sonin.mn
Жил бүрийн долдугаар сарын 16-наас 31-ний хооронд “Тарваган тахлаас сэргийлэх “ өдөр тохиодог. Тэгвэл тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт энэ сарын 18-аас эхэлсэн бөгөөд 7-р сарын 28-ны өдөр хүртэл явагдах юм.
 
Дархлаажуултад, тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамрагдах шаардлагатай ба 6 наснаас дээш насныханд тарих заалттай.
 
Иймд иргэд та бүхнийг оршин суугаа газрынхаа харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хандахыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөж байна.