sonin.mn

БЭЭЖИН. /Prensa Latina/. БНХАУ-ын Засгийн газар гадаад томилолт, тээврийн хэрэгсэл ашигласны болон хүлээн авалтад 2014 онд өмнөх оныхоос бараг 10 хувиар бага буюу 30 сая доллар зарцуулжээ.

Энэ тухай тус улсын Сангийн яам мэдэгдсэн юм.

Эх сурвалжийн мэдэгдсэнээр, дээрх хэмнэлтийг гаргахад албаны тээврийн хэрэгслийг ашиглах явдал буурсан нь ихээхэн нөлөөлжээ.

2012 оны сүүлээр Ши Зинпин дарга төрийн эрхэнд гаран Коммунист ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга болсноосоо хойш хүлээн авалт болон бусад баярын арга хэмжээ зохион байгуулахад хяналт тавих замаар үргүй зардалтай тэмцэх кампанит ажил өрнүүлж, албаны автомашин хэрэглэх явдлыг хязгаарлаж, гадаад томилолтын зардлыг бууруулсан юм.

Г.Доржханд

 

Эх сурвалж: "Монцамэ"