
ШИНЭ нам, МУНН-ын ШИНЭ нэгдсэн эвслийнхэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шударга сонгууль явуулахыг хүссэн шаардлага хүргүүллээ.
ШИНЭ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.ГАНТУЛГА энэ үеэр: “Өнгөрөгч 2020 оны УИХ, Нийслэл, орон нутгийн сонгуулийн дараа сонгуульд оролцсон улс төрийн нам, эвслээс ажлын хэсэг гарган, сонгуулийн хууль бус үйлдэл, зөрчил дутагдал, луйврын талаарх гомдол маргаанд дүн шинжилгээ хийж, УИХ, Засгийн газар, СЕХ-нд хүргүүлсэн боловч үүний мөрөөр ямар нэг арга хэмжээ авч анхааралгүй дөрвөн жил өнгөрлөө” хэмээн онцолсон. Тиймээс ШИНЭ нэгдсэн эвслийнхэн саналын хуудсын тээвэрлэлт, түгээлт, хадгалалтын аюулгүй байдлыг хангах, сонгуульд оролцох нам, эвслүүдийн хамтарсан ажлын хэсгийн хяналт дор зохион байгуулах, сонгуулийн санал тоолох хар машины бүтэц, зохион байгуулалт, технологийн процесс дээр сонгуульд оролцох намууд болон мэргэжлийн холбоод, иргэд хяналт тавих боломжийг нээж, олон нийтэд танилцуулах зэрэг 13 зүйл бүхий шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ." гэв.
Энэ үеэр ШИНЭ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гантулга, нийслэлийн ШИНЭ намын дарга А.Мөнх-Амгалан, Хэрэг эрхлэх газрын дарга Л.Энхтуяа, Төв зөвлөлийн гишүүн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Жаргалсайхан нар болон бусад гишүүд байлцав.
Сэтгэгдэл4
Нам бур нам бус иргэдийг оролцуулаад хяналтын булгууд байгуулаад ажилаач дээ Сонгогчид зовхон монготэй болохлоор нь сонгоод байгаа бишээ Гол нь олонд танигдсан учраас сонгогдоод байгаа юм Энэ шигэ намынни хум уусицг жишээлбэл бид огт мэдэхгуй Ямар пжил хийдэг хэр боловсролтой гол нь нийтийн толоо юу санаачилж хийсэн юм буу мэд Тэхлээр ийм танихгуй хумуусээ сонгодоггуй л байхгуй юу Бутэн 4 жил узэгдэж харагдаж юм хийж болох л байсан ш дээ
МАН АН-ийг сонгоxгүй энэ намыг сонговол Монгол өөрчлөгдөнө !
ишш
Хар машины луйврыг зогсоохын тулд олон намууд нийлж шаардлага хүргүүлж жагсаал цуглаан зохион байгуулах хэрэгтэй. Ганц намыг тоохгүй !!!