sonin.mn
ОТТОВА. /NHK/. Умард Солонгост явуулж буй хүмүүнлэгийн ажиллагаанд оролцож байсан Өмнөд Солонгосоос гаралтай шашны номлогч Канадын иргэнийг Умард Солонгосын эрх баригчид  баривчилжээ. Канадын Торонто хот дахь Өмнөд Солонгосын протестант сүмийн санваартан 60 настай Хён Су Лимийг баривчилсан тухай Канадын хэвлэлүүд мэдээлсэн байна. Нэгдүгээр сард тэрбээр БНХАУ-аар дамжин Умард Солонгост нэвтэрсэн бөгөөд түүнээс хойш сураггүй болжээ. Санваартан Хён Су Лим бол Умард Солонгосын зүүн хойд бүс нутаг дахь асрамжийн газарт ажиллаж буй хүмүүнлэгийн багийн гишүүн юм. Умард Солонгосын эрх баригчид түүнийг цагдан хорьсон тухайгаа Канадын Засгийн газарт мэдэгдсэн байна.
 
“Канадын иргэн Умард Солонгост хоригдож байгаа талаар манай албаны хүмүүс мэдэж байгаа бөгөөд түүний гэр бүлийнхэнтэй холбоотой байгаа” гэж Канадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдээд илүү тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Канад улс Умард Солонгостой тогтоосон дипломат харилцаагаа 2010 онд тасалсан юм. Санваартан Лим асрамжийн газар болон бусад байгууллагад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор Умард Солонгост байнга очиж байжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: