sonin.mn
КАРАКАС. /BBC/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өөрөө тушаал гарган улс орноо энэ оны эцэс хүртэл удирдах онцгой эрх мэдэлтэй болжээ. Ийм шийдвэрийг тус улсын Үндэсний ассамблей гаргасан байна. Венесуэлийн түшмэдийн эсрэг АНУ нэмэлт хориг арга хэмжээ авсны дараа ингэхээс өөр аргагүй болсон гэж Мадуро мэдэгджээ. Улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй Вашингтоны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд ийм онцгой эрх мэдэл шаардлагатай болсон гэж тэрбээр тайлбарласан байна. Харин Мадуро зөвхөн эрх мэдлээ бэхжүүлж, Венесуэлд тулгараад буй эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудлаас олон түмний анхаарлыг холдуулахын тулд нөхцөл байдлыг ашиглаж байна гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: