
Ардчилсан намын "4/11" мэдээллийн цагаар “Шинэ Хоршоо” хөдөлгөөний хуулийн төсөл хууль зөрчиж буй талаар мэдээлэл хийлээ
Мэдээллийн эхэнд АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар: Хоршоо гэдэг бол нэг сонгуулийн өмнө гарч ирээд та бүхэн хоршчих гэдэг бэлэн салбар биш. “Шинэ хоршоо” хөдөлгөөн бол шинэ зүйл биш. Хөдөөг хоршоожуулах аян гэж 2012 оны сонгуулийн өмнө зарлаж байсан бол 2024 оны сонгуулийн өмнө дахин “Шинэ хоршоо” нэрийдлээр гаргаж ирлээ. Засгийн газрын 166-р тогтоолоор тус хөдөлгөөнийг санхүүжүүлэхэд 5 их наяд төгрөгийг төсөвлөсөн. Энэ бол Чингис бондтой тэнцэхүйц хэмжээний их мөнгө. Гэтэл “АН” засаглаж байх үедээ энэ мөнгөөр бүхий л салбарт маш их хэмжээний бүтээн байгуулалтыг хийж чадсан гэдгийг онцоллоо.
Тодруулбал, Сонгууль бүрийн өмнө иймэрхүү маягаар хоршоо нэрийдлээр хөтөлбөр хэрэгжүүлэх оролдлого хийж байгаа нь хуучин байсан хоршоодын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.
Өнгөрсөн өвөл малчид малынхаа 70 орчим хувийг хорогдуулсан тэдэнд хоршооноос илүү бодитоор зээлийнх нь тодорхой хувийг тэглэх шаардлага тулгарч байгаа. Малаа барсан малчид сумын төв рүүгээ бараадаж, энд тэнд ажил горилох боллоо. Шинэ хоршоо нэн байдлаараа явбал шинэ бэлтэс мөрөн болох эрсдэл өндөр байна гэв. Нэг сум, нэг хоршоо гэдэг хөдөлгөөнийг өрнүүлбэл жинхэнэ утгаараа үр дүн бүхий хоршооллыг бий болгох боломжтой. Цаашлаад малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг барихгүй бол цаашид мал аж ахуйн салбар хөгжих бололцлоо дутмаг гэв.
Мөн НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: “Шинэ хоршоо” хөдөлгөөний хуулийн төсөл нь улс орныг сүйрүүлсэн хууль болж байна. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд эрх баригчид амлалтаа биелүүлсэн бол өнөөдөр улс орноо дахин сүйрүүлэх бодлогыг хэрэгжүүлэхгүй байсан. 2022 оны байдлаар 100 мянган аж ахуй нэгж хаалгаа барьсан нь манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг илэрхийлж байгааг хэллээ. Түүнчлэн 2020 оны сонгуулиар “МАН” 21 аймагт мал аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр байгуулна гэсэн амлалтыг өгсөн. Гэвч өнөөдөр хэрэгжсэнгүй. Улс орныхоо эдийн засгийг сүйрүүлэх худал амлалтуудыг сонгууль угтаж гаргаж ирдэг болж байна" гэсэн бол
УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Р.Даваадорж: "Одоогийн манай эрх баригчдын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хуулиуд хэрээс хэтэрч бусад хуулиудыг зөрчигдүүлж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хуулийн төсөл Монгол Улсын эдийн засгийн гол хууль болох Төсвийн тухай хууль, Төв банкны хуулиудыг зөрчиж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхийн тулд 5 их наяд төгрөгийг зарцуулж байгаа нь 27 их наяд бүхий данхайсан төсвийн 5/1 хувьтай тэнцэхүйц хэмжээний их мөнгө. Эрх баригчид сүүлийн 4 жил 5 их наяд, 10 их наядаар ковидын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэвч үүн дээр хэн ч хариуцлага тооцоогүй учраас дахиад 5 их наядын Шинэ хоршоо хөдөлгөөний хөтөлбөр хэрэгжүүлэхээр амлалт өгч байгааг онцоллоо. Цаашлаад эрх баригчид ард түмний хүнд хэцүү байдал дээр дөрөөлж их хэмжээний мөнгө хэвлэн гаргаж дундаас нь ашиг олдог явдал газар авлаа. Энэ нь инфляцыг хөөрөгдүүлж, мөнгөний ханшийг унагах, үнэ өсөх, аж ахуй нэгжүүд хаалгаа барих том эрсдэлүүд үүсэж байна" гэсэн юм.
Харин Эдийн засагч О.Лхагвасүрэн: "5 их наяд төгрөг бүхий “Шинэ хоршоо” хөдөлгөөн Монгол Улсын төсвийн 5/1 хувьтай тэнцэх хэмжээний хөтөлбөр юм. Шинэ хоршоо хөдөлгөөнд зарцуулагдах өнөөдрийн бэлэн байгаа эх үүсвэрийн хэмжээ нь 560 тэрбум. 2008 онд манай улсад санхүүгийн хямрал болсон. Энэ нь тухай үед хадгаламж зээлийн хоршоо нэртэйгээр хэд хэдэн банкнууд дампуурч байсан. Эдийн засаг, санхүүгийн секторт гарч байгаа эрсдэлүүдийг тооцох, улсын төсөвт гарч байгаа зардлын ачааллыг тооцож үзэх шаардлага тулгарч байна. Шинэ хоршоо хөдөлгөөнөөс 5, 6 хувийн хүүтэй зээлүүдийг гаргаж байгаа нь ирэх жилүүдэд төсөвт ачаалал үүсгэх эрсдэлийг бий болгож буй" талаар онцлов.
тэрээр: “Шинэ хоршоо” хөдөлгөөнд олгож байгаа хоршооны зээлийн бүтээгдэхүүнийг нарийвчлаад үзвэл өөрийн мал болон бүх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанд өгчхөөд бэлэн мөнгө биш тоног төхөөрөмжийн зээл байдлаар мал аж ахуй эрхлэхэд шаардлагатай төхөөрөмжүүдийг авах юм байна. Энэ нь ногоон автобусны хэрэг шиг тоног төхөөрөмж нийлүүлэх бас нэг том бүтэц бий болох тогтолцоо руу явж байгааг анхаарууллаа. Тус хоршооны зээл нь малчид 3-5 жилийн хугацаанд өөрсдийн бүх хөрөнгөө барьцаанд тавих нөхцөлтэй. Гэтэл оюутан хүүхдүүдээ сургах, амьжиргаагаа залгуулах дахин зээл авах чадамжгүй болгож байна" гэсэн юм.
Сэтгэгдэл12
Ан ыхан ард иргэдийн толоо хийсэн юм бурийг иэмэргууцэж байнаа Цалиин тэтгэвэр нэмлээ буруу гээд л байсан Тэгээд яах юм Ямар ч эерэн санал алга Цалин тэтгэвэр ч нэмээд инфляцийг ч одоохгуй байхын тулд яах естой юм Мэдэж байгаа юм бол хэлээч
Шинэ хоршоог турших нь зовоо Байгалийн гамшиг боллоо шуу дээ Тийм учраас онцгой арга хэмжээ болгож томовт тусгах аргагуй байсныг зарцуулах гэж байна Тийм догматик байж болохгуй ээ
АН МАНТАЙ ЗАХЫН НЭГ НАЙМААЧИН АВГАЙ ШИГ Л АТААРХАЖ ҮГЧИХ ГЭЭД БАЙХ ЮМ ХӨДӨГИЙН МАЛЧДЫН АМЬДРАЛЫГ ХЭВИЙН ТОГТВОРТОЙ БАЙЛГАХЫН ТУЛД ХАМТРАН АЖИЛЛАХ БИШ ЭСЭРГҮҮЦЭХ ЮМ нэгдлүүдийг устгаснаар хэдэн арван их наяд хөрөнгийг устгасан хичнээн зүйлийн ургамал ногоо шимт өвс устаж үгүй болов доо жалга довын нэг уулын ам аманд амьдарч байсан ардууд хүнбүлгүй хүмүүс хамтарч хоршиж ажлах нь онц чухал билээ байгалийн бэрхшээлтэй хамтран тэмцдэг хамтын хүчээр хашаа хороо ус худаг хадлан өвс
Цалин тэтгэвэр зээл нэмэгдсэнээр дотоодын хэрэглээ нэмэгдэж тэр нь эргээд. Эдийн засагт эерэг нолоо узуулдэг юи шуу дээ Хятад улсын одоо ббарьж байгаа гол татик тэр Бусад улс ч бас туршиж байна
ха ха хөдөөгийн малчид тэр аяараа энэ хөдөлгөөнийг дэмжиж байгаа. Засгигйн газарт итгэж байгаа учраас АН-ын өлөнгүүд ингэж атаархаж, жөтөөрхөхөөс өөр яах билээ. ойлгомжтой. Эд нарт Монгол Улсыг бодох өчүүхэн ч сэтгэл байхгүй. Өмнө нь энэ хөдөлгөөнийг хийгүй сонгуулийн жил хийлээ гээд байхийн. 2004 оноос хойш болоогүй маш хүнд зуд турхан энэ өвөл болж, хаваржилт үнэхээр хүндрээд малаа барсан малчид хот руу явахаас өөр нөхцөлгүй болж байхад энэ хөдөлгөөнийг засаг харин ч цаг алдалгүй санаачилсийм шд. Мэдэж ав ацнууд мээээнь
Хол очиж хуцацгаа. Бид хөгжмөөр байна. Гадныхны гар хөл БҮҮ СААД БОЛ
ишш хог новшнууд зайлаасай
Түүхэнд баГаагүй өрийн хавханд орж баыгаа малчид маань ойлнохгүй бна уу
АН ынхан малчидаа байнга доош нь хийх юмаа. Хэдэн малчин хоршоод сайхан амьдарая , бие биедээ дэм тустай байж байгалийн гамшигийг хамтдаа даван туулая, шаардлагатай бол улсаас хөнгөлөлттөй зээл аваад үйл ажиллагаагаа өргөжүүлэе гэж байхад үүнийг эсэргүүцээд үхэх нь ээ
хөдөө нутагт хоршоо байгуулагдаад хөөрч баясан хотын баагийнуудаас хонгор нутагтаа ирэх эсэхийг асуун хол ойрын улсаас техник тээрэм холхивч шахагч самнуур угаагч тос шхагч хайж эхлэвээ
Бүү бухимд, бүү атаарх, та нар өнгөрсөн гучин жилд улс орноо сүйрүүлэхээс өөр юу хийсэн юм бэ...?
Ta nar zailaa. Bir endee bolchihno. Ta nariin esreg yum hiichihvel bidend ashigtai