sonin.mn

МОСКВА. /TASS/.  “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэх асуудлыг хэлэлцэж, хамтран ажиллахад “Сирийн чөлөөт арми” бэлэн байна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков мэдэгджээ.

Тэрбээр Сирид үйл ажиллагаагаа явуулж буй янз бүрийн хүчнүүд, тухайлбал, “Сирийн чөлөөт арми” “Лалын улс”-ын эсрэг явуулж буй тэмцэлд оролцох асуудлыг хамтдаа хэлэлцэж, хамтран ажиллахад бэлэн байна гэдгийг онцлон дурдсан байна. Оросын цэргийн байгууллага холбоо тогтооход нээлттэй бөгөөд оновчтой ямар ч саналыг хэлэлцэхэд бэлэн байгааг Конашенков цохон тэмдэглэжээ.

Конашенков мөн “Лалын улс”-ын объектуудын байршлын солбицлуудыг өгөх тухай тус яамны хүсэлтэд гадаадын түншүүд нь одоогоор хариу өгөөгүй байгаа болохыг мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Сирийн аядуу үзэлт сөрөг хүчнийхэнтэй холбоо тогтоох оролдлого ч мөн бүтэлгүйтжээ.

Террористуудтай тэмцэхэд хүчин чармайлтыг нь Засгийн газрын цэргүүдийн хүчин чармайлттай нэгтгэхэд туслах зорилгоор ОХУ “Сирийн чөлөөт арми”-ийн удирдлагатай холбоо тогтооход бэлэн гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова урьд нь мэдэгдсэн байна.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг