sonin.mn
БЕРЛИН. /ctvnews/. Германы хойд нутгийн Ханновер хотын ахлах сургуулийн барилга доороос 250 кг дэлбэрээгүй бөмбөгийг барилгын ажилчид олсонтой холбоотойгоор тус хотын 31 мянган оршин суугчийг түр хугацаагаар нүүлгэн шилжүүлж байна. Мягмар гарагт сургуулийг нурааж байх үеэр ажилчид уг тэсрэх бөмбөгийг илрүүлжээ. Тэсрэх бөмбөгийг яаралтай аюулгүй болгож, тус газраас зайлуулах хэрэгтэй тиймээс болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс ойр хавийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй гэж шинжээчид дээрх нөхцөл байдалд тулгуурлан шийдвэр гаргасан байна.
 
Дэлхийн II дайн дуусаад 70 жил өнгөрсөн хэдий ч Германы газар нутгаас дэлбэрээгүй бөмбөг олдсоор байна. Эдгээр нь ялангуяа томоохон хотууд дахь барилгын ажлын үеэр илэрч байна.
 
Ханновер хот нь Дэлхийн II дайны үед холбоотон улсуудын бөмбөгдөгч онгоцны гол байнуудын нэг байсан юм. 1943 онд зөвхөн ганц дайралтаар тус хотод 261 мянган бөмбөг хаясан байна.
 
Д.Нямтулга