sonin.mn

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын орон нутгийн болон олон нийтийн нийгэмлэгүүдийн хууль сахиулах байгууллагад итгэх итгэлийг бэхжүүлэх шинжээчдийн ажлын хэсэг байгуулах тухай зарлигт Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зуржээ.

Нийгмийн эмх журам сахиулах байгууллага, хууль хүчний офицеруудад иргэдийн итгэх итгэлийг бэхжүүлэх Засгийн газрын хүчин чармайлтын нэг хэсэг бол ажлын хэсэг байгуулах юм гэж Цагаан ордноос хийсэн мэдэгдэлд дурджээ.

Албан ёсны эрх авсан 11 хүний бие бүрэлдэхүүнтэй “21 дүгээр зууны журам сахиулах ажлын хэсэг” баг өөр өөр холбооны улсууд, орон нутгийн удирдагчид, байгууллагуудтай хамтран ажиллаж, хууль хүчний байгууллагад иргэдийн итгэх итгэлийг хэрхэн дахин олж авах тэдгээрийн баримт нотолгоо, зөвлөгөөг сонсоно.

Ажлын хэсэг анхны хурлаа АНУ-ын нийслэл Вашингтон хотод нэгдүгээр сарын дундуур хийх бөгөөд гуравдугаар сард Ерөнхийлөгч Обамад танилцуулах тайлан, зөвлөгөөг бэлтгэнэ.

Нью-Йорк, Миссури муж улсад зэвсэггүй хар залуучуудын амийг хөнөөсөн цагаан арьст цагдаа нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо гэсэн дээд шүүхийн шийдвэр гарсны дараа арьсны өнгөөр ялгаварлахтай холбоотой эсэргүүцэл улам дэвэрсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад камер авах болон сургалт явуулахад зориулах 262 сая долларыг Цагаан ордон хүссэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: