг пид пад болгохын хэрэг байсан юм уу?

Соцйализмийн үед нэрт зохиолч Ц.Дамидинсүрэн “Аптангадас чиг зүгийг заана” гэдэг алдарт шүлгэндээ тэнгэрийн алтангадас төөрсөн хүнийг аварана, газрын алтан гадас төөрсөн улс үндэстнийг аварна гэж 2 асуудлыг тодорхой болгосон юм.

Манан байхгүй бол талд төөрсөн хүн тэнгэрийн Алтангадас хараад аврагдах нь мэдээж, тэр үед төөрсөн улс орны аврал нь ЗХУ гэж ойлгож байлаа. Харин одоо учир начир нь олдож байна.

Алтангадас, Алтансарнайн одон бол Массоны одон юм байна. Төөрөлдсөн улс орон, улс үндэстнийг аврагч нь газрын Алтангадас-Массон болох нь тодорхой болов.

Монголын Социалдемократ намын угшилынхан Алтангадасыг МАХН-тай хамтран байгуулж байжээ. Ингээд МАХН-аас Алтангадас бүлэглэлийн дэд даргаар өнөөгийн Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж сонгогдож намынхан яагаад харь газар нууц албанд яваа билээ гэж асуухад намын дарга Н.Энхбаяр мэднэ гэжээ.

Н.Энхбаяр нь болохоор намын бодлого гэж амыг нь алгадаж байсан байна. Оюутолгойгоос мөнгө орж ирэх биш Оюутолгой руу мөнгө урсах боллоо. Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг унагах нь манай намын бодлого гэж Баярцогт, Сайханбилэг нар нууц зөвөлгөөн дээр мэдэгдэж байсан гэж Ариун гишүүн ярилцлагадаа тэмдэглэжээ.

Оюутолгой руу улсын баялаг урссаны дараа Сайханбилэг ерөнхий сайд болно гэж онцгойрох болсны учир юу вэ?    

Эх сурвалж: "Хөх толбо" сонин