sonin.mn

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо өнөөдрийн хуралдаанаар “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ээс гаргасан гомдлуудыг хэлэлцээд Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл, Н.Санжаадорж нарыг бүртгэхээс татгалзсан тус Хорооны шийдвэрүүд тус тус үндэслэлтэй гэж үзлээ. Мөн тус эвслээс УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн З.Ойдов, 23 дугаар тойрогт нэр дэвшсэн С.Авирмэд, 23 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн О.Сэлэнгэ нарыг бүртгэхээс татгалзсан тойргийн хорооны тогтоолууд тус тус үндэслэлтэй гэж үзэж гомдлыг хангахгүй орхив  гэж Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэв.