Энэ сарын 27-28-ны шилжих 00:00 цагаас эхлэн хуульд заасан ёсоор УИХ, НИТХ-ын сонгуулийн сурталчилгааг хаагаад байна.
Гудамж талбайд байршуулсан сурталчилгааг буулгаж, хэвлэмэл бүтээгдэхүүн тараах, нэр дэвшигчийн тухай ямарваа нэгэн мэдээлэл түгээхийг бүрмөсөн хориглосон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч ялгаагүй үүнд хамарна. Сонгуулийн сурталчилгааг ил далд ямар ч хэлбэрээр хийхийг хориглоод байгаа юм.
СЕХ-ноос бүх төрлийн сурталчилгааг хуулиар хориглосон болохоор хувь хүний хаягаар фэйсбүүк, твиттерээр ч сурталчилгаа хийхийг зөвшөөрөхгүй гэдгийг удаа дараа анхааруулсан. Тиймээс аль ч хэлбэрээр сэтгэгдэл үлдээх, нэр, хаягаа нууцлан хар, цагаан Пи Ар хийх магадлалтай тул бүхий л сэтгэгдлүүдийг хаагаад байна. Мөн фэйсбүүк, твиттертийг хянаж байгааг иргэд мэдүүштэй.
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
МАН МАХН -аа л дэмжье. АН-аас хаширлаа
182.160.36.237-iin bichsen ni wu ve. horigloogui hereg uu. haana hyanaj baigaam.