sonin.mn
 
УИХ-ы гишүүн, Нийгмийн бодлого, Соёл шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Батцогт, БНХАУ- д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын ХХААЯ ны дэд сайд  Б.Батзориг, болон  Монгол Улсаас БНХАУд суугаа  Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Ц.Сүхбаатар нар БНХАУ-д сурч буй Монгол улсын оюутан залуусын төлөөлөлтэй уулзлаа.
Тэд оюутнуудад Монгол Улсын өнөөгийн байдал, салбарын бодлого, ирээдүйн хөгжлийн талаар танилцуулан сонирхсон асуултад хариулахын сацуу Монгол улсын ирээдүйн хөгжилд эрдэм боловсролтой залуу боловсон хүчин чухал үүрэгтэйг тэмдэглэн, оюутнуудад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ. 
 
 
 
Бээжин хот Д.Энхчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг